loading...
Шинэ бүтэц, зохион байгуулалтад орсон МХБХ-ны удирдах зөвлөлийн хурал болсон билээ. Энэ үеэр уламжлал ёсоор 2011 оны тэмцээн уралдааны нэгдсэн төлөвлөгөөг баталсан юм. Ирэх онд дотоодод футзалны насанд хүрэгчид, ахмад, залуучууд, өсвөр, оюутан, сонирхогчид болон эмэгтэйчүүдийн долоон тэмцээн болно. Харин гадаа талбайн 12 тэмцээн зохион байгуулагдахаар болжээ.
Шинэ оны эхний тэмцээн нь нэгдүгээр сарын 17-23-нд Өвөрхангай аймагт болох футзалны залуучуудын УАШТ байх юм. МХБХ энэ онд хөдөө, орон нутагт цөөнгүй тэмцээн хийхээр төлөвлөсөн бөгөөд футзалны насанд хүрэгчдийн УАШТ болон Хүүхдийн спортын IV наадмын шигшээ тоглолтыг Орхон аймаг хүлээн авна. Хамгийн өндөр шагналтай тэмцээн нь зуны дөрвөн сар үргэлжлэх Үндэсний лигийн аварга шалгаруулах тэмцээн юм. Лигт түрүүлсэн баг найман сая төгрөг хүртэх бол мөнгө, хүрэл медалийг зургаа, дөрвөн сая төгрөг дагалдана. Түүнлчэн “Боргио Кап”-ын медальтнуудыг 6, 4, 3 саяар байлахаар болжээ. Энэ мэтчилэн тэмцээн бүрийн шагналын санг тодорхой бичсэн нь өмнө нь байгаагүй шинэлэг зүйл юм. Түүнчлэн 8, 10, 12 хүртэлх насны бяцхан тамирчдын тэмцээнд багагүй мөнгөн шагнал олгох болсон нь өсвөрийн дасгалжуулагчдын сэтгэлд гойд нийцэж байна.
loading...








Yooy ashgui de neg imerhuu zohion baiguulalttai baimaar daa
Bas ingeed huvaari ntr ni garchuul hulbumbug sonirhogch bidend ch saihan l yum
goy
niitlel bn o
loading...
Ovoodoo 1 ingemeersen de MFF
loading...
Ashgui ashgui. shinchlegdsen butets ni taalagdaj bna. owoo ajil hiij l bgam bna.
loading...
teree ovoo yum hjaagaan bn daa amjilt
loading...