loading...
Байерн Мюнхений хамгаалагч Демичелис өвлийн наймааны цонхоор Испаний Малага багт очих нь тодорхой болжээ. 30 настай Аргентин хамгаалагч Мюнхений багт 2003 онд ирэн хойш нөөц багаас эхлэн үндсэн баг хүртэл тоглосон. Гэвч энэ улирлаас түүнд гарааны эрх олдохоо байсан тул ийнхүү буурь сэлгэхээр шийдсэн аж. Германы Bild сонинд өгсөн ярилцлагадаа тэрээр “Би энэ багт мартагдашгүй сайхан жилүүдийг өнгөрүүллээ.Хувцас солих өрөөнд би багийнхаа андуудад явж байгаа гэдгээ хэлсэн” гэжээ. 2007-08 оны улиралд Демичелис хамгийн амжилттай улиралаа үдсэн. Тэрээр Лусиотой хамт төвийн хамгаалалтын хослолыг үүсгэж улирлын турш ердөө 21 гоол алдсан юм. Мюнхений багтай хамт Мартин 4 удаа Бундеслигийн аварга болж төчнөөн тооны Германы цом хүртсэн юм. Нийт 174 лигийн тоглолтыг тэрээр Бундеслигт хийжээ. Испаний Малага баг өвлийн наймааны цонх нээгдээд анхны наймаагаа ийнхүү хийлээ. Энэ наймаа хэр их мөнгөөр хийгдсэн нь тодорхой бус байгаа аж.
loading...




bas l ih aldaa gargadag hamgaalagch da. bi la liga uzdeg bolhoor yavaandaa harnaa chamaig
loading...