Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Жүдо » Монголчууд нутаг нэгтнүүдээрээ медаль хүртэх замаа заслаа

GD Star Rating
loading...

БНХАУ-ын Циндао хотод Олон улсын жүдо бөхийн холбооны гран-при тэмцээн боллоо. Өмнөд хөршийн татами дээр 31 улсын эрэгтэй 142, эмэгтэй 103, нийт 245 “цагаан нөмрөгтөн” хуран цугларч, медаль, олимпийн эрхийн онооны төлөө тэмцэлдсэн юм. Монгол Улсын шигшээ баг эрэгтэй 12, эмэгтэй долоон бөхтэй оролцож, нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар айрагдлаа. Манай өмнө ОХУ /4+3+3/, БНХАУ /3+3+5/, Франц /2+2+4/, Японы /2+2+1/ жүдочид оржээ. Түүнчлэн 14 улс ямар нэгэн медаль хүртсэн байна.

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд зодоглосон 2009 оны Ази тивийн аварга, ОУХМ Г.Болдбаатар Монгол Улсад цорын ганц алтан медаль авчирсан. Тэрбээр эхлээд гоц мөргөж, дараа нь Бразилын Брено Алвес, нутаг нэгт Ч.Болдбаатар, монголчуудад халгаатай ОХУ-ын Арсен Галстян, Беслан Мудранов нарыг ялж аваргаллаа. Шигшээ барилдаан ихээхэн өрсөлдөөнтэй болсон бөгөөд юүко үнэлгээгээр ялагдаж явсан манай бөх үндсэн цаг өндөрлөхөөс тавхан секундын өмнө цэвэр ялжээ. Гран-при тэмцээний жишгийн дагуу алт, мөнгө, хүрэл медалийг 3000, 2000, 1000 ам.доллар дагалдсан.

-100 кг-ын жинд хүч үзсэн залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Б.Тэмүүлэн мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр эхний хоёр даваанд гоц мөргөж, удаад нутгийн ах, олимпийн аварга Н.Түвшинбаярыг вазаригаар, хагас шигшээд Японы Хага Рюносүкэг ердөө 45 секундэд цэвэр ялжээ. Харин шигшээ барилдааны 4.12 минутад ОХУ-ын Сергей Самойловичт хоёр дахь вазаригаа алдсанаар медалийнхаа өнгийг шарлуулж чадсангүй. Түүнчлэн эрэгтэйчүүдийн 66 кг-д Б.Хишигбаяр, эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Бат-Эрдэнэ, М.Уранцэцэг нар хүрэл медаль хүртлээ. Ийнхүү Олон улсын жүдо бөхийн холбооны 2010 оны тэмцээн өндөрлөв. Ирэх оны анхны тэмцээн нь нэгдүгээр сарын 15-16-нд Азербайжаны Баку хотод болох жин бүрийн шилдэг 16 тамирчны “Мастерс” байх юм.

Барилдааны дүн:

Эрэгтэй 60 кг /19/: 1. Ганбатын Болдбаатар /Монгол/ 2. Беслан Мудранов 3. Арсен Галстян /хоёул ОХУ/, Хэ Юнлон /БНХАУ/

66 кг /20/: 1. Алим Гаданов 2. Камал Хан-Магомедов /хоёул ОХУ/ 3. Бүүвэйбаатарын Хишигбаяр /Монгол/, Леандро Кунья /Бразил/

73 кг /29/: 1. Уго Легран /Франц/ 2. Мурат Козоков /ОХУ/ 3. Бенжамин Дарбеле /Франц/, Мансур Исаев /ОХУ/

81 кг /26/: 1. Ширажудин Магомедов /ОХУ/ 2. Ли Маожьян /БНХАУ/ 3. Томислав Марьянович /Хорват/, Трэвис Стивенс /АНУ/

90 кг /20/: 1. Кирилл Денисов /ОХУ/ 2. Ким Хван-Хо /БНСУ/ 3. Лоренцо Баньоли /Итали/, Маркус Ниман /Швед/

-100 кг /14/: 1. Сергей Самойлович /ОХУ/ 2. Баттулгын Тэмүүлэн /Монгол/ 3. Хага Рюносүкэ /Япон/, Мартин Пачек /Швед/

+100 кг /14/: 1. Ислам Эль-Шехаби /Египет/ 2. Даниэл Эрнандес 3. Рафаэл Силва /хоёул Бразил/, Дмитрий Стерхов /ОХУ/

Эмэгтэй 48 кг /17/: 1. Ву Шугэн /БНХАУ/ 2. Лаэтитиа Пайе /Франц/ 3. Балжиннямын Бат-Эрдэнэ, Мөнхбатын Уранцэцэг /хоёул Монгол/

52 кг /17/: 1. Пришилла Гнето /Франц/ 2. Чихо Кагайа /Япон/ 3. Лаура Гомес /Испани/, Сүн Рон /БНХАУ/

57 кг /19/: 1. Наэ Үдака /Япон/ 2. Атом Павиа /Франц/ 3. Ханна Брук /Герман/, Сара Локо /Франц/

63 кг /13/: 1. Рина Косава /Япон/ 2. Ярден Герби /Израиль/ 3. Лин Мейлин, Шу Яхуа /хоёул БНХАУ/

70 кг /15/: 1. Линда Болдер /Нидерланд/ 2. Чен Фей /БНХАУ/ 3. Ли На Ла БНСУ/, Мэри Паскуэ /Франц/

-78 кг /15/: 1. Ян Шиули /БНХАУ/ 2. Томомо Окамүра /Япон/ 3. Анника Хайзе /Герман/, Маринде Веркерк /Нидерланд/

+78 кг /долоо/: 1. Юу Сон 2. Лиу Хуанюан /хоёул БНХАУ/ 3. Эва Биссени /Франц/, Син Сиан /БНХАУ/

GD Star Rating
loading...
Монголчууд нутаг нэгтнүүдээрээ медаль хүртэх замаа заслаа, 9.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. buya says:

    eregtei ihenh turuld orosuud turuulsen bna shdee!!! orosuud nodnin delhiin avargaas gantshan altan medal avaad buun shuumjlel bolood baisan . hurdan sergej baina shuu !!! Manaih ingedeg boloosoi

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: