loading...
Монголчууд олон улсын чанартай тэмцээн уралдаан зохион байгуулахуйц спорт цогцолбортой болоод удаагүй байгаа билээ. Тэгвэл удахгүй өвлийн спортоор цогцолбор сүндэрлэх нь. Өнгөрсөн зургадугаар сард нийслэлийн Засаг даргын захирамж гарч, спортын шинэ ордны зүүн талд буюу Хан-Уул дүүргийн X хороонд 2.3 га газар олгосон юм. Зураг төсөл нь хэдийнэ бэлэн болсон уг цогцолборыг сүндэрлүүлэхэд зориулан эхний ээлжинд гурван тэрбум төгрөгийг 2011 оны төсөвт суулгасан бөгөөд энэ манай улсад өвлийн спорт хөгжихөд томоохон түлхэц болох учиртай.
loading...




saihan.medee.blaa
loading...