loading...
Бундэслигийн 17-р тойргийн тоглолтууд явагдаж дууссанаар хэсэг хугацаанд багууд амарч байна. Ингээд Бундэслигийн эхний хагаст байрлал бүр дээрээ шилдэг тоглолт үзүүлсэн тоглогчдыг танилцуулж байна.
Хаалгач
Мануэл Нойер (Шалькэ 04)
Шалькэ улирал талдаа орж байхад хэдийн 24 гоол алдаад байгаан өнгөрсөн улирлын турш алдсан нийт гоолоос ердөө 7 гоолоор бага байна. Хэрэв Германын шигшээн хаалгач Нойер тэдний эгнээнд байгаагүй бол байдал энэнээс ч дор байж болох байв. Ялангуяа Байернийн эсрэг хийсэн тоглолтонд үнэхээр гайхалтай тоглож эсрэг багийн удаа дараагийн аюултай довтолгоонуудыг хааж багийнхаа хаалгыг хуурай манаснаар тоглолтын баатар болж байсан.
Хамгаалагч
Марсел Шмелцер (Боруссиа Дортмунд)
Өнгөрсөн 11 сард шигшээдээ анхныхаа тоглолтыг хийсэн түүний хувьд энэ улирал лигийн шилдэг жигүүрийн хамгаалагчдын нэг болоод байна. Одоо 21 настай хамгаалагчийн хувьд Марио Гөтцэгийн хамт жигүүрийн довтолгоонд идэвхтэй оролцож байгаа. Довтолгоо, хамгаалалт аль алинд нь жигд сайн тоглолт үзүүлдэг.
Невен Суботич (Боруссиа Дортмунд)
Хуммэлсын хамт гайхалтай хамгаалалтын хослолыг үүсгээд байгаа бөгөөд үүний ачаар баг нь лигийнхээ хамгийн сайн хамгаалалттай баг болоод байгаа. Түүний хувьд илүү талбайн гүнд тоглодог бөгөөд хамтрагчдаа урагшлах боломжийг өгдөг. Суботич одоо 22 настай залуу хамгаалагч боловч түүний тоглолт унших, шийдвэр гаргах зэрэг чадварууд нь хэдийн шилдэг хамгаалагчийн нэгэнд оруулна.
Матс Хуммэлс (Боруссиа Дортмунд)
22 настай төвийн хамгаалагч Бундэслигийн хамгийн шилдэг хамгаалагч болоод байгаа. Тэрээр Дортмундын хамгаалалтын гол судас нь бөгөөд, баг нь ердөө 10 гоол алдаад байгаад түүний оролцоо их. Бөмбөг таслах зэрэг хамгаалалтын чадвар маш сайн дээр довтолгоонд маш идэвхтэй оролцдог.
Кристиан Шулц (Ханновэр 96)
Экс Бременийн тоглогчийн хувьд зүүн жигүүрийн хамгаалагч боловч шинэ багтаа ирснээр төвийн хамгаалалтанд тоглоод байгаа. Энэ улирал тогтвортой сайн тоглолтыг үзүүлж байгаа Ханноверийн гол тоглогчдын нэг болоод байна. Одоогоор 2 гоол оруулаад байгаа бөгөөд Хамбургийн эсрэг хийсэн гоол нь багт нь хожил авчирсан.
Хагас хамгаалагч
Нури Сахин (Боруссиа Дортмунд)
Маргаангүй улирлын эхний хагасын хамгийн шилдэг тоглогч бол Сахин байлаа. Эсрэг багийнхаа хамгаалалтыг эвдэх, тоглолт найруулах, цуцашгүй тоглох, хамгаалах чадвар гээд төвийн хагас хамгаалагчид байх бүх чадвар түүнд бий. Одоогоор 4 гоол оруулж 6 гоолын дамжуулалт өгөөд байгаа.
Артуро Видал (Байер Леверкүзэн)
Сахины адил Видал багийнхаа гол удирдагч нь болоод байгаа. Түүний тоглолт зээлээс эргэн явсан Кроос, гэмтэлтэй байгаа Баллакыг мартуулж чадсан.17 тоглолтонд 8 гоол (6 гоолыг торгуулын цохилтоос) хийж 5 гоолын дамжуулалт өгсөн. Маш сайн хамгаалдагаас гадна талбайн гүнээс оновчтой дамжуулалтуудыг сайн хийдэг.
Луйс Холтби (Майнц 05)
Шалькэгаас зээлээр тоглож байгаа залуу тоглогчийн үүрэг Майнцын рекорд эхлэлд тун их байсан. Эхний 7 тоглолтонд 6 гоолын дамжуулалт өгч 2 гоол хийж байв.
Шинжи Кагава (Боруссиа Дортмунд)
Зуны цонхоор Осакагаас чимээ шуугиан багатай ирсэн залуу тоглогч энэ жилийн Бундэслигт бөмбөг тэсэллээ. 21 настай Япон тоглогч анх 350 мянган еврогоор ирж байсан бол одоо түүний зах зээлийн үнэ хэдийн 7 сая болжээ. Багийнхаа төлөө 8 гоол оруулаад байгаа нь Дортмундын довтолгооны гол тоглогч нарын нэг болсныг гэрчилнэ.
Довтлогч
Теофанис Гекас (Айнтрахт Франкфурт)
Зуны цонхоор Леверкүзэнээс ирсэн Греек довтлогч зөв газраа иржээ энэ удаа. Энэ улирал 17 тоглолтонд 14 гоол хийж лигийн мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж байна. Намрын лигийн сүүлийн тоглолтонд дийлдэшгүй Дортмундын эсрэг гоол хийж багтаа ялалт авчирч “хар-ш
аруудын” гайхамшигт цувралыг зогсоосон.
Паписс Сиссэ (Фрайбург)
Улирлын эхэнд хэн ч намрын лигийг Фрайбург 6-р байранд дуусгана гэж төсөөлөөгүй. Сенегал довтлогч энэ улирал 16 тоглолтонд 13 гоол оруулж мэргэн буучдын жагсаалтанд 2т бичигдэж байна. Фрайбургийн өндөр амжилт түүнтэй салшгүй холбоотой.
loading...









ene boriisa dortmatiinhan neeree eemr ymoo
loading...
b dorthmundiihan aimar yumaa barag bag n ter chigeerei bshdee tghed bayern,werder,hamburgees hun bhgui bshd shinji Kagawa gazluu toglogch azuud mini ingej yavbal bolj l bna bs Hamburg d neg korea 18nastai bleeshd neriig n hen gdiin bol
loading...
kagawa aziin avargad oroh boluu shigsheedee yaj toglohiig harah yumsaan
loading...