loading...
Дэлхийд нэр хүндтэй soccernet сайт өнгөрч байгаа оны премьер лигийн шилдэг багийг тодруулжээ. Ингээд та бүхэнд шилдэг амжилт ялалтаар бусдыгаа манлайлсан 11 тоглогчидыг танилцуулья. Нэмж хэлэхэд энэхүү багийг тодруулахдаа тухайн оны турш үзүүлсэн амжилтыг харгалзан үзсэн. Өөрөөр хэлбэл 2010 оны улирлын төгсгөл, 2011 оны улирлын эхний хагасыг багтаасан болно. Дашрамд дурьдахад SN тун удахггүй 2010 онд дэлхийн спортын ертөнц болон хөлбөмбөгийн ертөнцөд болсон онцлох үйл явдлуудыг танилцуулах болно.
Хаалгач : Жое Харт (Манчестер сити)
Английн шигшээ үеийн үед найдвартай хаалгачтай байж үзээгүй. Испанид л гэхэд Икер Касильяс, Рейна, Валдес гээд ямар ч дасгалжуулагчын арааны шүлсийг асгаруулахаар сайн тоглогчид шигшээнхээ хаалгыг манах гээд оочерлоод зогсож байхад хөлбөмбөгийн эх орон Англид яг “класс” гээд нэрлэчихээр хаалгач гарч ирдэггүй нь хачирхалтай. Гэхдээ энэ жилээс нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Манчестер ситигийн залуу хаалгач Жое Хартыг ирээдүйн супер од, шигшээн ирээдүй гэж өргөмжилж байгаа нь хэтэрсэн хэрэг биш. Ердөө 23 настай энэ залууд хүчирхэг бие, мэдрэмж, ур чадвар, урт гар гээд шилдэг болоход хэрэгтэй бүх зүйл байна. Гагцхүү одооноос биеэ тоож онгиролгүй хичээж чадвал хаалгачаасаа болж эвгүй байдалд ордог Английн хөлбөмбөгийн авралын од болох боломж байна. Хэдийгээр зарим хэвлэлүүд түүнийг бүр Буффон, Гордог Бэнкс, Шмейхэл гээд домгуудтай харьцуулаад эхэлсэн ч одоохондоо түүнд “хааны тимэм” зүүлгэх арай эрт байна. Магадгүй 2 жилийн дараа ч юм уу Европын аваргаар Англичууд ямар хаалгачтай болсноо харуулж болох юм. Клубын хувьд гэвэл Харт өнгөрсөн улиралд Бирмингэмд зээлээр тоглохдоо тус багтай хамт лигийн 9-р байр эзэлж улиралын шилдэг залуу тоглогч болсон. Ийм сод авьяастаа мэдээж хэрэг Сити эргүүлж авчраад гарааны эрхийг өгсөн бөгөөд Харт ч үүргээ нэр төртэ биелүүлсээр байна. Мөн Хэдийгээр ДАШТ-д 2-р сонголт болон үлдсэн ч одоо тэрээр Английн шигшээн үндсэн хаалгачаар нэрлэгдээд байгаа.
Хамгаалагч : Бранислав Иванович (Челси)
Баруун жигүүрийн хамгаалагчын байрлалд Иванович нэг их өрсөлдөгчгүй шалгарч байна. Тоглогчидын саналаар тодруулдаг оны шилдэг багт ч Иванович энэ байрлалдаа шилдгээр нэрлэгдсэн болохоор юу ч ярихав. Олон талын авьяастай Серби хамгаалагч Челсигийн давхар амжилтын гол түлхүүр болж оногдсон үүргээ гайхалтай сайн биелүүлж байсан. Цэнхэрүүд 100 давсан гоол оруулж хамгийн шилдэг довтолгоотой багаар тодорсоноос гадна ердөө 32 гоол алдаж хамгийн шилдэг хамгаалалтай гэдгээ ч баталсан. Түрүү улирлын эхэнд Босинга бэртэл авсан нь Ивановичод гарааны эрх баталгаатай болгосон. Элдэв хэл аманд орооцолддоггүй даруухан энэ залуугийн Челси эзлэх байр суурь жилээс жилд нэмэгдсээр байгаа. Эзэн хааны Реал Мадрид нэг хэсэг түүнийг сонирхож Marca сонины нүүрэнд залраад амжсан байгаа.
Неманья Видич (МанЮ)
Видич 8 сарын сүүлээр багтайгаа 4 жилийн шинэ гэрээ байгуулж Олд Траффордоос явж магадгүй гэсэн яриаг төгсгөл болгосон. Үүнээс өмнө түүнийг МанЮ-д сэтгэл хангалуун биш байгаа, Реал Мадрид руу явна гэсэн цуу яриа тасрахгүй байсан юм. Улаан чөтгөрүүдийн ар талыг найдвартай хамгаалж байдаг түүнийг багийн андууд нь хамгийн зоригтой тоглогчидын нэг гэж үнэлдэг юм билээ. Довтолгоонд идэвхитэй оролцдог заншлаараа Вида шинэ улирал эхлээд 3 гоол оруулчихаад байнан. Тоттенхэмийн хаалганд оруулсан гоол нь Чөтгөрүүдийн премьер лигт талбайдаа оруулсан 1000 дахь гоол болон түүхэнд үлдсэн байгаа. Видич 2009–10 оны улиралд лигийн 24 тоглолтод оролцсон. Хэдийгээр баг нь 1 онооны зөрүүгээр лигийн түрүүгээ алдаж, Карлин цомоос өөр шагнал авч чадаагүй ч Видичийн хувийн хичээл зүтгэл бүдгэрэх учиргүй.
Гэри Кэхиль (Болтон)
Кэхилийг оны шилдэг багт оруулсан нь зарим нэгний санаанд нийцэхгүй байж болно. Гэхдээ бүтэн жилийн туршид энэ тоглогчын сайн формтой байсныг үнэлж жагсаалтад орууллаа. Зуны наймааны цонхоор Болтоны хамгаалагч 17.5 сая фунтээр үнэлэгдэж Арсенал, Ливерпуль, МанЮ зэрэг багууд сонирхож байсан нь үүнийг гэрчилнэ. Магадгүй ирэх зун тэр том багт очин буурь сэлгэхийг үгүйсгэх аргагүй. 2010 оны 9 сард Гэри шигшээ багийн дебутээ хийж Болгарийн эсрэг сэлгээгээр талбайд гарсан. 2002 оноос хойш Болтоны тоглогч шигшээ багт тоглоогүй байсан юм. Болтон одоогоор лигийн хүснэгтэд 7-р байранд явж байгаад энэ залуугийн оролцоо их бий.
Эшли Коул (Челси)
Эшлигийн хувьд 2010 оны эхлэл тийм ч таатай дурсамж үлдээгээгүй. Буучдын “бүтээгдэхүүн” Коул 2 сард шагайндаа маш хүнд бэртэл авч бараг 3 сар талбайд гарч чадаагүй юм. Гэхдээ улирлын төгсгөлд эргэж ирээд 3 тоглолтод ороцож чадсан. Ялангуяа сүүлийн тойрогт Уиганыг 8 гоолоор бутниргэхэд тэрээр гайхалтай гоол оруулсан юм. Түүний оролцсон сүүлийн 3 тойргийн тоглолтод Лондоны баг нэг ч гоол алдалгүй аваргын титмийг МанЮ-гаас булаасан билээ. Эшли мөн довтолгоонд багагүй тус хүргэж 4 гоолын дамжуулалт, 4 гоол оруулсан. Түүнтэй энэ байрлалд шилдгийн төлөө өрсөлдөх гол нэр дэвшигч Эвра Францын шигшээд “хувьсгал” хийх гээд чадалгүй нэр хүндээ унагаасан билээ.
Хагас хамгаалагч : Нани (МанЮ)
Нанигийн МанЮ дахь карьерийг 2010 оноос өмнөх, 2010 оноос хойшхи гэж ангилж болох мэт. Португал эр шинэ улирал эхлээд альхэдийнэ 10 ашигтай дамжуулалт өгч, 5 гоол оруулаад байна. Хэдийгээр Дэлхийн аваргад бэртлээс болж оролцож чадаагүй ч “зуны амралт” нь түүнд шинэ эрч олж авахад тус болсон бололтой. Нани өмнө нь бөмбөгтэй харьцах чадвараараа гайхагддаг байсан ч эцсийн мөчид гаргадаг шийдвэр нь тийм ч сайн байдаггүй байсан. Харин одоо 24 настай Португал эр МанЮ-д ирээд юу сурч мэдсэнээ хангалттай харуулж чадаж байна. Энэ эрчээрээ байвал дэлхийн шилдэгт ч нэр дэвших боломж Нанид байгаа. Уэйн Рүүнийг гэрээний асуудлаас болж нэг хэсэг багтаа тус болж чадахгүй байх хугацаанд Нани л МанЮ-гийн авралын од байлаа. Оны эхэнд багтайгаа урт хугацааны гэрээ байгуулж 2014 он хүртэл үлдэхээр болно.
Самир Насри (Арсенал)
Топ тоглогч болно гэхээсээ илүү дараагийн “шилэн хөлт” гэж үнэлэгддэг байсан Насри эн жил цоглог байна. Хэд хэдэн чухал тоглолтод ялалтын гоолыг тэр одоогоор оруулаад байгаа. Мөн оны шилдэг гоолд түүний Португийн хаалганд оруулсан гайхалтай гоол нэрлэгдсэн байгаа. Саяхан Насри Флорен Малуда, Уго Льорис нарын өмнө орж Францын оны шилдэг хөлбөмбөгчөөр нэрлэгдсэн билээ.
Скотт Паркер (Уэст хэм)
Хэрвээ Паркер байгаагүй бол Уэст Хэм түрүү улиралд гарцаа байхгүй доошоо унах байсан. Паркерийн дундын шугаманд үзүүлдэг эрч хүчтэй, найдвартай тоглолт нь энэ багийн хөдөлгөгч хүч болж байдаг. Премьели лигийн мэргэжилтнүүд ч түүнийг сүүлийн хэдэн жил хамгийн тогтвортой сайн тоглолт үзүүлж байгаа англи хагас хамгаалагч гэж хүлээн зөвшөөрдөг. Өнгөрсөн зун Уэст Хэмийн эзэн Салливан түүнийг ямар ч үнээр зарахгүй гэж мэдэгдсэн. Энэ бол түүний Алхнуудад ямар үнэ цэнэтэй тоглогч болохыг нотолно. Шинэ улирал эхлээд тэр 17 тоглолтод 4 гоол оруулаад байна. Гэхдээ түүний үндсэн байрлал нь хамгаалах чиглэлийн гэдгийг мартаж болохгүй.
Гарет Бейл (Тоттенхэм)
Аваргуудын лигийн аварга Интерийн хамгаалалтаар зүгээр л тоглоод хаячихсан энэ залууг багтаахгүй бол өөр хэнийг шилдэгт багтаах билээ. Саутхэмтптонд байхдаа Бейл ямар ч үр ашиггүй гүйдэг жигүүрийн хамгаалагч байсан бол Тоттенхэмд өөрийгөө шинээр нээж дэлхийн шилдэг зүүн жигүүрийн хагас хамгаалагч болоод байна. Гэхдээ түүний хийх зүйлс дуусаагүй. Премьер лигийн хоёрдугаар хагаст Тот энэ эрчээ хадгалж чадах , Аваргуудын лигт хол явах чадах эсэхэд Бейлийн оролцоо маш хэрэгтэй. Уэльс эрийн шилдэг тоглолтыг үнэлсэн багууд өндөр үнээр түүнийг авахаар санаархаж байгаа ч Бейл багтаа үлдэх хүсэлтэй гэдгээ илэрхийлж 4 жилээр гэрээгээ сунгасан. Шинэ улирал эхлээд 17 тоглолтод 5 гоол оруулаад байна.
