Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Солилцоо наймаа » Өвлийн цонхоор явж магадгүй 10 онцлох тоглогч

GD Star Rating
loading...

Тевес сэтгэл дундуур хэвээр...

Өвлийн наймааны цонх тун удахгүй нээгдэнэ. Хэдийгээр улирлын дундуур томоохон наймаа хийгдэдгүй ч заримдаа энэ бичигдээгүй хууль зөрчигдөх нь бий. Ингээд та бүхэнд энэ өвөл багаа сольж магадгүй 10 тоглогчийг Goal.com-ийн тодруулснаар хүргэж байна.

1.       Карлос Тевес (Аргентин)

Ситигийн ахлагч багаасаа явах хүсэлтээ авсан. Гэхдээ түүнийг зовоож байгаа асуудлууд ингээд дуусчихаж байгаа юм биш. Гэр бүлийнхнээ санасан хэвээр, багийнхаа зарим тоглогчидтой таарамжгүй харьцаа нь үргэлжилсээр байгаа. Дээр нь түүн шиг дэлхийн хэмжээийн супер довтлогчыг наашаа гэх багууд захаасаа аваад мундахгүй. Магадгүй ашигтай санал ирвэл сэтгэл нь нэгэнт хөрсөн Аргентин эр Ситигээс явчихыг үгүйсгэх аргагүй.

Авах боломжтой багууд : Маш олон баг түүнийг авахыг хүсэж байгаа. Гэхдээ бүгдээрээ Тевесийн өндөр шаардлагыг биелүүлж чадах нь юу л бол. Моуриньо багтаа шинэ довтлогч хүсэж байгаа. Гэхдээ хөлбөмбөгөөс зодог тайлах дээрээ тултлаа сэтгэлээр унасан тоглогч тийм олон довтлогчтой багт очиж гарааны эрхийн төлөө тэмцэх нь юу л бол. Магадгүй боломжит хувилбар бол Тевес нутагтаа очиж гэр бүлийнхэнтэйгээ амар жимэр амьдрахыг илүүд үзэж болох юм. Тэгэхээр Бока Хуниорс юм уу Ривер Плейт байж магадгүй.

2.       Давид Луйз (Бенфика)

Бразилийн шигшээн ар талыг ирээдүйд авч явах залуу. Өнгөрсөн улиралд Бенфикатай хамт гайхалтай амжилт үзүүлснийхээ дараа арилжаа наймааны зах дээр эрэлттэй бараа болсон. Гэвч залуу хамгаалагч шинэ улирал эхлээд тун тааруу формтой байгаа бөгөөд үүнээс болж зах зээлийн ханш нь нилээд буугаад байна. Мөн багтайгаа шинэ гэрээ байгуулахаас татгалзсан юм.

Авах боломжтой багууд : Манчестер Сити мэдээж хэрэг их мөнгөтэйгөөрөө жагсаалтын тэргүүнд жагсах байх. Гэхдээ Реал, Интер зэрэг хамгаалагч хайж байгаа багуудыг мартаж болохгүй.

3.       Глен Жонсон (Ливерпуль)

Ливерпулийн  амжилт тааруу улирлын эхлэл фенүүд, тоглогчид, багийн удирдлагууд гээд бүх хүмүүст л хэцүү байгаа. Гэхдээ Глен Жонсон магадгүй хамгийн их зүдэрч байгаа байх. Рой Хожсон түүнд  дургүй гэдгээ нуудаггүй бөгөөд боломж л олдвол Глений оронд өөрийнх нь үгэнд ордог хүнээ авчрахад бэлэн буй. Тэгээд ч мань эр өөрөө цом шагналаар цангаж буйгаа ярьж байсан.

Авах боломжтой багууд : Италийн багууд түүнийг идэвхитэй сонирхож буй. Экс багийн анд Аквиланитай нэгдэж Ювед тоглохыг ч үгүйсгэх аргагүй. Эсвэл премьер лигийн дундаж багууд ч юм уу.

Шавигийн залгамжлагч ...

4.       Тьягу Алкантара (Барселона)

Дараагийн Шави гэгдээд байгаа энэ залуугийн Барсатай байгуулсан гэрээ тийм ч урт хугацааных биш. Залуу эр хурдан үндсэн багт тоглож өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй байгаа ч одоохондоо харих болоогүй Шави түүнд боломж олгохгүй байна. Барсатай байгуулсан гэрээ нь ирэх оны 6 сард дуусах учраас Каталоны баг Алкантараг зүгээр чөлөөт агент болгоод явуулчихыг хүсэхгүй байгаа байх.

Авах боломжтой багууд : Мэдээж хэрэг түүний хүсэж байгаа зүйл бол гарааны эрх. Тиймээс топ багуудаас гарааны эрх амлавал яваад л өгнө. Бундеслигийн багууд байх магадлалтай.

5.      Фабиу Куэнтран (Бенфика) Энэ Португал залуу зөвхөн топ зэрэглэлийн баг руу явна гэдэгт мөрийцсөн ч бэлэн байна. Өнгөрсөн дэлхийн аваргаар Фабиу ийм хүндлэл хүлээх эрхтэй гэдгээ альхэдийнэ нотолчихсон. Клубтээ ч гэсэн түрүү улиралд маш сайн тоглосон учраас Фабиуг топ багууд сонирхохоос аргагүй. Саяхан тэрээр Лисбоны багтай  2016 он хүртэл урт хугацааны гэрээ байгуулсан байгаа. Тийм ч учраас их мөнгөтэй, том баг л түүнийг авч чадна. Бенфика аваргуудын лигт хэсгээсээ гарч чадаагүй учир бүр ч таатай нөхцөл бүрдээд байна. Одоо ганцхан мөнгө л бүхнийг шийднэ. Авах боломжтой багууд : АС Милан болон МанЮ Куэнтраны араас гүйж байгаа гол багууд. Мөн Челси болон Ситиг нэрлэж болох юм.

6. Роналдиньо (Милан)

“Шидэт” Роннигийн Европ дахь карьер бараг л дуусаж байх шиг байна. Уг нь улирал дуустал Миланд тоглохыг тэр хүсэж байсан ч Кассано ирснээр байдал нилээд эвгүй болчихлоо. Тэгэхээр Бразил тоглогчидын уламжлалыг дагаж Ронни нутаг буцах байх.

Авах боломжтой багууд : Роналдиньогийн карьераа эхлүүлж байсан Гремио клуб альхэдийнэ түүнтэй уулзаад гэрээ байгуулчихсан. Гэхдээ албан ёсоор зарлаагү й байгаа л даа. Мөн өөр Бразилийн багууд ар араасаа хөвөрч байгаа.

Трезеге : Жижиг баг дахь том од

7. Давид Трезеге (Эркулес)

Трезеге, Дренте, Нелсон Валдез зэрэг тоглогчидыг Ла лигт шинээр дэвшсэн Эркулес эгнээндээ нэгтгэхэд гайхах хүмүүс олон байсан. Хөрөнгө санхүү тааруу, нэр хүндээр бага ч  энэ багийн наймааны агентууд үнэхээр ажлаа сайн хийж чадсан. Дэлхийн хэмжээний ямар ч том багт очсон газардахгүй гоолдоод байж чадах ур чадвартай Трезеге Эркулесийн нүүр царай болж Ла Лигийн томчуудтай ана мана үзэлцэх боломжыг нээж өгсөн. Гэхдээ дажгүй формтой байгаа, алдартай довтлогч арай илүү зүйлийг хүсэж болохгүй гэж үү.

Авах боломжтой багууд : Интерийн дасгалжуулагч Леонардо Испаний Ла лигээс хэд хэдэн тоглогчид байндаа аваад байгаа. Кака, Луйс Фабиано болон Трезеге энэ жагсаалтанд багтаад байгаа юм. Түрүү зун Ливерпуль бас нэг хэсэг Франц эрийг сонирхож байсан. Довтолгоондоо хүч сулавтар байгаа Хожсоны багт Трезеге хэрэг болох нь дамжиггүй. Мөн нэмээд Испаний шилдэг багууд байгаа.

