Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Челси » Стэмфордод болсон явдал (3 : 3)

GD Star Rating
loading...

http://soccernet-assets.espn.go.com/design05/images/2011/0102/ciaranclarkgoal20110102_350x197.jpgЛондоны Стэмфорд Бридж цэнгэлдэх хүрээлэнд Челси – Астон Виллагийн тулааныг үзэхээр цугласан фенүүд гайхалтай тоглолтын гэрч боллоо. Аль аль нь улирлыг тааруу үргэлжлүүлж байгаа болохоор 3 онооны төлөө эцсийн мөч хүртэл багууд тэмцсэн.

Цаг дуусахаас 6 минутын өмнө Челси 2 : 1-ээр ялагдаж явлаа. Гэвч Дрогба 84 дэх минутад гоолдож, улмаар 5 минутын дараа Терри тооны харьцааг дахин холдуулж 3 : 2-оор Цэнхэрүүд ялж эхлэв.

Гэтэл Челсгийн фенүүд баяраа тэмдэглэж дуусаагүй байтал Киран Кларк эсрэг багийнхаа хамгаалагчидын алдааг ашиглан тэнцээний бөмбөгийг нэмэлт цагт оруулах нь тэр. Ийнхүү Челси бараг халаасандаа ороод байсан 3 оноогоо өөрсдийн алдаанаас болж үгүй хийлээ. Челси өнгөрсөн долоо хоногийн дундуур Болтоныг арай ядан ялж хүснэгтийн байдлаа нааштай болгоод байсан.

Хэрвээ энэ тулаанд ялах аваас тэд 10 сараас хойш анх удаа лигт 2 дараалан ялах боломжтой байв. Цэнхэрүүд өнгөрсөн 2 сард ялалт гээчийг тун ховорхон авч байсны балгаа амсаж лигийн хүснэгтэд 5-р байр хүртэл ухраад байгаа. Астон Вилла ч илүү гараад байх зүйлгүй. Сүүлийн 8 тоглолтоос ганцхан ялалт авснаараа 15-р байранд манаргаж явна. Тийм учраас шинэ оныг ялалтаар эхлүүлж хүнд байдлаас гарах эхний алхмаа аль аль нь хийхийг хүсэж байлаа.

Челсигээс Иванович өмнөх тойрогт 5 дахь шар хуудсаа хуудас хүртэж торгууль хүлээсэн учраас Жеффри Брума түүний оронд гараанд гарсан байв. Босингва сэлгээнд үлдэж Феррейра баруун ард тоглохоор үүрэг хүлээжээ. Халагдах аюулд ороод байгаа Жерар Улье харин тун сайн формтой байгаа  Марк Албрайтоныг сэлгээнд суулгасан нь сонирхол татаж байв. Тоглолтыг шүүсэн Ли Мэйсон энэ өдөр тун гар султай байж 20 дахь минутаас эхлэн шар хуудсыг баруун солгойгүй цацаж эхэллээ. Эхний хагас өндөрлөхөс Мэйсон альхэдийнэ 7 шар хуудсаар 2 багийнхныг шагнаад амжсан байлаа. Гэхдээ түүний зарим картууд дэмий гэж хэлж болохоор байсан юм. Премьер лигийн дебутээ хийж буй Брума багагүй алдаа гаргаж эсрэг багийнхандаа боломж олгож байлаа. Киран Кларк болон Данн нар ойрын зайнаас хэд хэдэн сайхан боломжыг алдсан. Ялангуяа Даннын алдсан боломж дээр Феррейра маш хайнга алдаа гаргаж багаа хөөдөх дөхсөн.

21 дэх минутад Малудаг 16 дотор Коллинз алдаа гарган унагаалаа.Хэдийгээр Жеймс бөмбөгний төлөө түрүүлж үсрээд Малудагийн нуруунд тээглэн унасан ч шүүгч түүнийг алдаа гаргасан хэмээн шийдэв. Удаан хугацааны бэртлээсээ эргэж ирсэн Лампард энэ пеналтийг амжилттай хийж тооны харьцааг 1 : 0 болголоо. Лампс Виллагийн эсрэг 9 дэх гоолоо хийж байгаа бөгөөд өөр багийн хаалганд ийм их гоол хийгээгүй гэнэ. Астон Вилла түрүү жилийн 4 сараас хойш клин -шит хийгээгүй. энэ удаа ч тэр цуврал нь үргэлжлэхээр боллоо.

Гэхдээ эхний үе дуусахаас өмнө шүүгч Астон Виллагийн талд торгуулийн цохилт зааж тооны харьцаа тэнцэх боломжыг бүрдүүллээ. Эссьен Рео-Кокерийг санаатайгаар 16 дотроо унагаасан учраас энэ цохилт Виллад ирэв. Эшли Янг тун тайван цохилтыг хийснээр тооны харьцаа тэнцлээ.

2-р хагас талбайн эздэд тийм ч таатай эхэлсэнгүй. Шүгэл дуугараад 2 минут өнгөрч байтал Стюарт Даунингийн баруунаас өгсөн дамжуулалтыг Хески мөргөн багтаа тэргүүлэл авчирсан. Ер нь энэ тоглолтод Виллачууд өндөр нуруугаа ашиглан агаарын тулаанд Челсиг илүүрхэн аюул тарьж байлаа.

Лондоны баг өмнөх тоглолтуудын адил бөмбөг эзэмшилтээр илүүрхэж байсан ч гоол оруулах эвээ олохгүй байлаа. 55, 63 дахь минутад Рамирес болон Лампард гоолдох алтан боломжоо үгүй хийв. Лампсын гоёмсог гуядалт яг Брэд Фриделийн өмнөөс ирсэн тул тэрээр хааж чадав. Үүнээс 4 минутын дараа Америки хаалгач дахин нэг удаа багаа аварч Малудагийн довтолгоог зогсоолоо. Карло энэ хооронд боломжит сэлгээнүүдээ хийж Жозе Босингва, Саломон Калу, Даниэль Старриджийг оруулан довтолгоогоо хүчирхэгжүүллээ. Тэдний оронд Феррейра, Рамирес, Анелка нар сэлгээнд суусан.

http://www.espnstar.com/servlet/file/554468_33_preview.jpg?ITEM_ENT_ID=554468&ITEM_VERSION=1&COLLSPEC_ENT_ID=10&FILE_SERVICE_CONF_ID=33Виллачууд Челсигийн талбайгаас 3 оноотой харихын тулд хазахаас бусдыг хийж байсан ч тэдний хүч хөдөлмөрийг Дрогба үгүй хийлээ. Африкийн хар “Азарга” 84 дэх минутад өмнөө байсан 4 тоглогчдын хөлний завсраар цохиж тэнцээний бөмбөгийг орууллаа. Энэ гоолын дараа Габриэль Агбонлахор бэртэл аван Албрайтон сэлгээгээ орж ирлээ. Ульегийн энэ тулаанд хийсэн цорын ганц сэлгээ энэ байсан бөгөөд багийнхаа тоглолтод сэтгэл хангалуун байсныг илчилнэ.

Астон Виллагийн нөхцөл байдал 89 дэх минутад улам хүндэрлээ. Дрогбагийн мөргөлтийг Фридель хичээж байж хаасан ч ойж ирсэн бөмбөгийг Жон Терри тун тайван цохиж хаалганд орууллаа. Цэнгэлдэхэд цугласан үзэгчид Терригийн гоол тоглолтын эцсийн цэг байсан гэж бодож байсан байж мэднэ. Гэвч үгүй ээ. Шүүгчийн сунгасан нэмэлт  5 минутад гайхамшиг өрнөв.

Марк Албрайтонын хөндлөн дамжуулалтыг Кларк мөргөн Чехийн хаалганд гоолдож тооны харьцаа 3 : 3 боллоо. Цэнхэрүүдийн хамгаалагчид байж боломгүй алдаа гаргаж түүнийг ганцааранг нь орхисон байлаа. Ийнхүү амжилт тааруу яваа хоёр баг хэн хэнийгээ хохироож нэг нэг оноо хуваалаа. Мэдээж энэ оноо тэдний байдлыг сайжруулахгүй. Гэхдээ үнэхээр гайхалтай тэмцэл өрнүүлж тэд чадлаа.

энэ тойргийн бусад тоглолтуудын тойм

Лондон. Стадион “Стэмфорд Бридж”. 41222 үзэгч.
Шүүгч- Ли Мэйсон (Бостон).
ЧЕЛСИ – АСТОН ВИЛЛА – 3:3 (1:1)
Лэмпард, 23-с пенальти (1:0). Янг, 41-с пенальти (1:1). Хески, 47 (1:2). Дрогба, 84 (2:2). Терри, 89 (3:2). Кларк, 90+1 (3:3).
Челси Астон Вилла
Петр Чех Брэд Фридель
Паулу Феррейра, 57 Карлос Куэльяр
Джеффри Брума Джеймс Коллинз
Джон Терри Ричард Данн
Эшли Коул Киран Кларк
Майкл Эссьен Стюарт Даунинг
Рамирес, 73 Стилян Петров
Фрэнк Лэмпард Найджел Рео-Кокер
Николя Анелька, 78 Эшли Янг
Флоран Малуда Габриэль Агбонлахор, 85
Дидье Дрогба Эмиль Хески
Сэлгээ :
Жозе Босингва, 57 Марк Албрайтон, 85
Саломон Калу, 73
Даниэль Старридж, 78
Шар хуудас :
Рамирес, 39 Стилян Петров, 20
Джон Терри, 76 Брэд Фридель, 22
Джеймс Коллинз, 23
Найджел Рео-Кокер, 28
Габриэль Агбонлахор, 42
Киран Кларк, 45
Эмиль Хески, 49

GD Star Rating
loading...
Стэмфордод болсон явдал (3 : 3) , 9.7 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

11 Сэтгэгдэл

  1. Sensation says:

    sda yumaa yooo damn

    GD Star Rating
    loading...
  2. Manu FANAT says:

    nice nice villaa chuud sain bn chealsea ene ynzaaraa ywsaar dood league ruu unaad tendee top 4 doo hadagdaasai hahah

    GD Star Rating
    loading...
  3. hahhaahaa says:

    olon ym hutsad bdg fanatud n orinho bagig harjinu musain batsanuud mongonii bagin tur zurin seheltig yu gj bodsin odo ted butsad orsdinho bairand ochih bolno

    GD Star Rating
    loading...
  4. blue son says:

    ta nar solior za shut you stinky moutn up.
    football meddegui malnuud Manu -gaas 6 onoonii zuruu baigaa l biz,still 18 toglolt bna,
    dood division ruu ynana ch gex shig
    Top -4 uus unendee tasarxai bag alga,manu-giin tentsee
    arse-giin oron garan toglolt
    mancity-giin syl bagyydad xojigddog yabdal bidend tom bolomj ugnu we will see end of MAY

    GD Star Rating
    loading...
  5. SHSHSH says:

    Uneheer tasarhai toglolt bolson shuu ingeel duusah shiwdee gj bdj baital toglolt gew genet 3:2 bolchihson gaihsan sh dee. Ta tsonh uneheer tasarhai shuu.

    GD Star Rating
    loading...
  6. Mebee says:

    sdaa manai chelsea uneer muu bnaa

    GD Star Rating
    loading...
  7. M says:

    челси яахав ээ. муу сити яаж даварч байна аа. ирэх тойрогт хандий нь хага дарж өгөхгүй бол 2-т жагсцоон. манчини манайх энэ жил 4-т л орвол хангалттай нтр гээд мөөрөөд байсан. цаад хэд чинь одоо аягүй л бол title-ийн талаар мөрөөдцөөн шааж байгаа даа.
    лхагва гарагийн шөнө эмирейтст хүлээж байя даа.

    GD Star Rating
    loading...
  8. football fan says:

    Нарийн ярих юм бол Челсигийн эхний пиналт авдаг худлаа жүжиг английн хөлбөмбөгийн холбооны дэмжлэг байсан л даа, ер нь англичууд шигшээгийн томчууд тоглодог Маню, Челсигээ дэмжих хандлагатай байдаг, 2-р үед бол аргагүй Челси сайн тоглосон.

    GD Star Rating
    loading...
  9. AA says:

    Мадридиста нараа тавтай морил…Мадридын хамгийн сүүлийн үеийн мэдээллүүдийг http://www.sportnews.mn/forum/…start=3125

    GD Star Rating
    loading...
  10. beks says:

    manaihan sain bolj bnaa odoo sergelt dahiad sergelt tegeed l bid yalagch bolno 18 toirog bnaa harj l bgaarai

    GD Star Rating
    loading...
  11. чельси says:

    зүгээрээ зүгээр чельси бол чельсишдээ хөлбөмбөг үнэхээр үздэг хүн бол ийм тэнэг тэнэг юм бичихгүйлдээ. ямар гоё тоглолт боллоо үр дүн яахав тийм ч тоглолт бол чельсигийн үндсэн тоглолт байсан. манайхан иргээд ирсэн Абромович хэлсэн байналээ би багтаа Анчелоттид итгэж байнаа гэж. дөнгөж талдаа оржийн хэдхэн оноог юу байхавдээ. үнэхээр ямар нэгэн багийг муулмаар доош хиймээр байгаа бол тэр ХАРААЛ ИДСЭН БАРСАГ муул…….

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: