Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Үндэсний бөх » “Эрдэнэт”-ийн ойд залуу заан М.Өсөхбаяр түрүүлэв

GD Star Rating
loading...

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” спорт хорооны 20 жилийн ой өнгөрсөн амралтын өдрүүдэд тохиолоо. Энэ үеэр улс, аймгийн алдар цолтой хүчит 96 бөхийн барилдаан болоход Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хороо, “Жигүүр гранд” группын бөх улсын заан М.Өсөхбаяр түрүүлж, Өвөрхангай аймгийн цагдаагийн газар, “Эрдэнэт, Булганы цахилгааны түгээх сүлжээ” ХК-ийн бөх, аймгийн арслан Б.Сангисүрэн үзүүрлэж, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат улсын начин Н.Бүрэнбаатар шөвгийн гуравт шалгарав. Дунд шөвөг буюу зургаад улсын заан Б.Соронзонболд, улсын начин Б.Заяамандах, аймгийн арслан Б.Гончигдамба нар үлдсэн байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: