loading...
Монголын бодибилдинг фитнессийн холбоо “Монголын мистер” тэмцээнээ энэ сарын 18-нд зохион байгуулах болсон билээ. Эрэгтэйчүүдийн 60, 65, 70, 75 кг-ын жин, мастер ангилал /45 дээш насны/, эмэгтэйчүүдийн фитнесс, модель фитнессийн төрөлд болох 20 дахь удаагийн УАШТ-ий шагналын сан нь 48 сая төгрөг юм. Ингэснээр оролцогчдын тоо эрс нэмэгдсэн бөгөөд Дархан, Эрдэнэт хот, Төв, Дорнод, Сүхбаатар аймгийн тамирчид оролцох мэдүүлгээ өгөөд байна.
Эрэгтэйчүүдийн ангиллын жин бүрт тэргүүн байр эзэлсэн тамирчин аваргын цом, сая төгрөг хүртэнэ. Харин хоёрдугаар байрыг 700, гурвыг 500 мянган төгрөгийн дагалдах аж. Түүнчлэн шилдэг чөлөөт үзүүлбэрийн тамирчныг 200 мянган төгрөгөөр урамшуулах бол шилдгийн шилдэг тамирчин буюу “Монголын Мистер”-ийг 10 сая төгрөг хүлээж байна. Харин эрэгтэйчүүдийн мастер, бүсгүйчүүдийн ангиллын эхний гурван байрыг 400, 300, 200 мянган төгрөг дагалдана. Эмэгтэй модель фитнессийн төрөл нэмэгдсэн нь энэ жилийн тэмцээний гол онцлог юм. Хүмүүс үүнийг сайхан хувцастай бүсгүйчүүдээр төсөөлдөг. Гэхдээ тамирчдын ялгарах онцлог нь спортлог бие байдаг аж.
loading...



