loading...
МанЮ-Челсигийн тулаан 3 сар хүртэл хойшлогдсон байгаа учраас ням гаригт явагдах Челси-Арсеналын тоглолт боксин-дейн гол тоглолт болохоор боллоо. Хэдийгээр Челсигийн форм тийм ч сайн гэхээргүй байгаа ч Буучдын эсрэг сайн тоглодог Дидье Дрогбад гол найдвараа тавьж байна. Дрогба Арсеналтай хийсэн 13 тоглолтод 13 гоол оруулсан байгаа. Хамгийн сүүлд Арсенал Цэнхэрүүдийг 2008 оны 11 сард ялж байсан бөгөөд түүнээс хойш дербигээ ялах аргаа Венгер олоогүй л байна. Харин энэ удаа түүнд хар цувралыг зогсоох тун таатай боломж бүрдээд байгаа. Нэгдүгээрт Челсигийн тоглолт тогтвортой биш байгаа. Бэртэл гэмтлийн асуудал их нүүрлэсэн энэ үед нь л буулгаж авахгүй бол өөр боломж олдохгүй гэдгийг Венгер мэдэж байгаа. Хамгийн сүүлд энэ хоёр багийн тулаан Стемфорд Брижэд 10 сарын эхээр болсон. Дидье Дрогбаг Арсеналын хамгаалагчид барьж чадалгүй эхний гоолыг алдсан бол цаг дуусахаас өмнөхө Алекс чөлөөт цохилтоос гайхалтай гоол оруулсныг та бүхэн санаж байгаа байх. Тоглолтын дараа өгсөн ярилцлагадаа Венгер ”Бид илүү тоглолтыг үзүүлсэн ч гэсэн гэртээ 0 оноотой харилаа. Тоглолтыг бид эхний үед л дуусгэж болох байсан юм. Гэвч аз биднийг ивээсэнгүй. Одоо бид аварга болохын тулд илүү хөдөлмөрлөх хэрэгтэй боллоо. Иймэрхүү ялагдлыг хүлээхгүй байх хэрэгтэй. 2-р үед манайх олон боломж алдсан. Челси ч боломжоо сайн ашиглалаа” гэж байсан. Түүнээс хойш чамгүй хугацаа өнгөрч Буучид лигийн хүснэгтийг тэргүүлээд амжсан. Харин одоо Буучид аваргын төлөө тэмцэх хүчтэй болсон гэдгээ нотлохын тулд заавал ялах шаардлагатай байна. Челси болон МанЮ-тай хийсэн сүүлийн 18 тоглолтын 14-т нь ялагдал хүлээсэн гэсэн тааруу үзүүлэлт Арсеналыг дагаж байгаа. Фабрегас бид аварга болохын тулд иймэрхүү том тоглолтуудаас оноо алдахгүй байх хэрэгтэй хэмээсэн. Буучдын ахлагч бэртлээсээ эдгэрч байгаа ч тус багийн хамгаалалт найдвартай биш байгаа.
Томас Вермален сар гаран талбайд гарч чадахгүй болсон учраас Себастьен Скиллачи, Лоран Косельни гэсэ Франц хослол энэ чухал тоглолтод арын албыг дааж авах төлөвтэй байна.
Арсеналаас харах тоглогч : Самир Насри – Франц залуу энэ улиралд урьд урьдийнхаас илүү азтай бас сайн байгаа. Тэрээр одоо 8 гоолтой багийнхаа мэргэн буучаар бичигдэж байгаа бөгөөд оруулсан гоолууд нь үнэхээр чанартай сайн гоолууд байгаа. Арсене Венгерийн хэлснээр Насри бөмбөгтэй харьцахдаа хэзээ ч сандарч балмагддаггүй бөгөөд эцсийн хөдөлгөөнөө хийх хүртлээ маш тайван байж чаддаг. Фулхэмтэй хийсэн тоглолтод тэр үүнийгээ хангалттай харуулсан. Зөвхөн өөрөө гоол оруулах гэж улайран зүтгэхээс илүү багийн андуудаа маш сайн анзаарч ашигтай дамжуулалт өгдөг нь түүний бас нэг чанар.
Челсигээс харах тоглогч: Дидье Дрогба – Арсеналын хар дарсан зүүд. Сүүлийн хэдэн жил Арсеналын хамгаалалт сайжирч, шинэ шинэ тоглогчид ирсээр байгаа ч Дрогба энэ бүхний үл анзаарсан мэт гоолоо оруулсаар л байна. Малариа өвчнөөс эргэж ирээд бие нь бага зэрэг сул байгаа хэдийг ч Дрогба бол Дрогба. Тэр хэзээд Буучдын хаалгыг мялаахаа мэднэ. Сүүлийэ 13 тоглолтод оруулсан 13 гоол үүнийг батална.
Гол тулаан : Санья – Э.Коул – Премьер лигийн шилдэг баруун аруудын нэг Санья энэ удаа Эшли Коулоос ирэх дарамтыг тэсч гарах ёстой. Өөрөөр хэлбэл Коулд өөрт нь дарамт болно гэсэн үг юм. Буучдын унаган хүү Эшли мэдээж хэрэг хуучин багийнхаа талаар сайн мэдэж байгаа.Гэхдээ тэр Саньг сайн мэдэхгүй. Түүнийг Челси рүү явдаг жил Бакари Арсеналд ирсэн юм. Энэ хоёр тоглогчын төстэй чанар нь хоёулаа довтолгоонд орох дуртай, өндөр амбицтай тоглогчид. Гэхдээ энэ хүслээсээ болоод үндсэн үүргээ умартах вий.
Баримт :2010 оны Forbes сэтгүүлийн баячуудын жагсаалтад Роман Абрамович 11.2 тэрбум ам.доллараар 50-р байранд бичигдсэн Харин Арсеналын хувь эзэмшигч Усманов (7.2 тэрбумаар 100-р байр) болон Стан Кроленке (2.9 тэрбумаар 342-р байр) нар түүнээс нилээд доор жагсжээ.
Тоон үзүүлэлт :Дрогба энэ улиралд 72 цохилт хийж 8-г нь гоол болгосон бол Насри 44-н цохилтоос 8-г нь хийжээ.
loading...







arsenal hojinoo. bureldehuun sn bga. go rule arsenal
loading...
zgeeree odoo fabianski diaby irne zoolttoi ylna arsenal go champion
loading...
Арсеналын фэнүүд ээ. зүгээр л тоглолтоо үзье. дараа нь харин ярицгаая
loading...
GUNNERS WINNERS
loading...
nice toglolt bolno doo odoo l chelsea her bgaa n medegdene dee bs chelsea aztai bsan shuu turuugiin toirog dr manu tai togloogui togolson bol bs hetsuu bh bsan bh
loading...
xzbunny genyy t1 ats yu we bureldehyyn sain bhara hojdimy tgul real barcag yagad hojooguig heled uguhgui biz ter liverpoliin ats odoo yu we estoi garig anduuraad yawaad bhiin chi dutaachee az ntr az ni haysan sda chini
loading...
amjih uu tanaih bol carling cupdaa gol huchee hay PL CL hoyort amjihgui n todorhoi yahav top 4t bagtaj boloh yum
loading...
Arsenal xojix bolnoo. ali ali talaas ni xaraxad xojix magadlal ilvv bna. mdj mash goy toglolt bolox bolno.
loading...
chelseagiinhen dandaa heruul hiij yvah ymda ene chini hunii bodol shde t1 ymu haasha ym medeej demjdeg bagaa hun bur l sain bag gej bodoj yvdag bi ch liverpooliig sain bag gej bodoj yvdag zanalt orsoldogchoo eldeveer helj dooshoo hiideg ter bol baih uzegdel bi liverpooliin fanat baij chelsea hojoosoi ntr gehq medeej tegehde eniige bitii il gargaasai dotroo l bodoosoi gej helmeer bna hereldeh geed bga bol chelseagiihan ta nar bol zgr CL-d turuulcheed dugaraarai gej heli avarga avargaaraa tordog gdg unenii ortoi ym shig sanagddag Liverpool manu barca real bayer inter ac ntr l dandaa CL-d sain toglodog shde shde chelsea bol zgr leagude 2-3 turuulcheed baigaa zgr europiin dundaj bagiin neg chelsea CL-d 2-3 turuulcheed hereldeh geed bga bol arai oor horog ted 1ch turuulch chadaagui zgr l mongo bolo
loading...
shaadag garuud yamar ihe arsenaliin fanuud vee urdan baahan chelsi baisan odoo muudaad irsen chine arsenal boltson aihn
taanar unench bail daa
loading...
Hey zaluu mine, CL ligt turuuleegui bolohooroo dundaj bag bolchihuu tgd??? tegvel tanaih yaagad asar olon jil PL turuuleegui ve?? heldeee!!!!! odo buur CL-d ch uzegdehee bolitson bnshdee, yadaj turuuldegguimaa gehed ehnii 4 tee l orchood olon yariaa… Chelsea-g dundaj bag geh yum bol tottenham ed nar bol asar jijken bag bsndh chiniiheer bol….. (0)))
loading...
Tottenham Jijig bag bish ted bol premier ligiin ali ch bagiin toglogchdiig ailgaj sandargaj chadah gaihaltai bureldehuunte bag ter tusmaa ter dundin shugam bol yarihiin baihgui
Bale-Modric-VDVaart-Lennon
zereg gartsan bhad ain
loading...
arsenal sain bnaa yalah boltugai….
loading...
arsenal buyu manai bagt money heregtei bn shd chelsea man utd shig baiy gewel ter hemjeenii mungu zartsuulah heregtei bn tiim bizde arsenaliinhan
loading...
Arsenal hojno oo
loading...
Bi chelseagiin fanat l da. Zarim neg chelseagiin fanatad helehed ym l bol heruul hiih ymaa uchraa medehgui mangar batsaanuud. Bagiin ner gutaasaan juldraanuud. Fanat bol fanat shig baigaach
loading...
chamaar zaalgax ymuu
loading...