Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Монголын хөлбөмбөг » Өсвөрийн хөлбөмбөгчдийн фестивальд есөн орны баг оролцоно

GD Star Rating
loading...

Азийн хөлбөмбөгийн холбоо /AFC/ жил бүрийн хавар Бээжин хотод 13 хүртэлх насны өсвөрийн хөлбөмбөгчдийн фестивалийн зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн тэмцээн дөрөвдүгээр сарын 15-28-нд болох тов гарч, Монгол, Япон, БНСУ, БНХАУ, БНАСАУ, Макао, Гуам, Хонгконг, Тайвань гэсэн есөн орны бяцхан хөлбөмбөгчид оролцохоор болжээ. Монголын хөлбөмбөгийн холбоо энэхүү нэр хүндтэй фестивальд эртнээс бэлдэж, өнгөрсөн намар улсын чанартай болон “Дуулиан-2020” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдаар өсвөрийн шигшээ баг бүрдүүлэн ажиллаж байна.

Энэ үеэр Азийн хөлбөмбөгийн холбооны “С” ангиллын дасгалжуулагчийн болон шүүгчийн семинар болно. МХБХ эдгээр сургалтад хамрагдах сонирхолтой дасгалжуулагч, шүүгчийг бүртгэж, шалтгалтад тэнцсэн тохиолдолд Бээжин явуулах юм. Дасгалжуулагч нь 1982 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш төрсөн, цаашид энэ чиглэлээр ажиллах сонирхолтой, эрүүл чийрэг, биеэр гүйцэтгэх ур чадвартай, англи хэлний зохих мэдлэгтэй байх аж. Харин шүүгчид 1987 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн, мэргэжлийн талбайн төвийн шүүгч болох тэмүүлэлтэй, олон улсын шүүгчийн болон англи хэлний зохих мэдлэгтэй байх шаардлага тавьжээ. Бүртгэл нэгдүгээр сарын 3-10-ны хооронд үргэлжилнэ.

GD Star Rating
loading...
Өсвөрийн хөлбөмбөгчдийн фестивальд есөн орны баг оролцоно, 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. endees n manai batsaanuud europiin scoutuudin nudend n urtchuusei kk teul tege l mongoloos heden jilin daraa deed zeregleliin toglogchid garaa l irnde end tendhiin academ tugssun

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: