Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Шатар, даам, хөлөгт тоглоом » Дэлхийн хамгийн залуу аварга

GD Star Rating
loading...

Энэ сарын 4-25ны өдрүүдэд Турк улсад,манай гаригийн шилдэг 64 шатарчдын дунд олимпийн системээр явагдсан эмэгтэйчүүдийн ДАШТ-ийг манай сайт тогтмол мэдээлсэн билээ.

Төгсгөлийн шатанд Дэлхийн аварга цолны төлөө 4 өрөгт халз тулалдсан хятадын шатарчид – Хоу Ифан,Жуан Луфэй нар тэнцэж улмаар нь тай-брейкийн 4 рапид тоглолтод 3:1 харьцаагаар өрсөлдөгчөө буулгаж авсан Хоу Ифан Дэлхийн аварга цолыг хүртлээ. Дэлхийн 13 дахь аваргаар тодорсон хамгийн залуу шатарчин тэрбээр 1994 онд төрсөн, 12 нас 3 сартайдаа эмэгтэйчүүдийн их мастер, 14 нас 6 сартайдаа эрэгтэйчүүдийн их мастер цолыг хүртсэн эмэгтэй шатарчин, 2 жилийн өмнө ДАШТ-д үзүүрлэж байсан зэрэг  “хамгийн хамгийн амжилтуудын” эзэн бөгөөд  ФИДЕ-гийн ”Том цом”ын “Улаанбаатар-2010” тэмцээний аварга билээ.

GD Star Rating
loading...
Дэлхийн хамгийн залуу аварга, 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: