Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Автоспорт » Э.Халиунболдыг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнав

GD Star Rating
loading...

Э.Халиунболд

Филиппиний нийслэл Манила хотноо болсон Мотоциклийн бартаат замын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн гараанд ОУХМ Э.Халиунболд  хоёрдугаарт байранд орж ерөнхий дүнгээр Азийн аваргын  мөнгөн медаль хүртсэн билээ.  Эх орныхоо нэрийг тив дэлхийд цуурайтуулж яваа залуу тамирчны хүч хөдөлмөрийг үнэлэн  Монгол улсын ерөнхийлөгчийн 151-р зарлигаар хөдөлмөрийн хүндэт медалиар  Э.Халиунболдыг шагнасан байна. БТСГ-ын дарга Ч.Наранбаатар түүнд шагналыг нь гардуулан өгсөн бөгөөд мөн БХТН-ийн төв зөвлөлийн дарга Д.Дашзэвэгийг  алтан гадас одонгоор шагнасан.
Батлан хамгаалахын салбарын ажлыг олон жил удирдаж энэ салбараас олимп дэлхийн олон алдартай тамирчид төрөн гарч байгааг үнэлэн БХТН-ийн төв зөвлөлийн дарга Д.Дашзэвэгийг шагнаж байгаа юм байна.  Э.Халиунболд сүүлийн гарааны өмнөх байдлаар Японы Томоюүки Сүзүкигийн дараа хоёрдугаар эрэмбэлэгдээд байсан бөгөөд сүүлийн гараанд түрүүлбэл Азийн аварга цолоо бататгах боломжтой байсан юм. Харамсалтай нь, Манилагийн гараанд хоёрдугаар байрт шалгарч, мөнгөн медаль хүртсэнээр 2009 оны амжилтаа давтлаа.
Ази тивийн аваргад манай тамирчнаас гадна Филиппин, Япон, Тайланд, Индонез, Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират, Шри Ланка, БНХАУ болон Энэтхэгийн тамирчид өрсөлдсөн юм. Филиппиний Пуэрто-Принсеса хотноо хоёрдугаар сард болсон Азийн аваргын анхны гараанд Э.Халиунболд түрүүлж, улмаар гуравдугаар сард болсон хоёр дахь гараанд гуравдугаар байрт шалгарч, Иранд болсон гурав дахь гараанд хоёрдугаар байрт шалгарсан юм

GD Star Rating
loading...
Э.Халиунболдыг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнав, 9.8 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. jinchin says:

    баяр хүргэе Халиукадаа ….ирэх жил аврага болноо , Азид шилдэг гэдгээ дахин дахин харуулах боломж ахиад зөндөө байгаа чамд …Монгол хүн эр зоригийн ийм спортоор Азидаа толгой цохиж явна гэдэг үнэхээр сайхан …

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: