loading...
Даллас Маверикс багийн довтлогч Карон Батлер улирал дуустал багтаа туслаж чадахгүй болсон байна. Өдгөө 30 настай Америк эр Милуокитой хийсэн тоглолтод өвдөгөндөө хүнд бэртэл авсан юм. Дирк Новицкиг бэртэлтэй үед Батлер багийнхаа лидерийн үүргийг сайн гүйцэтгэж байсан бөгөөд энэ улиралд дунджаар 30 минут тоглож 15.0 оноо авсан байна. Энэ нь багтаа 3-т орох үзүүлэлт.
2010 оны сүүлийн Сан Антониотой хийсэн тоглолтод Батлер гайхалтай тоглож улирлын хамгийн өндөр буюу 30 оноо авсан юм. Гэвч 2011 он түүний хувьд хатуу эхэллээ. Энэ улирал дуусаад Карон чөлөөт агент болох учраас удаан хугацааны бэртэл маш хүндээр тусаж байгаа юм.Тус багийн дасгалжуулагч Рик Карлисле харин Батлерийн бэртлийн талаар тодорхой мэдээлэл өгөхийг хүссэнгүй.
“Эмнэлэгийн нарийн шинжилгээний хариу гараагүй байгаа. Гэхдээ тун хүнд гэдгийг л би хэлэх байна” гэжээ. Новицки баруун өвдөгөндөө бэртэл авсан бөгөөд түүнийг эзгүйд баг нь 1-3 гэсэн амжилттай явна. Мөн тус багийн Шаун Марион он гараад Бакстай хийсэн тоглолтыг гуяны бэртлээс болж өнжсэн. Гэхдээ тэрээр ням гаригт Кливлэндийг 104 – 95-аар ялсан тулаанд эргэн ирж 22 оноо авсан юм. Өнгөрсөн драфтын Даллас 1-р сонголт Доминек Жонс Кливлэндий эсрэг тоглож 9 оноо авсан. Даллас 1 сарын 4-нд Портлэндтэй тоглоно.
loading...




bayrtai dallas
loading...
Харамсалтайл байна ямар сайхан явж байлаа даа…..
Гэхдээ Дирк ороод ирсэн цагт гаагүй ээ Мэрион довтлогчоор тоглоол…..
Удахгүй Родриго ороод ирвэл оноо авах тал дээр хэрэг болно…..
Арайч улирал нь дуусчаагүй байхаа…..
loading...
Завхарсан юм болж дээ
loading...
nba.giin talaar medeenuud sain oruulj bgachee gj husey ylanguya bertel gemtliin talaar ih oruulj uguuch
loading...
Dallas nre azguma Butlergu avargiin tuluu uzehed hetsuu de
loading...