loading...
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг “Дуулиан-2020” тэмцээний 2010-2011 оны улирлын албан ёсны нээлт бямба гаригт Спорт цогцолборт боллоо. Ашиглалтад ороод удаагүй 5045 хүний суудалтай энэхүү аварга байгууламжид болсон спортын анхны тэмцээн нь “Дуулиан-2020” болсон юм. Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, БСШУ-ын сайд, тэмцээнийг зохион байгуулагч “Их талын дуулиан” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Ё.Отгонбаяр, МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар болон ивээн тэтгэгч, дасгалжуулагч, тамирчид оролцлоо.
Энэ үеэр тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч “Рио Тинто” компани нийт тамирчдад 600 гаруй футзалны бөмбөг гардуулан өгсөн. Энэхүү бөмбөг өнөөдөр зах зээлийн ханшаар 25-30 мянган төгрөгийн үнэтэй байгаа тул яалт ч үгүй бодит дэмжлэг билээ. Түүнчлэн “Дуулиан-2020” тэмцээнийг санаачилж, ивээн тэтгэж ирсэн Сангийн дэд сайд, “Хасбанк”-ны захирал Ч.Ганхуягийг МХБХ дээд шагнал болох “Гавьяаны одон”-гоороо шагнасан нь нүдээ олсон шийдвэр байлаа. Басхүү жигд ёслолын хувцсаар гангарсан Монгол Улсын хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчид өөрсдийн гарын үсэг бүхий бөмбөгийг Ерөнхий сайд С.Батболдод дурсгасан юм.
Үүний дараа тэмцээнийг зохион байгуулагчид, шигшээ багийн тамирчдаас бүрдсэн “Дуулиан-2020” баг энэхүү тэмцээнд гурван жил дараалан түрүүлсэн хоёрдугаар сургуулийн 17 насны багтай нөхөрсөг тоглолт хийсэн. Эн тэнцүүхэн өрнөсөн тоглолтод өсвөрийн тамирчид 5:2-оор илүүрхлээ. Түүнчлэн тэмцээний албан ёсны нэг тоглолт болж, хуран цугларсан олныг баясгасан. Энэ нь хэсгийн тоглолтын хамгийн сонирхолтойд тооцогдож буй 17 насны ангиллын 40 дүгээр сургууль, “Оюуны-Ундраа” цогцолборын “тулаан” байв. Хоёр багийн ихэнх тоглогч нь 1994 оны Монгол Улсын өсвөрийн шигшээ багийн тамирчид юм. Тэнцүүхэн өрнөсөн тоглолтод 40 дүгээр сургууль 5:2-оор ялж, энэ жилийн “Дуулиан-2020”-д түрүүлэх гол баг гэдгээ дахин нотоллоо.
Тоглолтын завсарлагаар зохион байгуулагчид уламжлалт шагналаа гардуулсан. Энэ жилийн тэмцээний 2000 дахь гоолын эзэн “Баянзүрх” цогцолбор сургуулийн 13 хүртэлх насны тоглогч Б.Батпүрэв, 2020 дахь бөмбөгийг хийсэн 65 дугаар сургуулийн 13 насны тамирчин Б.Өсөхбаяр нарыг гоёмсог цомоор мялаасан юм. Энэ жилийн “Дуулиан-2020” тэмцээнд нийт 2372 гоол ороод байгаа бөгөөд бүх насны мэргэн буучийг 24 дүгээр сургуулийн 11 насны багийн ахлагч А.Мөнх-Оргил тэргүүлж байна. Өнгөрсөн жилийн тэмцээний “Өсөх ирээдүйтэй тоглогч” тэрбээр өдгөө сургуулийнхаа тоотой тэнцүү гоол хийгээд байгаа аж.
loading...





goy bn Saihan bn Ingeed yavad bval mongold hul bumbug hugjinushu Zohion baigulagchidad n bayar hurgey
loading...
Goy bn o buh zuiliig bagaaas ni ehleed chanartai hiiseer baigaad orlild ni hurne gej saihan ug bdag da bi mongoliin hulbumbugiig iiim l ireedui hulej bgasai gej husnem
loading...