Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Биатлон, Өвлийн спорт » Нойнерийн анхны ялалт

GD Star Rating
loading...

Нойнер шагналын тавцанд

Эмэгтэй 7.5 км спринт (Биатлон Дэлхийн цом 3 дахь гараа)

Магдалена Нойнер Словакын Поклюкадад шинэ улирлын анхны түрүүгээ авлаа. 7.5 км-ийг Герман бүсгүй 2 торгуультайгаар 23:05.2 минутад туулсан. Гараанаас Нойнер 2 дахь тамирчин болон гарсан бөгөөд түүний үзүүлсэн цагийг хэн ч гүйцэж чадсангүй. Энэ төрөлд Олимпийн аваргын хэргэмийг эзэмшиж байгаа Анастасия Кузьмина түүнд хамгийн ойрхон буюу +11.2 секундын дараа барианд орж мөнгөн медаль хүртсэн. Кайса Мякяряйнен, Ольга Зайцева нар адилхан +17,0 секунд алдаж 3-р байрыг хуваан эзэлсэн.

Нойнер эхний хэвтээ буудалтаа цэвэр гүйцэтгэсэн ч босоогоос 2 сум алдаж хүнд байдалд орсон. Харин Ленагийн хурдан хөл алдсан цагаа нөхөхөд тусалсан. 6.8 км-ээс эхлэн Нойнер цагаараа бусад өрсөлдөгчдөөс илүү гарч тэргүүлэх боломжоо бүрдүүлжээ. Германы багаас энэ улиралд эхний ганцаарчилсан төрлийн ялалтыг тэр ийнхүү авлаа. Нойнер Эстерсундийн гарааг өнжиж өнгөрсөн долоо хоногт Хохфильцендэд энэ улирлын дебутээ хийсэн.

Гэвч дэлхийн 7 удаагийн аварга маань спринт, хөөж гүйцэх төрлүүддээ дөнгөж 7-р байранд л орсон юм. “Миний хувьд их сайхан өдөр болж байна. Энэ ялалт яг л шинэ жилийн бэлэг шиг санагдаж байна. Буудлагын цэгт 2 сум алдсаныхаа дараа ялах талаар бодоогүй ч  сүүлийн мөч хүртэл чадлаараа тэмцсэн. Энэ жил Кайса их сайн уралдаж байна. Би 3 уралдаанд ялагдаад байгаа  болохоор дэлхийн аваргын төлөө өрсөлдөхөд их хэцүү болсон байх. Гэхдээ хичээн ээ” хэмээн Нойнер ярьсан. Оросын Ольга Зайцева Мякяряйнентай 3-р байрыг хамт эзэлсэн талаараа ийнхүү ярьж байна. Тэрээр шагналын тавцанд гарсан тамирчидаас ганцаараа нэг ч сумаа алдаагүй юм.  “Миний хувьд энэ улирал эхлээд анх удаа шагналын тавцанд гишгэлээ. Би шинэ улирлыг сайн бэлтгэлтэйгээ эхлүүлсэн. Гэхдээ бидний гол зорилго бол Дэлхий аварга” .

Францын 2 тамирчин 5, 6-р байрыг эзэлж 37, 34 оноог авлаа. Анай Бесконд,  Марье Дорин  нар аль аль нь бүх сумаараа  байгаа оносон юм. Экхольм 7-р байранд 1 торгуультай, Бруне 13-р байранд тус тус орсон.

Энэ гарааны бүрэн дүнг эндээс харна уу

Эмэгтэй 15 км ганцаарчилсан

7.5 км Спринт Магдалена Нойнер
Герман
23:05.2
(0+2)
Анастасия Кузьмина
Словак
23:16.4
(0+1)
Кайса Мякяряйнен,
Финлянд
Ольга Зайцева
ОХУ
23:22.2
(1+0)
23:22.2
(0+0)

2.Тарьей Бё 1. Бьёрн Ферри 3. Михаэль Грайс

Тарьей Бё шар энгэрэвчийг хадгална

Эрэгтэй 10 км спринт

Шведийн Бьёрн Ферри  Ванкуверийн олимпоос хойшхи анхны ялалтаа энэ төрөлд авлаа. 21-р өвлийн олимпод Бьёрн хөөж гүйцэх төрлөөр алтан медаль авсан. Гэхдээ түүнээс хойш хэсэг хугацаанд энэ хэргэмээ хамгаалж чадахгүй байсан юм. Харин Поклюкадад түүний азгүй цуврал төгсгөл болж спринтээр 10 км-ийн зайг 27:25.9 минутад туулан нэг ч сум алдсангүй. Шведийн багийн дасгалжуулагч Жонас Иохансен Дэлхийн цом эхлэхийн өмнө Бьёрныг ид ирэн дээрээ байна гэж магтаж байсан ч жинхэнэ тулааны талбарт тэр үүнийгээ баталж чадахгүй байсан юм.

Ферри “Ийм зүйл (ялалт) санасны зоргоор ирээд байдаггүй.  Миний тэшилт бүтэн жилийн турш маш сайн байгаа. Оролцсон тэмцээн болгондоо би тэшилтээрээ эхний 8-д багтаад л байна. Харин өнөөдөр би илүү шинэ түвшинд очсон гэж бодож байна. Өнгөрсөн 20 км уг нь (ганцаарчилсан) миний энэ жилийн хамгийн сайн тэшилт болсон. Даанч би 8 сум алдчихсан болохоор эхний байранд орж чадаагүй юм. Гэхдээ өнөөдөр  би бүхнийг зөв хийж чадлаа. Поклюка миний төрсөн нутагтай их төстэй юм. Гэхдээ модо нь илүү өндөр бас сайхан санагдлаа. Надад энэ газар таалагдаж байна” гэсэн.

Тарьей Бё 5.1 секундыг түүнээс алдаж 2-р байр, Германы алдарт Михаэль Грайс харих болоогүй гэдгээ харуулан 3-р байр эзэллээ. Цаг агаарын хувьд ч ганцаарчилсан төрлөөс хавьгүй дээр уур амьсгалд уралдаан явагдсан. Нартай, тунгалаг энэ өдрийн уралдаанд эхний 20 байранд орсон тамирчдын 7  нь цэвэр буудсан байна. Харин ганцаарчилсан төрөлд хэн ч ингэж буудаагүй юм.

Энэ жил тун өнгөтэй байгаа Тарьей Бё сүүлийн 2 гараанд нутгийн андууд болох Бьёрндален, Свендсенийг мартуулсан сайн амжилтыг үзүүлж байна. Энэ гараанд ч дээрхи 2 биатлогч тааруу байж9, 17-р байранд орсон. Харин Бё 3 дахь  удаагаа подиум дээр гарснаар үндсэн ангилалыг тэргүүлэх боломжтой боллоо. Зул сарын амралтаар шар боло улаан энгэрэвч түүнд хадгалагдах болно. “Би хэзээ ч шар энгэрэвчийг авна гэж улирал эхлэхийн өмнө бодоогүй. Зөвхөн тухайн өдрийн гарааны талаар л бодож байснаас биш ийм хол явна гэж төсөөлсөн ч үгүй. Амралт дуусаад Свендсен тэргүүлэгчийн байрын төлөө ширүүн тэмцэх байх. Тэр бол маш сайн тамирчин”

4-р байранд олимпийн хүрэл медальт Яаков Фак тэргүүлэгчээс 18.2 алдаж, 5-р байранд Оросны Евгений Устюгов орсон.

Энэ гарааны бүрэн дүнг эндээс харна уу

Эрэгтэй 20 км ганцаарчилсан

10 км спринт

Бьёрн Ферри
Швед
27:25.9
(0+0)
Тарьей Бё
Норвег
27:31.0
(1+0)
Михаэль Грайс
Герман
27:34.6
(0+0)


Зургийн цомог

2. Кузьмина 1. Нойнер 3. Зайцева, Мякяряйнен

Анастасия Кузьмина

3-р байрын эзэд

Тэврэлт

Нойнер уралдааны замд


Тарьей Бё босоо буудалтаас

Нойнер

Бьёрн Ферри шагналын тавцанд

Бьёрн Ферри босоо буудалтаас

Михаэль Грайс

Грайс ба Ферри уралдааны дараа

GD Star Rating
loading...
Нойнерийн анхны ялалт , 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. Tulga says:

    Oros uudin teshild unen udaan yumaa. Ter Bogaliy unen udaan.

    GD Star Rating
    loading...
  2. morumok says:

    orosuud muu bnaa. barnashov bolohoor beltgel sain bna gej yariad baisan . hanti mansiiskiin delhiin avragaar l ahrj baiya da. yureva ahatova 2 ireh baihaa. zaluusaa medeegee oruulaad sain bna shuu. good luck.

    GD Star Rating
    loading...
  3. Goe bna oo ta nar says:

    sn sn ingd bval Biathlon gj aguu shuu ter dundaa Bjoerndalen bur aguu
    ta nart amjilt husye

    GD Star Rating
    loading...
  4. Man who says:

    Nouner turuulj chadnaa itgej baina

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: