Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Германы хөлбөмбөг, Европын хөлбөмбөг » Дортмундын гайхамшигт цуврал дууслаа

GD Star Rating
loading...

Бундэслигийн рекордын эзэд болоод байгаа Дортмунд улирлыг хожигдлоор эхлүүлж байсан бол намрын лигийг мөн хожигдлоор төгсгөлөө. Тэд улирлын эхний тоглолтонд өөрийн талбай дээр Леверкүзэнд хожигдсон ч түүнээс хойш гайхалтай тоглолтуудыг үзүүлж 15 тоглолтын турш ялагдаагүй цуврал үзүүлж Бундеслигийн рекордыг тогтоосон. Ялангуяа айлын талбай дээр хийсэн 8 тоглолтонд ялалт байгуулсан бахархам цувралтай байсан боловч энэ удаад Франкфуртын талбай дээр бүдэрлээ.

Дортмундын хувьд хамгийн сүүлд 2010 оны 5 сарын 8-нд Фрайбургийн талбайд хожигдсоноос хойших анхны айлын талбай дээрх хожигдол болж байна. Харин Франкфурт лигийг Европа лигийн эрхтэйгээр намрын лигийг дуусгалаа.

Өнгөрсөн лхагва гаригт Севиллатай 2:2 харьцаатай тэнцсэн тоглолтоос Дортмундын бүрэлдэхүүнд нэг л өөрчлөлт орсон нь Яакуб Блазжиковскигийн оронд Кевин Грозкройтцыг оруулсан.

Харин Көльнийн хувьд хамгаалалтын шугам том асуудал болоод байсан. Хамгаалагч Марко Руз нь шар картны улмаас тоглолт өнжсөн бол Майк Франц болон Крис нь гэмтэлтэй байсан учраас хагас хамгаалагчийн байрлалд тоглодог Кларкыг төвийн хамгаалагчаар тоглуулсан. Энэ нь түүний энэ улирлын анхны тоглолт байсан бөгөөд өөрийгөө хангалттай харуулж чадсан юм.

Тоглолт талбай эздийн давамгайллаар эхэлсэн. Франкфурт хэд хэдэн аюултай довтолгоо хийснийг Вайдэнфэйлэр тухай бүр аюулгүй болгож байв.

Гекас улирлын 14 дахь гоолоо орууллаа

Хоёр дугаар үе эхлээд Дортмундын довтолгоо сэргэж эхэлсэн. 64 дахь минутанд Нури Сахинын чөлөөт цохилт хаалганы хөндлөвч онож ойсон бөмбөгөнд нь Мэтс Хуммэлс бага зэрэг хүрэхэд гоол болох байсан боловч Хуммэлс боломжийг ашиглаж чадсангүй.

Улмаар цаг дуусах дөхөж байхад сэлгээгээр орж ирсэн Мартин Фенинын дамжуулалтийг Гекас чулуу болгож багтаа ялалт авчирсан юм.

Ийнхүү намрын лигийн тоглолтууд дуусч байгаа ба Дортмунд илт давамгай лигийг тэргүүлж, ард яваа Майнцаас 10 оноогоор тасраад байгаа. Хэрэв өнөөдөр 3-р байранд явж байгаа Леверкүзэн өрсөлдөгчөө хожвол Дортмундаас 9 онооны зөрөөтэй болох юм. Харин Франкфурт 26 оноотойгоор 7-р байр руу дээшиллээ.

Тоглолтын тойм

Коммэрцбанк Арена (үзэгч: 51500)
Шүүгч- Аятекин (Обэрасбах/Бавари)
Айнтрахт Франкфурт – Боруссиа Дортмунд – 1:0 (0:0)
Гекас, 87 (0:1).
Айнтрахт Франкфурт Боруссиа Дортмунд
Фэрманн Вайдэнфэллэр
Юунг Пишзэк
Васоски Суботич
Швеглер Хуммэлс
Тзавэллас (77) Шмелцер
Кларк Бендер (46)
Көлэр Сахин
Окс Гөтцэ
Майер Кагава (64)
Халил Алтинтоп (90+3) Гроззкройтц (73)
Гекас (90) Барриош
Сэлгээ
Фенин, 77 Да Силва, 46
Аманатидис, 90 Куба, 64
Цаио, 90+3 Левандовски, 73
Улаан хуудас
GD Star Rating
loading...
Дортмундын гайхамшигт цуврал дууслаа, 9.8 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. Yaaya ehe Gekas aimaar bnaa. Sahinii gool orston bol goy bhgyi yu . Za za saihan tsuvral duusvaa huurhii gehdee edniih barag avarga huschih bhoo

    GD Star Rating
    loading...
  2. lene says:

    Yaaaay ingeed duuslaa shdee gehdee busdaasaa tasarhai heveeree l bgaa

    GD Star Rating
    loading...
  3. Man the says:

    hervee ene togloltod yalsan bol juman rekord togtooh baisan baileeshd…haramsaltai l baina
    Bundesligiin namriin ligiin rekord onoo 44 Baiyern 2005 ond togtooj baisan…saya yalsan bol BVB 47 onootoi boloh bailaa …but keep going guyz!

    GD Star Rating
    loading...
  4. lol says:

    tasarhai turuulj bgach gesen amarch bolkue league duusah haa bsiin bas sayhan leauge ehlehed manu-s 10 onoo tasarhai bsan chelsea odoo yaj bna mangar hetsuu bdald orchood yavaad bnshde harjaga bizde !!!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: