Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 4.Мотор спорт, Автоспорт » Африкаас гаралтай “Дакар” Аргентиний нийслэлээс эхэллээ

GD Star Rating
loading...

Шинэ оны эхний өглөө Буэнос-Айресын төв талбай дахь тэнгэр өөд тэмүүлсэн 67,5 метр өндөр Обелиск хөшөөний өмнөөс 183 мотоциклч, автомашины 247 баг “Дакар-2011- ”-ийн гараагаа хийлээ. Нийт 430 оролцогчтой байгаа нь энэ жилийн раллиг түүхэнд үлдээх үзүүлэлт болж буй аж. Хамгийн хүнд раллид тооцогддог энэ уралдаан 2008 оныг хүртэл Баруун Европ, Хойд Африкийн орнуудыг дамнан зохиогддог байсан ч терроризмоос сэргийлж, зарим орнууд хүлээн ава хаас татгалзсанаар цуцлагдсан.

Харин Өмнөд Америкийн Аргентин аялал жуулчлалаа хөгж үү лэхэд хувь нэмэр оруулах үүднээс “Дакар”-ыг зохион байгуулахаар зориг шулуудаж, Андын нурууг даган оршдог Чили үүнд нэгдсэнээр Сенегалын нийслэлийн нэрээр нэрлэгдсэн энэхүү ралли Латин Америкт зочилсон. Улаан арьстнуудын өлгий нутагт гурав дахь жилдээ зохиогдож буй “Дакар”-т оролцог чид нэгдүгээр сарын 16-ныг хүртэл дээр дурдсан хоёр улсын нутгаар Атакама цөл, Андын нурууны 10 мянган км орчим хүнд бэрх замыг туулан БуэносАйрест бариагаа хийх юм.

Мэргэжилтнүүд энэ жилийн уралдаанд өмнөх оны аваргууд цолоо хамгаалах магадлал өндөр хэмээн таамаглаж буй бөгөөд спорт сонирхогчид мөн тэдэн дээр бооцоогоо түлхүү тавьжээ. Автомашины ангилалд аварга болсон испани эр Карлос Сайнсаас аваргын хэргэмийг нь булаан авах хамгийн өндөр магадлалтай тамирчнаар АНУын NASCAR-т уралддаг Робби Гордоныг нэрлэж буй. 41 настай энэ эр 2009 онд гуравдугаарт хурдалж байсан бол өнгөрсөн жил наймдугаарт давхисан. Тэрбээр энэ удаа HUMMER хөлөглөжээ.

GD Star Rating
loading...
Африкаас гаралтай “Дакар” Аргентиний нийслэлээс эхэллээ, 7.8 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. peterhansel says:

    peterhansel l bulaaj magadgui

    GD Star Rating
    loading...
  2. Bhi says:

    Hen turuuleh boloo hund turuld Kamazuud 1 yavjjiina gesen sdhee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: