loading...
МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД – САНДЕРЛЕНД – 2:0 (1:0)
Димитер Бербатовын 2 гоол Сандерлэндийг буулган авахад хангалттай байлаа. Улаан чөтгөрүүд энэ ялалтыг авсанаар 37 оноотой болж премьер лигийн тэргүүн байраа баталгаажуулж байгаа бөгөөд тэдэнтэй хамгийн ойр яваа Сити л гэхэд 2 тойрог илүү тоглосон. Ирэх даваа гаригт хоорондоо тулах Челси-Арсенал багууд Юнайтедаас 5, 6 оноо алдаж байна. Сандерлэндийн гараанд багтдаг маш олон тоглогчид бэртлийн улмаас талбайд гарч чадаагүй.
Тиймээс хүчирхэг МанЮ-гийн эсрэг тэд олигтой эсэргүүцэл үзүүлж чадахгүй нь бараг тодорхой байсан. Стив Брюс өөрийн экс-босс Сер Алекс Фергусоныг ялж чаддаггүй уламжлалтай. Энэ удаа ч түүний хар цуврал үргэлжиллээ. Бэртэлтэй байгаа Нанигийн оронд Райн Гиггз талбайд гарсан бөгөөд “хөгшин чөтгөр” талбайд юу хийхээ мэдэж байлаа. Дөнгөж 5 дахь минутад Гиггзийн эхлүүлсэн довтолгоог Рүүний үргэлжлүүлэн Бербад өгснөөр эхний гоол орлоо.
Болгар эр сарын өмнө Блекбернтэй хийсэн тулаанд 5 гоол оруулснаасаа хойш гоол оруулаагүй байсан юм. Талбайн шүүгч Фил Дауд эхний хагас өндөрлөснийг зарлаж шүгэлээ үлээх хүртэл Сандерлэндийн хаалгач Крейг Гордон шиг завгүй тоглогч байсангүй. Рүүний, Бербатов, Гиггззийн оролт болгон түүний хаалга руу чиглэснээр дуусаж байлаа. Хоёрдугаар хагас эхлээд ч нэг талын давамгайлал дор тоглолт үргэлжилсэн. 57 дахь минутад Бербатовын зүүн жигүүрээс цохисон бөмбөг Энтон Фердинандын хөлд ойн хаалганд орсноор тоглолтын бараг тодорхой болсон. Берба ийнхүү 13 гоолтой болж мэргэж буучдыг тэргүүлсэн хэвээр үлдлээ. Энэ тулаанд түүнд хет-трик хийх боломж байсан ч Гибсоноос ирсэн бөмбөгийг эргэж гуядсан цохилт нь хаалгачыг чиглэсэн юм. Сүүлийн 10 минутад Берба сэлгээнд сууж Чичарита талбайд гарч ирсэн. МанЮ-гийн ялагдаагүй цуврал ингээд 17-д хүрлээ. Үүнээс гадна тэд шинэ оны өмнө лигийн тэргүүлэгчийн байраа баттай болгож чадлаа.
Cер Алексийн баг сүүлд хийсэн лигийн 15 тоглолтын 14-т нь ялалт аваад байна.
| Манчестер. Стадион “Олд Траффорд”. 75269 үзэгч. Шүүгч- Фил Дауд (Стэффордшир). |
|
| МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД – САНДЕРЛЕНД – 2:0 (1:0) | |
| Манчестер Юнайтед | Сандерленд |
| Эдвин Ван дер Сар | Крейг Гордон |
| Рафаэл | Филлип Бардсли |
| Рио Фердинанд | Недум Онуоха |
| Неманья Видич | Антон Фердинанд |
| Патрис Эвра | Будевейн Зенден, 89 |
| Пак Джи Сун | Ахмед Аль-Мухаммади |
| Майкл Кэррик | Кристиан Риверос |
| Андерсон, 64 | Джордан Хендерсон |
| Райан Гиггз, 64 | Стид Мальбранк, 82 |
| Уэйн Руни | Асамоа Гьян |
| Димитар Бербатов, 82 | Даррен Бент, 69 |
| Сэлгээ : | |
| Даррон Гибсон, 64 | Дэвид Мейлер, 69 |
| Федерико Македа, 64 | Джордан Кук, 82 |
| Хавьер Эрнандес, 82 | Маркос Ангелери, 89 |
| Шар хуудас : |
|
| Филлип Бардсли, 23 | |
| Дэвид Мейлер, 73 | |
НЬЮКАСЛ – МАНЧЕСТЕР СИТИ – 1:3 (0:2)
МанЮ-гийн хөрш Сити энэ тойрогт Ньюкэслтэй тулсан. Сүүлийн үед хэвлэлээр янз бүрийн юм ярьж хэл аманд өртөж байгаа Итали хүү Балог Манчини сэлгээнд суулгаж цаг дуусахаас 5 минутын өмнө талбайд гаргасан. Энэ нь түүнд сануулга өгч байгаагын дохио болов уу. Сити өнгөрсөн даваа гаригт Эвертонд ялагдаж МанЮ-тай оноогоо ойртуулах боломжоо алдсан. Гэхдээ энэ удаа тэд Сент-Джеймс Парк цэнгэлдэхэд бүх зүйлийг ном журмын дагуу хийж чадлаа.
Тоглолт эхлээд 2 дахь минтутад Ньюкэслийн хаалгач Тим Крулын хайхрамжгүй дамжуулалтыг Тевес булаан авч Баррид өгснөөр эхний гоол орлоо. Гэхдээ энэ бол дөнгөж эхлэл байсан. Барригийн гоолоос 3-хан минутын дараа Тевес өөрөө гоол оруулан тооны харьцааг холдууллаа. Милнерийн баруунаас өгсөн дамжуулалтыг Тевес Ньюкэслийн төвийн хамгаалагчидаас түрүүлэн хүрч хаалганы ерийн буланд зоосон.
Багаасаа явна гэж хэсэг бужигнуулсан Аргентин эр ийнхүү 5 минутын дотор 2 гоолд оролцов. Ньюкэслийн довтолгоонд ганцаараа тоглосон Энди Кэрролын хэд хэдэн оролдлогийг Харт аюулгүй болгосон. Шаазгайнуудын дасгалжуулагч Алан Пардьв 60 дахь минутадНайл Рэйнжерийг Уэйн Роутледжээр сэлгэн 4-4-2 тактикт шилжлээ. 72 дахь минутад энэ нь үр дүнгээ өгч булангийн цохилтыг Кэррол мөргөн тооны харьцааг 2 : 1 болголоо. Кэрролийн лигт мөргөж хийсэн 5 гоол нь энэ. Бүгдээрээ Бартоны дамжуулалтаар хийгджээ.
Гэвч Тевес энэ өдөр дийлдэшгүй байв. Цаг дуусахаас 10 минутын өмнө тэрээр 2 дахь гоолоо оруулан дубль хийж талбайн эздийн найдварийг нэгмөсөн унтраасан байна. Тевес 12 гоолтой Бербагийн араас мэргэн буучдын жагсаалтад явж байгаа.
Тоглолтын тоймыг эндээс үзнэ үү
| Ньюкасл. Стадион “Сент-Джеймс Парк”. 51635 үзэгч. Шүүгч- Крис Фой (Мерсисайд). |
|
| НЬЮКАСЛ – МАНЧЕСТЕР СИТИ – 1:3 (0:2) | |
| Ньюкасл | Манчестер Сити |
| Тим Крул | Джо Харт |
| Дэнни Симпсон | Джером Боатенг |
| Стивен Тэйлор | Венсан Компани |
| Фабрисио Колоччини | Джолеон Лескотт |
| Хосе Энрике | Александар Коларов |
| Уэйн Роутледж, 60 | Джеймс Милнер |
| Исмаэль Тиоте | Найджел Де Йонг |
| Кевин Нолан | Гарет Бэрри |
| Джоуи Бартон | Яя Туре, 83 |
| Хонас Гутьеррес | Давид Сильва, 69 |
| Эндрю Кэрролл | Карлос Тевес, 85 |
| Сэлгээ : | |
| Найл Рэйнжер, 60 | Адам Джонсон, 69 |
| Патрик Виейра, 83 | |
| Марио Балотелли, 85 | |
| Шар хуудас : | |
| Кевин Нолан, 24 | Давид Сильва, 30 |
| Джолеон Лескотт, 61 | |
| Джо Харт, 73 | |
| Марио Балотелли, 87 | |
| Адам Джонсон, 89 | |
***
| Блэкберн. Стадион “Ивуд Парк”. 25440 үзэгч. Шүүгч- Майкл Джонс (Честер). |
|
| БЛЭКБЕРН – СТОК СИТИ – 0:2 (0:0) | |
***
| Болтон. Стадион “Рибок”. 23413 үзэгч. Шүүгч- Ховард Уэбб (Ротерхем). |
|
| БОЛТОН – ВЕСТ БРОМВИЧ – 2:0 (1:0) | |
***
| Вулверхэмптон. Стадион “Молинеукс”. 26901 үзэгч. Шүүгч- Майк Дин (Хесволл). |
|
| ВУЛВЕРХЭМПТОН – УИГАН – 1:2 (0:2) | |
***
| Лондон. Стадион “Крэвен Коттэдж”. 25332 үзэгч Шүүгч- Марк Халси (Болтон). |
|
| ФУЛХЭМ – ВЕСТ ХЭМ – 1:3 (1:2) | |
Лигийн хүснэгт
loading...







Arsenald amjilt husiy chelseag yalaarai.
loading...
Tevez-gui bol Mancity uneheer gavihgui yum bna da. ManU Rooney uneheer sain bsan shu bas, Unuu shunu Arsenal-Chelsea gal garsan toglolt bolno do.
loading...
Sain baina.
ManU yostoi goy togloj bainalee. Bagiin toglolt gej saihan baisan shvv. Biy biynee sain oilgoltsoj baisan. Rooney goal hiigeegvi ch tulhuur toglogch ni bailaa.
Berba ch erchee awchijee. Tuund bayar hvrgii.
loading...
sanal 1 bna tevez baihgui bol man city yaandaa munguuruun hune avaadal baidag tegeed yag stileen olj chadahgui ene tendiin gaigui hunuus avsan murtluun unen suga uuriin gesen 1 stiliin togloltoi bolmoor iin
loading...
MANU min galzuu bailaa tiimuu. odoo Arsenal Chelsea.g hojooroi. Amjilt.
loading...
united erchee awsan ta nar amjihgui buuj ug. ooriin gesen toglolt gesnees manu bol ooriin gesen togloltiin styletai ooriin gesen philsoftoi ooriin gesen arga bariltai. uuniig olon jil harj yawnadaa
loading...
ene chigeree uragshaa ManU
loading...
manai arsenal chelseag ylna gdegt bi itgej bnaa amjilt arsenal
loading...
Uragshaa MANU manaihan uneheer ene jil ungutei bna daa
loading...
bas Arsenald amjilt husii tsenheruudiig zaaval hojooroi
loading...
Yooy ManU maani sn blaa shuu uragshaa ManU ene ercheeree l yavaad bdag yum shuu berba uneheer sn togloson shuu GOGOGO ManU
loading...