Довтлогч - Карлос Тевес (Манчестер сити)
Багий зарим гишүүдтэй хүйцэн харилцаатай байгаа, гэр бүлийнхнээ санаж байна гэж шалтаглан Англиас явна хэмээн Ситиийн удирдлагыг хэсэг хугацаанд сандаргасан Тевес эцсийн дүнд багтаа үлдэхээр болсон. Түүний энэ шийдвэр багийн сэтгэлзүй болон амжилтад шууд нөлөөлж байгаа байх. Учир нь Тевес бүрэн утгаараа энэ багийн гол тоглогч болсон байгаа. Улирал эхлээд түүний оруулсан 10 гоол нь л гэхэд бүгд маш хэрэгтэй чухал гоолууд байгаа. Мөн өнгөрсөн улиралын 2-р хагаст Тевес 15 гоол оруулж багаа Европын эрх авахад гол нөлөөг үзүүлсэн юм. Гэхдээ түүний үлдэхээр шийдвэрлэсэнийг үл харгалзан Манчини багийн ахлагчын туузыг Компанид тэр өгөхөөр болсон.
Дидье Дрогба (Челси)
Эцэж цуцашгүй Африкийн “Хар азарга” гоолоо оруулсаар л. Улирлын дундуур болдог Африкийн цомын тэмцээн ч түүний ч эрч хүчийг сулруулж чадсангүй. Дрогба энэ жил лигийн мэргэн бууч болж багтайгаа хамт дубль хийсэн сайхан амжилт үзүүлсэн. Цэнхэрүүд 100 давсан гоол оруулж лигийн аварга болоход Дрогба талаас илүүд нь ямар нэгэн байдлаар ороцлсон байна. Мөн Портсмутыг ФА цомын финалд ялахад ялалтын гоолыг тэр оруулсан. 2011 оны улирал эхлээд Дидье өмнөх улиралынх шигээ сайн формтой биш байгаа ч топ довтлогчын зангарагаар 7 гоол, 6 дамжуулалттай явж байна.
Сэлгээ :
Пол Робинсон (Блекберн)
Лиам Риджэулл (Бирмингэм)
Алекс (Челси)
Флорен Малуда (Челси)
Матью Мэтью Этерингтон (Сток сити)
Даррен Бент (Сандерлэнд)
Димитер Бербатов (МанЮ)
loading...







Wish u merry xmas. Hope 2011 brings lots of surprises and makes ur wishes come true. Have a great Xmas
2010-nii onii Premierleague-iin shildeguud bugd bnaa sanal neg bna
loading...
Tottenhamiinham boxing dayiin togloltuudaar buh ursuldugchduu hojoosoi
loading...
merry x mas everyone
Rooney 3 saraas xoish barag 1 jild 2 penalty 1 goal EPL-t tuund
altan xogiin sab shagnal gardyylax xeregtei xerbee itali d bsan bol
loading...
ene jil top4d orson bagaas negch toglogch alga gejuu luca modric bas fabregas 2 oroh ystoi baisan ym nasri nani 2iin orond minii bodloor shu selgeend torres de jong glen jonhson nar baih ystoi baisan ym zzz minii bodol shu
loading...
Yu be bas tanaih CSPORTS oos shildeg shalgaruulsan bicheleguudiig n hulgailj tavihaar shiidee yu uur sonihroltoi yum setgeechee
loading...
liverpool s neg ch hun bhgui n taagui l bna selgee n arai l bishee gerrard torres 2 bhal yostoi zaza yahav hart d amjilt husie
loading...
ene ashley cole chine chelseagiinh shtee 1 sar ch gsn chelsead l bsiishtee
loading...
gerrard torres 2r yaj oni shildeg boloh uu de. bagada oligotoi tuslaj chadaagui shu de ho. nernees tsaashgu l bga sht.
loading...
gerrard torres 2 yagd bj bolku gj. zarim n oligtoi togloochgu shd.
loading...