loading...
Бундеслигийн Хоффенхэйм багийн дасгалжуулагч Ральф Рангник өөрийн саналаар ажлаа хүлээлгэн өглөө. Түүний энэхүү шийдвэр нь багийн удирдлагууд өөртэй нь ярилцалгүй Луйз Густавог Байерн Мюнхенд зарсантай холбоотай аж. Тэрээр “Дасгалжуулагчын оролцоогүйгээр багийн тоглогчыг зарна гэдэг бол байж боломгүй асуудал. Би ийм удирдлагатай ажиллаж чадахгүй. Тиймээс энэ шийдвэрийг гаргасан” хэмээн тэрээр ярьжээ. Рангникийн халааг түүний туслах байсан Бразил мэргэжилтэн Марко Пеццаюоли авч байгаа аж. 2006 онд Рангникийг Хоффт ирэхэд энэ баг Германы 4-р лигийн дундаж баг байлаа. Гэвч хэдхэн жилийн хугацаанд тэрээр багийг дээд лигийн шилдэг багуудын нэг болгож чадсан. Багийн эзэн Дитмар Хопп “Сүүлийн хэдэн жилийн манай багийн гайхалтай амжилт Рангниктай шууд холбогдоно. Тэр энэ багийг бүтээн босгосон. Бидний топ түвшний баг бүрдүүлэх гэсэн зорилго биелсэн. Түүнийг өөр зүйлд хүчээ сорихыг хүсэж байгааг бид ойлгож байна” гэжээ. Ральф өмнө нь Шальке, Ганновер, Штуттгарт багуудад ажиллаж байсан. Одоогийн байдлаар Хоффенхейм 25 оноотой 8-р байранд жагсаж байна. Хүснэгтийг тэргүүлэгч Боруссиа.Д 43 оноотой байгаа.
loading...




Мадридиста нараа тавтай морил…Мадридын хамгийн сүүлийн үеийн мэдээллүүдийг http://www.sportnews.mn/forum/…start=3125
loading...