loading...

Педро гоолын баяраа тэмдэглэж байна
Ла Лигийн өвлийн амралт дуусаж лигийн тоглолтууд эргэн ирлээ. Каталоны Барса шинэ оны анхны тоглолтоо өнгөрсөн шөнө Левантетэй хийлээ. Ноу Камп цэнгэлдэхдээ Барсачууд урьдын адил бөмбөг эзэмшилт, цохилт, булан, чөлөөт цохилт гээд бүх зүйлээрээ өрсөлдөгчөө илүүрхсэн. Гэхдээ гоолын тоо урьд өмнөхөөс арай бага буюу 2 : 1 гэсэн харьцаагаар ялжээ. Пуойль бэртэлтэй, Пике торгуультай байсан учир Бускутс арагшаа татаж Абидалтай хамт төвийн хамгаалалтыг үүсгэв. Иймээс гараанд ховорхон гардаг Максуэлл зүүн ард тоглож Бояан хүү амралтаа дуусаагүй Мессигийн оронд довтолгооыг бүрдүүлжээ. Вилья түүнтэй хамт урд тоглосон. Шави энэ тулаанд Барсагийн өмсгөлтэй 549 дэх тоглолтоо хийж Мигельетэй эн зэрэгцэж очлоо. Одоо нэг тоглолт хийхэд л Шави клубын бүх цаг үеийн түүхэнд хамгийн олон тоглолт хийсэн тоглогч болно.
Шүгэл дуугараад 7 минут өнгөрч байхад Педро гоолын салхийг хагалах дөхсөн ч эсрэг багийн хаалгач Маноло Рейна сайн хааж багаа аврав. Үүнээс 7 минутын дараа Вилья нэг дажгүй боломжыг хийсгэж хаалганы дээгүүр шувуу буудлаа.
Удалгүй Абидалын хэнэггүй дамжуулалт багтаа аюул тарих дөхлөө. Валдес түүнийг нь хурдан талбайгаасаа гаргах гэсэн боловч Хиско Надаль өрсөж хөндлөн дамжуулалт өглөө. Гэхдээ Рафа Хордагийн цохилтыг Валдес эцсийн мөчид хөлөөрөө хааж аюулгүй болгов. Бояан болон Абидал нар эхний хагас дуусахаас өмнө хэд хэдэн дажгүй боломж алдав.
Он гарахын өмнө Левантег Реал Мадрид 8 : 0 -ээр бутниргээд байсан. Харин Барса Реалыг 5 гоолоор бутниргэдэг болохоор энэ 2 багийн тоглолт олон гоолтой болно гэж үзэгчид найдаж байв. Гэхдээ эхний хагас гоолгүй өндөрлөв.
47 дахь минутад Педро харин гоолын салхийг хагаллаа. Баруун жигүүрээс Дани Алвес хэд хэдэн хуурмаг хөдөлгөөн хийгээд төв рү Педрод өгөхөд Испани эр сулхан цохиж гоол болголоо. Энэ гоолоос 2 минутын дараа дараагийн Шави гэгддэг Тиагу талбайд Машегийн оронд орж ирлээ. Түүний цохилтыг Маноло Рейна хааж чадсан ч Педрод дахиад дөнгүүллээ.
Дани Алвес дахин түүнд дамжуулалтыг хаясан бөгөөд энэ удаа Педро гайхалтай төгсгөл хийж хаалга руу цөм цохисон юм. Цаг дуусахаас 10 минутын өмнө сэлгээгээр орж ирсэ Кристиан Стуани гайхалтай сайхан гоол оруулсан. Гэхдээ тэнцээний бөмбөг хийж Левантечууд амжсангүй.
Барса ийнхүү Реалаас 5 оноогоор тасарлаа. Эзэн хааны баг өнөөдөр Хетафегийн талбайд зочилно.

Барсагийн тоглогчид Шавигийн 549 дэх тоглолтод баяр хүргэж байна
“Барселона”: Вальдес, Алвеш, Абидаль, Бускетс, Максвелл (Милито, 77 мин.), Маскерано (Тьяго, 50 мин.), Чави, Иньеста, Педро, Боян (Кейта, 65 мин.), Вилья.
“Леванте”: Рейна, Серра, Робусте, Нано, Дель Орно, Торрес, Ларреа, Пальярдо, Надаль (Вальдо, 71 мин.), Хуанлу (Муньос, 73 мин.), Хорда (Стуани, 71 мин.).
Гоол: 1:0 – Педро , 47 мин., 2:0 – Педро, 59 мин., 2:1 – Стуани 80 мин.
Шар хуудас : Боян (Барселона), 45+ мин., Нано (Леванте), 45+ мин., Бускетс (Барселона), 89 мин., Чави (Барселона), 89 мин., Стуани (Леванте), 90+ мин., Кейта (Барселона), 90+ мин.
Ерөнхий шүүгч : Перес Ласа
Цэнгэлдэх : Камп Ноу
บาร์ซ่า๑-๐เลวาน [matchhighlight.com]
Ksuk | Myspace Video
บาร์ซ่า๒-๐เลวาน [matchhighlight.com]
Ksuk | Myspace Video
บาร์ซ่า๒-๑เลวาน [matchhighlight.com]
Ksuk | Myspace Video
Атлетик Бильбоагийн 6 тоглолт дараалан ялсан цуврал энэ тойрогт төгсгөл болов. Депортив тэднийг талбайд нь 2 : 1-ээр ялсан. Тун ширүүн уур амьсгалд тулаан явагдаж 3 улаан хуудас шүүгч өргөсөн. Атлетик 2 тоглогч, зочдоос 1 тоглогч дутуу тоглолт дуусгалаа.
Севилья 5 дараалан ялагдаад байсан цувралаа төгсгөл болголоо. Осасунаг 1 гоолоор буулган авахад Кануте цорын ганц бөмбөгийг хийлээ.Андалузчууд лигийн сүүлийн 7 тоглолтод 6 ялагдаж 1 тэнцээд байсан юм. Харин он гарахын өмнө Эзэн хааны цомд Малагаг 5-3-аар ялсан нь сэтгэл санаагаа өргөхөд тус болсон нь дамжиггүй.
Валенсия Эспаньолыг 2 : 1-ээр ялсан ч нилээн хэл ам дагууллаа. Тооны харьцаа 1 : 1 байсан эгзэгтэй үед Хуан Мата отон тоглолтын байрлалаас гоол оруулсан нь хэрүүлийн алим болоод байна. Ядаж байхад шүүгчийн сунгасан нэмэлт цагт энэ гоол орсон. Валенсия энэ ялалтыг авснаар оноо адил байсан Эспаньолоос 3 оноогоор тасарч 4-р байранд 31 оноотой бичигдэж байна.
loading...




messi bhgui bolohoor barca tsuuhun gooltoi bh ymaa.
loading...
Messi bhgui ch Xavi, Iniesta bhad Barca hojno
HArin XAvi , iniesta bhguid zuwhun messi.tei Barca hojihod hetsuu shu
loading...
Мадридиста нараа тавтай морил…Мадридын хамгийн сүүлийн үеийн мэдээллүүдийг http://www.sportnews.mn/forum/…start=3125
loading...