Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Европын хөлбөмбөг » Платини дахин 4 жил…

GD Star Rating
loading...

Ирэх оны 3 сард явагдах ёстой байсан УЕФА-гийн ерөнхийлөгчийн сонгуульд Мишель Платинитай өрсөлдөх нэр дэвшигч гарч ирээгүй учраас Франц эрхэм автоматаар 2011-2015 он хүртэл Европын хөлбөмбөгийн холбоог удирдахаар боллоо. Сонгуульд нэр дэвшиж буй албан тушаалтан өөрийн танилцуулгаа 12 сарын 23-ны дотор ирүүлэх ёстой байсан ч Платинитай өрсөлдөх зоригтой нэгэн гарч ирсэнгүй. Францын шигшээ багийн домогт тоглогч дасгалжуулагч Платини 2007  онд Шведийн Леннарт Иохенссенийг тун ойролцоо саналаар буулган авч УЕФА-гийн жолоог авч байлаа. Тэр цагаас хойш Платини алсыг харсан олон үйл ажиллагаа зохион байгуулж байгаа бөгөөд жишээлбэл 2016 оны Еврогоос эхлэн 24 баг оролцохоор болсон. Мөн шинэчлэн зохион байгуулагдсан Европын лиг, болон аваргуудын лигийн зохион байгуулалтад орсон өөрчлөлт зэрэг үйл ажиллагаанууд байна. Гэхдээ Платинигийн хамгийн том төлөвлөгөө удахгүй биелэлээ олно. 2012 оноос эхлэн Европын клубууд өөрсдийн олж байгаа орлогынхоо хэмжээнд тодорхой хязгаартайгаар арилжаа наймаанд хөрөнгө зарах болж байгаа юм. Энэ нь Сити шиг баян араб эзэдтэй багуудыг хөлбөмбөгийн зах дээр үүсгэж байгаа үнийн хөөрөгдлийг дарах нэг арга болж байгаа юм.

GD Star Rating
loading...
Платини дахин 4 жил..., 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. Alia says:

    hehe tegvel Real Madridaas oor oligtoi naimaa hiichih bag baihgui bolohndee.barca bol barag yu ch hiihgui yum bna lda haha orlogo bitgii hel aldagdlaa yaaya gej bhad hoorhii ter barca

    GD Star Rating
    loading...
  2. Ibex says:

    Sain baitsgaana uu?
    Barca odoo ingej olon tsom ene ter avchaad ter olon uzegch uzeed, surtalchilgaanii ter olon geree hiideg hernee aldagdaltai ajilladag uim uu?

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: