loading...
Өнгөрсөн жилээс Сепп Блаттерийн санаачлагаар оны шилдэг гоолыг FIFA тодруулдаг болсон. Унгарын домогт хөлбөмбөгч Ференч Пушкашын нэрэмжит болгон олгож байгаа уг шагналд нэр дэвшсэн гоолуудыг та бүхэнд танилцуулж байна. Гоолын тухайн FIFA-гийн А зэрэглэлийн тэмцээнд орсон байх, мөн эсрэг багийн алдаанаас болж ороогүй. Мөн мэдээж хэрэг уран гоёмсог байх ёстой гэсэн ерөнхий шалгуур тавигдаж байгаа. Өнгөрсөн жилийн хувьд К.Роналдугийн Португийн хаалганд 40 орчим метрээс хийсэн гоол шалгарч байсныг та бүхэн санаж байгаа байх. Харин энэ жил хэнийх нь гоол шилдгээр тодрох бол. Санал асуулга явж байгаа. Та бүхэн ч өөрсдийн саналаа нэмэрлэж болох бөгөөд FIFA-гийн албан ёсны сайт дахь энэ хаягаар орж саналаа өгч болно. Ялагчын нэрийг 1 сарын 10-нд явагдах FIFA-гийн шагнал гардуулах ёслолын үеэр зарлах юм. Ингээд тухлан сууж гоолуудаа сонирхоно уу.
10. Хамит Алтинтоп - Казахстан 0:3 Турк (Евро 2012 урьдчилсан шат)
Ингэж агаар дээр нь гуяддаг гоолыг Пол Скоулз өөрийн бренд болгосон гэхэд болно. Түүний агаар дээр нь гуядсан олон гайхалтай гоолыг хөлбөмбөг сонирхогчид андахгүй. Хамитын гоолын тухайд өнгөрсөн улиралын аваргуудын лигийн шөвгийн наймд Роббений МанЮ-гийн хаалганд хийсэн гоолтой төстэй харагдаж байна. Турк эр хавьгүй хүнд байдлаас энэ гоолоо хийсэн. Евро 2012-н урьдчилсан шатын нээлтийн тоглолтод тэрээр энэ гайхалтай гоолоо хийсэн бөгөөд баг нь 3 : 0-ээр ялалт байгуулсан юм. Хамитын ихэр дүү Халил цаг дуусахаас өмнө сэлгээгээр орж ирсэн ч ахынхаа адил гайхамшгийг бүтээж чадаагүй юм.
9. MATTHEW BURROWS, Гленторан 1:0 Портадаун (Ирландын лиг)
Магадгүй энэ гоолыг оруулаагүй бол Бурроус Ирландын лигийн Гленторан хэмээх хэний ч мэдэхгүй багт хэний ч анхаарлыг татахгүй хэвээрээ үлдэх байсан биз. Гэвч хөлбөмбөгийн баяр цэнгэлийг харуулсан түүний гоол эзэндээ алдар нэрийг авчирчээ. Интернэтэд түүний гоолын бичлэгийг сая сая хүн үзэж, Бурроус одоо дэлхийд нэртэй тоглогч болоод байна. Их Британий The Sun сонин л гэхэд Бурроусыг “Ийм гоол оруулснаараа бахархах хэрэгтэй” хэмээн магтсан байна. Түүнд Месси, Роналду шиг долоо хоногийн хэдэн мянган долларын цалин байхгүй ч хөлбөмбөгийн гайхамшиг бүтээхэд ердөө бөмбөг бас ур чадвар байхад л хангалттай гэдгийг энэ залуу харуулаад байна.
8. LINUS HALLENIUS, Syrianska 2:0 Hammarby (Шведын 2-р лиг)
Eвро-88 тэмцээний финалд ЗХУ-н хаалганд хийсэн Марко ван Бастений гоолыг санаж байна уу. Бараг нүүрний шугаман дээрээс бөмбөгийг агаар дээр нь гуядаж хийсэн тэр гоолыг одоо ч Еврогийн түүхэн дэх хамгийн шилдэг гэдэг. Мөн 96 оны Европын аваргын үеэр алдарт Пол Гаскойн Шотландын хаалганд бас нэг үзэгчидийн цөсийг хөөргөсөн бөмбөг хийж байлаа. Газза бөмбөгийг зүүн хөлөөрөө өлгөж урдаа байсан тоглогчыг давуулаад газарт буухаас нь өмнө баруунаараа хаалганд чихэж байсан юм. Гэтэл энэ жил Шведийн нэг залуу довтлогч эдгээр 2 гоолыг нийлүүлсэн хувилбарыг нь олон нийтэд “танилцуулсан” байх юм. Та бүхэн хардаа ! Linus Hallenius хэмээх энэ 21 настай залууг ирэх өвлийн наймааны цонхоор Женоа эгнээндээ нэгтгэхээр гэрээ байгуулсан гэж байгаа.
7. ЛИОНЕЛ МЕССИ , Барселона 3:0 Валенси (Испаний Ла лиг)
Мессигийн өнгөрсөн улиралд оруулсан 47 гоолоос ядаж нэг нь энэ жагсаалтад багтахгүй бол ёстой алдас болох биз . Бяцхан Аргентин эр шинэ улирал эхэлснээс хойш ч альхэдийнэ 27 гоол оруулчихаад байна. Цаашид ч энэ тоо өсөх нь дамжиггүй. Валенсигийн 3 хамгаалагчыг “ажилгүй” болгосон гоолыг та одоо харж байна. Мэдээж Мессид 3 байтугай хамгаалагч саад болж чадахгүй л дээ. 2007 онд Хетафегийн 5 тоглогчыг хаалгачтай хуураад тэр хийж л байсан юм чинь. Хэрвээ тэр үед энэ шагналыг өгдөг байсан бол гарцаа байхгүй Месси авах байсан нь тодорхой.
6. САМИР НАСРИ, Арсенал 5:0 Порту (Аваргуудын лиг. шөвгийн 16)
Өнгөрсөн улиралын аваргуудын лигийн шөвгийн 16. Хариу тоглолт. Буучид тэр өдөр талбайдаа Португийн “элгийг нь авч” цэнгэлдэхэд цугласан фенүүдээ галзууруулах дөхсөн. Ялангуяа Насригийн хийсэн тун зоригтой гэмээр оролт энэ ялалтын чимэг болсон. Урдаа байсан айлыни 3 хамгаалагчыг тэр анзаараагүй мэт урагшаа довтолсоор хаалгачын эсрэг сугараад 2 хөлнийх нь завсраар эцсийн цохилтоо хийсэн. Франц эр энэ улирал эхлээд ч сайн формтой байгаа. Саяхан тэрээр Францын оны шилдэг тоглогчоор тодорсон юм.
5. НЕЙМАР, Санто Андре 1:2 Сантос (Сан Паулу мужын АШТ)
Түрүү зун Челсид очно гэж хэсэг шуугиан тариад нутагтаа үлдэхээр шийдсэн Сантосын залуу од. Их ирээдүй үнэртүүлсэн энэ жаалыг Реал, Интер, МанЮ гээд дэлхийн шилдгүүд хараандаа альхэдийнэ авсан байгаа. Хэрвээ Санто Андрегийн эсрэг хийсэн шигээ ийм гоолыг оруулаад байвал Неймар хэдэн ч саяын үнэ хүрж мэднэ. Тийм ч учраас Сантос түүнтэй 2014 он хүртэл гэрээ байгуулсан байх. Гэхдээ вондер-кид маань сүүлийн үед биеэ тоож оддын өвчнөөр хар багаасаа өвчлөөд байгаа сураг байна.
4. АРЬЕН РОББЕН , Шальке 0:1 Байерн Мюнхен (Германы цом)
Германы цомын хагас шигшээ тоглолт. Үндсэн цагт гоол ороогүй учраас Шальке , Байерны тоглолт нэмэлт цагт шийдэгдэх болоод байв. Ханс Иорг Бутт Ракитичийн довтолгоог зогсоосны дараа сөрөг дайралтыг Мюнхенчүүд хийж байна. Роббен зүүн жигүүрээрээ хурдалсаар 2 тоглогчыг манартал нь хуураад хаалга руу жинхэнэ цөм цохиж хожлын гоолыг багтаа авчирсан. Роббений Байерныг аварсан гоол ганц үүгээр зогсохгүй. Аваргуудын лигт Фиорентина, МанЮ-гийн хаалганд солгой хөлөөрөө цөм цохиж хийсэн гоолууд нь одоо ч мартагдаагүй байгаа.
3. ЧАБАЛАЛА, ӨАБНУ 1:1 Мексик (ДАШТ-2010)
Ингээд Өмнөд Африкийн ДАШТ-ий талаар эргэн дурсах цаг боллоо. Гэмт хэрэг, вувузела гээд анхнаасаа таагүй сэтгэгдэл төрүүлж байсан Африкийн ДАШТ-ий нэр төрийг Чабалалагийн гоол эргүүлэн авчирсан. Уран гоёсмог дээр нь ач холбогдлын хувьд ч энэ гоол асар их чухал байсан. Бафана бафанаг нээлтийн тоглолтод ялагдлаас аварсан түүний гоол яах аргагүй шилдгүүдийн нэгэнд тооцогдоно.
2. ЖОВАННИ ВАН БРОНКХОРСТ , Уругвай 2:3 Недерланд (ДАШТ-2010)
ДАШТ-ий хагас шигшээн Уругай-Недерландын тоглолт халуухан уур амьсгал дор явагдсан. Форлан, Шнайдер, Роббены гоол. Макси Перейрагийн сүүлийн мөчид хийсэн бөмбөг гээд л. Гэхдээ хамгийн түрүүнд Жиогийн гайхалтай гоолын талаар дурсах ёстой болно. 18 дахь минутад 30 орчим метрээс тэр бөмбөгийг хаалганы 90-н буланд зоож тоглолтыг үзэж байсан бүх хөгжөөн дэмжигчидийг ангайхад хүргэсэн. Зүгээр ч үгүй бас Недерландыг 32 жилийн дараа ДАШТ-ий финалд үлдээсэн гоол шүү.
1. KUMI YOKOYAMA (U-17 women’s world cup)
Эхлээд энэ Япон охины гоол энд юугаа хийж байгаа юм бол гэж бодсон байх. Гэхдээ гоолын бичлэгийг үзсэний дараа бодол чинь өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байна. U-17 Эмэгтэйчүүдийн ДАШТ-ий Япон – Ө. Солонгосын тоглолтын үеэр энэ гоол орсон. 16 настай бяцхан охин ийм гайхамшгийг бүтээсэн гэхэд итгэмээргүй юм. Хөлбөмбөгөө гэж.
loading...





kumi aimar goldj ee
loading...
Jaaxan oxiniix xamgiin goy n yum bn kkkk
loading...
2. ЖОВАННИ ВАН БРОНКХОРСТ , Уругвай 2:3 Недерланд (ДАШТ-2010)
Энэ бол үнэхээрийн тасарцан гоол. 90-ийн буланд холоос, хамгаалагч хүн цөм зоожээ гэж.
loading...
Форланы ДАШТ-аар хийсэн хоёр ч гайхамшигтай гоолыг оруулчихгүй дээ
loading...
nasri eir bla gj
loading...
16 TAI OXINIIII GOAL AIMAR BNA
loading...
Hamit Altintopiin goal bas l tansag bailaa.
loading...
ЖОВАННИ ВАН БРОНКХОРСТ ene bdag l neg goal bn sht. dood zeregleliin league-uuded ch udur bur ordog l goaluudiin neg …
(
loading...
Japan ohinii goal awahgui bol shudraga bus yum bolno
loading...
Nasri giin goal tasartsan tasartsan.
loading...
hamitiinh aimaaaaaaaaaaaaaaaar mangaruudaaaaa
loading...