8.Гэри Медель (Бока Хуниорс)

Бокагийн гаргаж ирсэн хамгийн сүүлийн үеийн “бүтээгдэхүүн”. Залуухан, авьяастай, эрч хүчтэй гээд яг л Аргентинаас Европ руу явсан бусад одууд шиг. 18 сарын өмнө тэрээр Чилээс Буэнэс Айрест ирсэн бөгөөд богино хугацааны дотор багийн гол гишүүдийн нэг болоод байгаа.

Авах боломжтой багууд : Одоохондоо Европын томчуудаас ямар нэгэн ханд хаяаагүй л байна. Медель Европын пасспорт аваагүй нь бас асуудлыг удаашрахад хүргэж байгаа байх. Гэхдээ Италичууд иймэрхүү асуудалд овсгоотойг хэлэх үү.

9. Антонио Кассано (Сампдори)

“Супермен” дахиад л шинэ багийн эрэлд гарчээ. Сампдоригийн удирдлагатай хийсэн урт хугацааны дайн түүний ялалтаар дууссан ч багийн удирдлага Кассанод гарах хаалга хаана байгааг заагаад өгчихсөн. Гэхдээ аз болж тэр шинэ баг хайх гэж нэг их зүдэрсэнгүй.

Авах боломжтой багууд : АС Милан Итали эрийг эгнээндээ бараг л нэгтгэчихсэн. Бараг гэдгийн учир нь Кассаног Миланы өмсгөл өмссөний дараа л очсон гэдэгт нь итгэхгүй бол цаадах чинь их барьцгүй нөхөр. Их мөнгө амласан баг руу бүхнээ хаяад гүйчихиж ч мэднэ. АС Миланы наймааны агентууд нэгэн удаа Эдийн Жеког бараг авчихлаа гэж хошгорсон шиг юм болох вий. Харж л байя.

Жонс : Буруу газарт зөв хүн

10. Жермайн Жонс (Шальке)

Америкийн шинэ од гэгдэж байсан Жонс Германд ирээд сураг нь алдарсан. Одоо түүнийг хараандаа авсан том багууд хараахан алга байна. Гэхдээ дундаж багт очвол тэр багийн ахлагч өлхөн болох авьяастай нэгэн. Бэртэл гэмтэл болон Феликс Магаттай хувийн харилцаа тааруу учраас л одоо Шалькегийн сэлгээнд суугаад байгаа болохоос.

Авах боломжтой багууд : Жонсын бэртэлд амархан өртдөг чанар нь зарим багуудыг эргэлзэхэд хүргэж байгаа байх.  Гэхдээ нэг эрчээ авчихвал энэ залуу гүйцэгдэхгүй гэдгийг мэдэж байгаа багууд ч байгаа. Премьер лигт түүний тоглолтын стиль яг тохирно гэж мэргэжилтнүүд дүгнэдэг.

GD Star Rating
loading...
Өвлийн цонхоор явж магадгүй 10 онцлох тоглогч, 8.2 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

7 Сэтгэгдэл

  1. real fan says:

    zaza goy medee bna
    real hune avahgui baihuu ugaasaa ene yanzaaraa zugeer baigaa kakag zaraad orondon 1 ireeduitee toglogch avch boldogui ym baihdaa Balle ch ymuu une taarval Balle iigl avchaasaa

    GD Star Rating
    loading...
  2. real fan says:

    ene tevez erguu sda eejiinhaa muumnuus garaagui huuhed shig ail isvel argentiin allaan shaah geed yavj baigaadaa real bitgii avaasai ene maliig england huuhnuud teveziig toohgui bolhoorn yavlaa geed bna lee
    kkkkkkkkkkkkk

    GD Star Rating
    loading...
  3. XAmaageo says:

    Ene goal.com deer baiga medeelel ter chigeeree bainaldaa .. GExdee bid nart xurgexgeed orchuulsand bayarlla!!!

    GD Star Rating
    loading...
  4. huselt huleen avsand bayrallaa tsaashdaa uur goy shine medee taviarai amjilt husie

    GD Star Rating
    loading...
  5. darkness says:

    yun goe medee shal duhlaa yum shaachij ter david luiz iig chelsea bur sanal tawisan bga sh t1 admin be

    GD Star Rating
    loading...
  6. arsenal says:

    arsenal fnat bwl uruud irerei sanal bodloo soililtsyo za
    ok

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: