loading...
NHL-ий өвлийн сонгодог тоглолт уламжлал ёсоор шинэ оны эхний өдөр явагдлаа. Дэн Байлсмагаар удирдуулсан Питсбургийн Пингвинүүд хотныхоо Heinz Field хөлбөмбөгийн ордонд Вашингтон Капиталсыг хүлээн авч 68,111 үзэгчидийн өмнө тоглолоо. Цаг агаарын нөхцөл байдлаас болж Классик хойшилж магадгүй байсан ч зохион байгуулагчид алдагдал хүлээхийг хүсээгүй учраас бага зэргийн бороог үл хайхран тулааныг эхлүүлсэн. Питсбургийн довтлогч Жордан Стаал удаан хугацааны бэртлээсээ эргэн ирж мөсөн талбайдаа гарсан нь онцлох үйл явдлын нэг байв. Өнгөрсөн оны 5 сараас хойш багтаа тус болоогүй Стаал 15 минутыг талбайд өнгөрүүлсэн юм. Сидни Кросби – Александр Овечкин гэх нэгэн үед гарч ирсэн хоёр шилдэг тоглогчдоор ахлуулсан Пингвинз – Капиталсын тулаан сонирхолтой өрнөсөн. Эхний үе аль аль тал нь шайб оруулж чадаагүй ч 2-р үеийн 2:13 минутад Флери-Летанг нарын тусламжтайгаар Евгений Малкин тооны харьцааг нээлээ. 6:54, 14:45 дэх минутад Нийслэлийн баг хариуг нь барьж Майк Кнубл, Эрик Фер нар 2 шайб дараалан оруулах нь тэр. Кнублын тэнцээний шайб давуу тоглолтоос орсон юм. Улмаар 3-р үеийн 12 дахь минутад Фер 2 дахь шайбаа оруулж багийнхаа ялалтыг баталгаажуулсан байна. Овечкин тоглолтын дараа “Миний амьдралын хамгийн сайхан мөчүүдийн нэг байлаа. Би хөлбөмбөгчид ийм орчинд тоглолт болгоноо хийдэг гэж бодоогүй. Үнэхээр гайхалтай” гэжээ. Өвлийн сонгодог тулаан энэ жил 4 дэх удаагаа зохион байгуулдаж байна. Өнгөрсөн жил Бостон Бруинз- Филадельфия Флайерз багуудын хооронд болж нэмэлт цагт 2–1-ээр талбайн эзэн Бостон ялж байв. 2008 онд анх Өвлийн сонгодог тулаан зохион байгуулагдахад Пингвинз Буллафотой тоглож 1–2-ээр ялж байсан юм.
loading...




huurhii duu muu sid
loading...