loading...
ГХЯ Монголын шатрын холбооноос хамтран Монгол Улсын Дипломат албаны ойд зориулан Гадаад харилцааны ууган сайд, Эрдэнэ дайчин, хошой чин ван Минжиддоржийн Ханддоржийн нэрэмжит шилдэг шатарчдын уламжлалт тэмцээнийг энэ сарын 18-19-нд зохион байгуулахаар болжээ. Хаант Монгол Улсын Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны анхны сайд чин ван Ханддоржийн нэрэмжит тэмцээн 1991 оноос гараагаа эхэлсэн бөгөөд энэ жил 20 дахиа болно. ГХЯ-д болох тэмцээн 2000 ам.долларын шагналын сантай бөгөөд түрүүлсэн шатарчин мянган “ногоон” хүртэх юм.
loading...



