loading...
Өнөөдөр НБА-д нийт найман тоглолт явагдлаа.
Сан Антонио Спэрс 101 – Оклахома Сити Тандер 74
Тим Данкан 21, Жорж Хилл 16 оноо авснаар лигийн хамгийн шилдэг Сан Антонио дөрөв дэх дараалсан ялалтаа авлаа. Оклахома Ситигийн хувьд улирлын хамгийн олон онооны зөрүүтэй хожигдлоо амсав.
Лейкерс, Даллас, Оклахома Сити гээд Өрнөдийн хамгийн шилдэг гэсэн багуудыг хожсон Спэрс 29-4 үзүүлэлттэй болж НБА-ийн түүхэн дэх хамгийн шилдэг улирлыг эхлүүлсэн 10 багийн нэг болж байгаа юм. Сүүлчийн 15 тоглолтын 14-т нь хожжээ.
Кевин Дюрант улирлын хамгийн муу буюу 32,9 хувийн амжилттай шидэж 16 оноо авсан байна.
Чикаго Буллс 100 – Кливленд Кавальерс 91
Деррик Роус 28 оноо, 11 оновчтой дамжуулалт хийснээр Чикаго сүүлийн 15 тоглолтонд 13 дахь ялалтаа байгууллаа.
Өчигдөр Нью Жерситэй тун хэцүү тоглолт хийж ялалт байгуулсан Буллз өнөөдөр мөн л 10 гаруй оноогоор хожигдож байсан. Гэсэн хэдий ч 3-р үед 32 оноо авч ердөө 9 оноо алдсанаар хожлыг өөрийн талд авч чадсан юм. Кавальерс ингэснээр сүүлийн 17 тоглолтонд 16 дахиа ялагдаж байгаа нь энэ.
Луол Денг 23 оноо, Карлос Бузер 20 оноо 11 самбараас авалт хийжээ.
Кавальерсээс Андерсон Варежао хацрын яс, Мо Уильямс гуяны булчин, Даниел Гибсон ташаагаа гэмтээсний улмаас энэ тоглолтыг үзэгчдийн суудлаас үзлээ. Жей Жей Хиксон 21 оноогоор багаа тэргүүлжээ.
Милуоки Бакс 99 – Даллас Маверикс 87
Өнгөрсөн тоглолтонд торгуулийн улмаас тоглоогүй НБА-ийн хамгийн намхан тоглогч Эрл Бойкинс улирлын хамгийн өндөр 26 оноогоо авч Милуоки гэмтэлд нэрвэгдсэн Далласыг хожив.
Дирк Новицки баруун өвдөгний гэмтлийн улмаас гурав дахь дараалсан тоглолтондоо оролцоогүй бол Шон Мэрион ташааны гэмтлийн улмаас багтаа тус болж чадаагүй. Харин тоглолт эхлээд удаагүй байхад бас нэг лидер Кэрон Батлер баруун өвдгөө гэмтээж тоглолтыг орхижээ. Далласаас Хосе Бареа өөрийн карьерийн дээд оноо 29 оноог авлаа.
Жон Сэлмонс 21 оноо, Эрсан Ильясова 16 оноо, 17 самбараас авалт хийжээ.
Денвер Наггетс 104 – Сакраменто Кингс 86
Өнгөрсөн хоёр долоо хоногийн турш эгч нь нас барсны улмаас талбайд гараагүй Кармело Энтони бөмбөгнөөс бүр төсөөрсөн гэмээр байлаа. Тэр эхний 18 шидэлтийнхээ 15-ыг нь алдсан юм. 31 минутыг талбайд өнгөрөөж 16 оноо, 10 самбараас авалт авсан ч Денвер ялалт байгууллаа.
Чонси Биллапс 22 оноо авч багаа тэргүүлсэн бол Нене 16 оноо, 14 самбараас авалт гүйцэтгэсэн.
Жейсон Томпсон 17 оноо авч Сакраментог тэргүүлжээ.
Миннесота Тимбервульвс 103 – Нью Жерси Нетс 88
Кевин Лав 23 оноо, 10 самбараас авалт хийснээр Миннесота ялалт байгууллаа.
Саша Вуячич өөрийн карьерийн дээд амжилт 22 оноогоо давтаж, хуучин Миннесотагийн их сургуулийн од тоглогч асан Крис Хэмфрис 12 оноо, 14 самбараас авсан ч Нетс тав дахь дараалсан ялагдлаа амслаа.
Нью Орлеанс Хорнетс 92 – Вашингтон Визардс 81
Тревор Ариза улирлын хамгийн өндөр 22 оноо, Окафор 17 оноо, 15 самбараас авалт хийж, Пол үүргээ ягштал биелүүлснээр Хорнетс ялалт авлаа.
Крис Пол 13 оноо, 11 дамжуулалт, 7 бөмбөг таслалт хийж ердөө ганцхан удаа бөмбөгөө алдсан юм. Визардсын шинэ цэрэг Жон Уолл 12 оноо, 10 дамжуулалт, 8 удаа бөмбөгөө алдсан.
Юта Жазз 98 - Мемфис Гриззлис 92
Пол Милсап 22 оноо, Дерон Уильямс 4-р үед 10 оноо авснаар Юта Мемфисийг хожлоо. Юта Мемфисийг найм дахиа дараалж талбай дээрээ хожиж байгаа нь энэ гэнэ.
loading...




spurs miami 2 zogsohguinee yavj yavj ene 2 avragin tuluu uzhin bishu gehdee bulls bas sain bn manai oklahoma arai l muuhai hojigdchihloo
loading...
nba giin medeegee hurdtai oruulaad bgarai nba gin medee oruulj bga site tun hovor bn daa nba,com oos l yum olj unshih yumdaa
loading...
aaaay yaa yaaa huuchnii Spurs irgej ireh irehdee bvr chimeegvi tahal met bolood irgeed irsen bna. Yamarch chimee shuugiangvi daraallasan yalaltuuda awsaar l bna. Miami Heat.te toglohiig ni xvleej suuya da
loading...
aaaay yaa yaaa huuchnii Spurs ergej ireh irehdee bvr chimeegvi tahal met bolood ergeed irsen bna. Yamarch chimee shuugiangvi daraallasan yalaltuuda awsaar l bna. Miami Heat.te toglohiig ni xvleej suuya da
loading...