Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Бейсбол, Ярилцлага » Б.Хатанбаатар: “Гуанжоу-2010”-т 13 хүний бүрэлдхүүнтэй оролцсон

GD Star Rating
loading...

Б.Хатанбаатар

Бейсболын спорт  гэхээр монголчууд бидний санаанд олимпийн хорооны ард байрлах талбайгаас өөр зүйл ордоггүй. Гэтэл Монголд бейсболын спорт хөгжөөд 20 жилийн нүүр үзэж байна. Анх 1991 онд Япон улсын “Бейсбол магазин” компанийн санаачилгаар Японы бейсболын гурван багш ирж техник зааж сургаснаар Монголд бейсболын спорт хөгжих анхны алхам тавигджээ. Тэр жилийнхээ долдугаар сарын 22-нд Монголын бейсболын холбоо байгуулагдсан аж. Хэдийгээр спорт сонирхогчдын анхааралд тэр бүр өртөөд байдаггүй ч тус холбооныхон энэхүү спортыг хөгжүүлэх гэж хэрэндээ хичээж байгаа. Ингээд Монголын бейсболын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар 16-хан настайгаасаа ажиллаж эхэлсэн Б.Хатанбаатартай уулзаж ярилцсанаа хүргэе.

-Өдрийн мэнд. Ярилцлагаа бейсболын спортын үүсэл хөгжил болон ерөнхий зарчмаас эхлэх үү?

-Танд ч бас өдрийн мэнд хүргэе. Бейсбол анх 1839 онд АНУ-д үүссэн. Бейсбол гэдэг нь “Үүрний бөмбөг” гэсэн утгатай юм. Бусад спортыг бодвол эмх замбараатай л даа. Тэгээд ч мэргэжлийн спорт болохоор нөр их бэлтгэл сур­гуулилалт, тэсвэр тэвчээр, хурц хараа, авхаалж самбаа зэрэг хүнээс гарч болох бүхий л чадварыг шаарддаг. Бейсболын спорт товчхондоо талбайд байрлах бүх үүрийг дамжин анхны үүрэндээ амжилттай ирснээр оноо цуглуулах зарчимтай. Мэдээж аль баг олон оноо цуглуулж чадна тэр нь ялна.

-Та энэ спортод юунаас болж дурлав. Их элэгтэй санагдсан?

-Би ахтайгаа модоор бөмбөг цохиж тоглох дуртай байлаа. Тэгээд анх бейсболын талбайгхараад тэнд тоглож үзэхсэн гэсэн хүсэл минь намайг хөтөлсөн. 1998 оноос энэ спортоор хичээллэж эхэлсэн. Хэдийгээр 2003 оноос шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа ч надад суралцах зүйл олон байгаа. Би одоо ч гэсэн насанд хүрэгчдийн шигшээ багийн тамирчин шүү дээ.

-Монголын бейсболын холбооны хэтийн төлөв болон үйл ажиллагааны талаар сонир­хуулахгүй юу?

-1991 оноос манай холбоо тогтмол үйл ажиллагаа явуулж ирсэн. 1992 онд Азийн болон Дэлхийн бейсболын холбооны гишүүн болж тэр жилдээ 10-12 насны хүүхдийн ДАШТ-д амжилттай оролцсон. Мэдээж, манай холбооны үйл ажиллагааны гол зорилго бол Монголд бейсболын спортыг сурталчилж нийтэд таниулах, залуу халааг бэлтгэж, цаашилбал дэлхийн тавцанд Монгол Улсынхаа нэрийг дуурсгах шүү дээ. Бид 1994 оноос хойш “Блэк Морган” , “Монгол Асеан” ХХК, спортын дэд мастер, дасгалжуулагч С.Батцогт агсны нэрэмжит зэрэг тэмцээн зохион байгуулсан. Ер нь жилдээ 3-6 тэмцээн болдгоос ихэнх нь өсвөр болон бага насныхны дунд зохиогддог. Цаашдаа бейсболын лиг бүрдүүлж холбооны үйл ажиллагааг өргөжүүлэхийг хамгийн түрүүнд зорьж байгаа.

-Манайхан гадаадын тэмцээнд хэр оролцдог вэ?

-Тив, дэлхийн чанартай тэмцээнүүд олон болдог. Биднийг оролцооч гэж олонтаа урьдаг. Үүнээс судалж үзээд амжилт гаргахуйц тэмцээнд оролцдог юм. Ихэвчлэн бага насны ангилалд шигшээ багаа явуулдаг.

-Шигшээ багийг хэрхэн бүрдүүлдэг вэ?

-Манай холбоонд 2-3 насны төрөлд мэргэжлийн тамирчид бэлтгэдэг зургаан клуб байдаг. Тус клубүүдээс шигшээ багт орох тамирчдаа бүрдүүлдэг.

-Энэ спорт өртөг өндөртэй байх?

-Тийм шүү. Зориулалтын талбай, дуулга, хамгаалалт, цохиур, бээлий, бөмбөг гээд тоочвол олон. Энэ хэрэглэлүүд нь Монголд байдаггүй. Ихэвч¬лэн Япон, Солонгос зэрэг орноос авдаг. Жишээ нь цохиур гэхэд чанар, зориулалтаас хамаараад харь¬цангуй өөр үнэтэй. Хамгийн хямд мэргэжлийн цохиур 100 ам.доллар байх жишээтэй.

-Одоо байгаа бейсболын талбай стандарт хэмжээнээс бага уу?

-Олон улсын стандартаас хоёр метр илүү хийгдсэн талбай юм. Гэхдээ үзэгчдийн сандал цөөн болохоор  жижиг гэж харагддаг. Уг нь стандартад нийцсэн талбай байгаа юм.

-Та Монголын шигшээ багийн гол “pitcher” буюу шидэгч. Таны шидсэн бөмбөг хэдэн км цаг хурдалж байсан бэ. Ер нь бейсболын спортын хамгийн хурдтай шидсэн бөмбөг хэдэн км цаг хүрч байсан юм  бол?

-Миний шидсэн бөмбөг 130 км цаг хүрч байсан. Манай ахмад тамирчдаас 144 хүртэл шиддэг хүн ч байсан. Ер нь бейсболын спортын түүхэнд хамгийн хурдтай шидсэн бөмбөг 165 гэсэн үзүүлэлттэй байдаг.

-Бейсболын спортыг сурталчлах ямар арга хэмжээ авч байна?

-Бид ихэвчлэн ЕБС-ийн сурагчдыг секц дугуйланд урьдаг. Бейсбол мэргэжлийн спорт учраас насанд хүрсэн хүн амжилт үзүүлэх нь ховор. Маш их тэсвэр тэвчээр болон өв тэгш байхыг шаарддаг учраас аль болох бага наснаас нь буюу аливаа зүйлийг сурахдаа хамгийн сайн байдаг 10-13 наснаас нь зааж сургах нь зүйтэй байдаг.

-Сүүлд “Гуанжоу-2010”-д манай насанд хүрэгчдийн шигшээ баг оролцсон. Ямар амжилт үзүүлсэн бэ?

-Манайхан 13 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон. Багийн дөрвөн тоглогчоос бусад нь урьд нь олон улсын чанартай тэмцээнд огт оролцож байгаагүй залуу тамирчид байсан. Бид дажгүй амжилт үзүүлнэ гэж найдаж байсан боловч харамсалтай явдал болсон. Манай багийн анхны тоглолтын арав дахь минутад ойж ирсэн бөмбөг миний нүүрэнд тусч хүнд гэмтсэний улмаас тэмцээнд оролцох ямар ч боломжгүй болсон. Үүнээс болоод манай багийнхны сэтгэл санаа болон анхаарал сайн төвлөрч чадаагүй.

-Ярилцсанд баярлалаа. Эх орныхоо нэрийг өндөрт дуурсгаж яваарай.

-Бейсболын спортыг дэмжиж буй та бүхэнд баярлалаа.

GD Star Rating
loading...
Б.Хатанбаатар: “Гуанжоу-2010”-т 13 хүний бүрэлдхүүнтэй оролцсон, 8.9 out of 10 based on 8 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

9 Сэтгэгдэл

  1. erka says:

    xogiin yum bolson sh de asia games 2010-d.

    GD Star Rating
    loading...
  2. Oko says:

    ene nuguu AZiin naadamd bumbuguur nuur luuguu tsohiulaad bertel avdag nnuhur munvv…saya bol manaihan arai l onigoo bolsonshd….yapontoi togloh gej baina geed dunguj ehlenguud ni ochson chini duustan baidag nasss
    hed noil ch bilee dee hehe tehdee yahavee hugjnuu

    GD Star Rating
    loading...
  3. t1vvded says:

    1 tsohiurtai baij yaah gej asian game-d ywsiin. mgl ulsiig delhiid shiwsheg bolgoson yumnuud. 1 tsohiur n Aziin naadam deer japanii bagtai togloj bgaad hugaraad japanii bagaas tsohiur guij toglood kkkkkk t1vv. asian gamed ywj bhaar zardliin mongooroo heden tsohiur heregsel hudaldaj awaad beltgel hiihed yaadag bna aa. hojigdson hernee 1ch onoo awalgvi bulaigaa chireed. gadaad ornuud yu gej yarij bna geech jishee; solongoschuud mglchuud yuch chadahgvi manai ulsiin dund surguuliin hvvhdvvdtei ijilhen togloj bna lee gej shoolj bna shdee. 100km tsag shiddegch geh shig. bi odoo 1 jil koread zawaaaraa togloj bna 125 shiddeg shd kkkkkkkkkkkkkkkkkkk. beltgelee sain hiigeed orooroi t1vvdee.

    GD Star Rating
    loading...
  4. hutswaa says:

    chi bitgii huts yu ch medehgvi bj, 1 pitcher tei bj bgaad teriigee aldtsan bhad yaj amjilt gargana gej bodoow . t1 mini 1 tsohiur ch gh shig yaj yawsniig ni medcheed tegeerei endees 7 tsohiurtai yawsan mal mini ter solongoschuud chini l 1 tsohiur gej hutssan bh. mal mini heree medej hutsaj bai zardliin mongo ch geh shig ih yumand sanaa zowj dee chamd aziin naadamd oroltsoh huwi zaya ch bgvishdee mal mini. tiim surhii yum bol tgd mgl iinhoo neriig gargaad amjilt gargaad yawaach malaa. yu ch medehgvi bj olon yumand bitgii hushuugaa dvr t1 mal mini. Aziin naadamd oroltsono gedeg chini hvn bolgond tohiolddog yum bis shvv t1ee oilgoj aw malaa.

    GD Star Rating
    loading...
  5. baseball says:

    manaad hogjihgui sportoo hairin 2008 ond yavsan huuhduud amjilt uzuulsen bna le.mongo togrogoo ted nartaa zarzuulaachee oorsdoo amjilt gargahgui shd e

    GD Star Rating
    loading...
  6. sakura school says:

    hey sport neg tamirchdaa ene odriin mend hurgei ene jil 1 temtseen bollo shde bebe bagshid ded master ogii tehuu uneheer ih zutgej bga shde.strong balliin ah naraa ta nar goe shuu altiin avj chadsan shuu.past to hiideg ah bagiig uneheer goe 1tempind bailgaj hogjooj chaddag shuu.butsaad bagiin ahlagch bolvol yasiin be

    GD Star Rating
    loading...
  7. Elephants says:

    shan yriltslaga bn. uneheer baseball-n sportiig mgld taniulahiin tuld ih huch hudulmuruu zartsuulj, bidend zaaj surgadagt bagsh nartaa bayarladag shu. Zaanuud

    GD Star Rating
    loading...
  8. Saraa says:

    yadg …..ene sportiig yamar sport bdgiig n sn medehgui bj olon ym yarih n shivdee ene baseball gdg chin elit sport uchraas hen durtai n oilgoj hicheellej beltgel hiij chadahgui.tiimch uchraas undur hugjiltei ornuudad undur hugjsun bdgiin.Harin mongold hichellej bgaa humuus n tsuun uchraas mongoliin hugjil yamar tuvshind yavj bn gdgiig basebaliin sportoor haritsuulahad l bolno .Baseball bol buh sportiig barag negtgesen sport …<barina, shidne ,gvine,tsohino ,harna ,bodno setgene gh met mash olon talaas n bodoltsoj togoldog jinhene bagiin sport<Odoo ene sport Mongold ed hugjih shatandaa yavj bna.dan eregtei humuus huwguud geltgui ohidiin bag huch turun garch irj bna \.Mash urtug undurtei,heregsel bolon huvtsas heregleluudtei uchraas edgeer n mongold bdggui,….,,.humuusee oilgooroi

    GD Star Rating
    loading...
  9. bang bang says:

    Sakuragiihaan huurhii bagshiigaa l bodhiimdaaa>Odoogiin bdlaar Bagshguu bag n yahiin bee?kk ded master uu bebe yu?First base man geech hu!goyo goy Huh mongol bs goy beesooon yr n bugd l sn bsan zaanuudiinhan ch gsn sn l bsn shdee daraagiin temtseen deeer alaaad ugnuuuuu!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: