loading...
АС Милан өвлийн амралтын өмнө 3 оноо алдаж ардаа явсан багууддаа боломж олголоо. Ромаг Сан Сиро цэнгэлдэхдээ тэд хүлээж аваад Боррьелогийн гоолоор ялагдал хүлээсэн. Тоглолтын турш Милан Ромагаас илүү олон боломж гаргаж, бөмбөг эзэмшилтээр ч илүүрхэж байсан. Гэхдээ Златан Ибрагимович, Робиньо нар үүргээ маш тааруу биелүүлж тэдгээр боломжуудыг гоол болгож чадаагүй.
Тоглолт эхлээд 22 минут өнгөрч байхад Миланы гол тоглогч Андрей Пирло бэртэл авч Зеедорф талбайд орж ирсэн. Гэвч Недерланд хагас хамгаалагч багтаа тус хүргэж чадаагүйгээр барахгүй олон сайхан боломж алдсан юм. Ромагийн хэд хэдэн гол тоглогчид бэртлийн улмаас талбайд гарч чадаагүй. Тухалбайл үндсэн хаалгач болоод байгаа Жулио Сержио, Кассетти, довтлогч Мирко Вучинич нар энэ тулаанд оролцоогүй. Тиймээс Дони шинэ улирал эхлээд анх удаа гараанд гаран тоглосон юм.
Мөн саяхан “Алтан хогийн сав”-ны эзэн болсон Адриано Боррьелотой хамт довтолгоонд тоглосон юм. Эхний үед Робиньо болон Принц Боатенг нар хоёр жигүүрээр аюултай довтолгоо өрнүүлж Ромагийн хамгаалалтыг сандаргасан. Гэхдээ тэдний цохилт аль нь ч байндаа тусаагүй. Златан Ибрагимович хаалгачын эсрэг ганцаараа гарсан ч Донид бөмбөгөө бариулсан. 2-р үед ч Златан нэг бус иймэрхүү боломж хэд хэдийг алдсан. Харин тэдний ашиглаж чадаагүй боломжуудын хариу Боррьело 68 дахь минутад барьж энэ тоглолтын цорын ганц гоолыг оруулсан юм.
Менезийн баруун жигүүрээс өгсөн хөндлөн дамжуулалтыг Абате 16-гийн талбайгаасаа гаргах гэсэн боловч Менезийн хөлд ойж хаалганд орсон. Рома энэ ялалтыг авснаар 29 оноотой болж хүснэгтийн 5-р байр луу урагшиллаа. Харин Милан 2010 оныг хүснэгт тэргүүлсэн хэвээр үднэ. Гэхдээ 6 онооны зөрүүгээ алдах нь бараг тодорхой болсон.
| Милан. Стадион “Джузеппе Меацца”. Шүүгч- Антонио Дамато (Барлетта). |
|
| МИЛАН – РОМА – 0:1 (0:0) | |
| Милан | Рома |
| Кристиан Аббьяти | Дони |
| Лука Антонини | Йон Арне Риисе |
| Алессандро Неста | Филипп Мексес |
| Даниэле Бонера | Жуан |
| Игнацио Абате | Николас Бурдиссо |
| Дженнаро Гаттузо | Фабио Симплисио |
| Массимо Амброзини | Даниэле Де Росси |
| Андреа Пирло, 22 | Маттео Бриги |
| Кевин-Принс Боатенг, 86 | Жереми Менез, 81 |
| Робиньо | Марко Боррьелло, 90 |
| Златан Ибрагимович | Адриано, 87 |
| Сэлгээ : | |
| Кларенс Зеедорф, 22 | Родриго Таддей, 81 |
| Роналдиньо, 86 | Алеандро Роси, 87 |
| Стефано Окака Чука, 90 | |
| Шар хуудас : | |
| Златан Ибрагимович, 90+1 | Маттео Бриги, 22 |
| Филипп Мексес, 90+2 | |
| Алеандро Роси, 90+3 | |
Зургийн цомог Милан – Рома
| Чезена. Стадион “Дино Мануцци”. Шүүгч- Паоло Маццолени (Бергамо). |
|
| ЧЕЗЕНА – КАЛЬЯРИ – 1:0 (1:0) | |
loading...









Манай баг үнэхээр илүү тоглосон гэвч гоол гэсэн үр дүнг үзүүлээгүй нь харамсалтай.
loading...
http://halamadrid.miniih.com/
loading...
Forza Roma !
loading...
iluu bgaagui uchir n ter bol toglogchidiiin ur chadvar l bsn yum zohion bguulalttai taktiktai toglolt hiij sain dasgaljuulagchtai bsn bol iiim hojigdol huleehgui l bailaaa
loading...
AS Roma гэж totti чи илүү энэ жил Inter-г зогсоох ганц баг шүү
loading...
Milan min dasgaljuulagchaa soliosoy. Ronnig gargaj togluulsan bol Ibra shig butelguitehgui l bsan. Pep esvel Karlogoos suraltsaasay gol toglogchdoo herhen selgeend suulgaj, shahaj shaardaj bgaag haraasay. Ene ih amnaas tsaashgui Ibrag suulgah heregtey shte
loading...