loading...

Өзил XL Semanal сэтгүүлийн нүүрэнд
Германы шигшээ болон Реал Мадрид багийн хагас хамгаалагч Месут Өзилийн сүүлд өгсөн ярилцлагыг сонирхуулья. Турк гаралтай тэрээр шинэ багтаа хурдан идээшиж одоогоор 22 тоглолтод 6 гоол оруулаад байна.
Испанид тэгээд амьдрал ямархуу байна даа?
Сайхан байнаа. Би их хурдан дасаж байна. Эхэн үед гэр бүлийнхэн минь хамт байж тусалж байсан. Багийнхан болон Моуриньо энд дасан зохицоход минь тусалсан.
Хамгийн анх хувцас солих өрөөнд орж байхад ямар сэтгэгдэл төрсөн бэ? Роналду гэх мэт хэн нэг супер одоос дээрэлхүү зан мэдрэгдсэн үү?
Үгүй ээ. Хүн бүхний сэтгэл хөдөлсөн байсан. Тэд бүгд надтай их найрсаг байсан. Одоо ч тэр хэвээрээ л байгаа.
Олон оддын дунд орох нь дүүрэн аварга загастай усанд орохтой л адил байх?
Үгүй ээ, яг эсрэгээрээ. Яг л нэг гэр бүл шиг. Бид бэлтгэлээ үнэн сэтгэлээсээ хичээж хийдэг. Харин талбайн гадна хамтдаа цагийг сайхан өнгөрөөдөг.
Жишээлбэл?
Хэн нэг тоглогч компьютерээр хүн бүрийн үсний хэлбэрийг өөрчлөөд зургийг нь шүүгээнүүдэд нь наацан байхад би маш их инээсэн.
Та 21 настай, Реал Мадридтай 6 жилийн гэрээ байгуулж мөнгөний төлөө хэзээ ч санаа зовохооргүй болсон. Аль хэдийнээ бүх хүслээ биелүүлчихсэн юм шиг санагдаж эмээдэг үү?
Би дэлхийн хамгийн том багт байна. Бас хамгийн сайн дасгалжуулагчтай. Гэхдээ би хараахан ямар нэг цом аваагүй байна. Мөрөөдөлдөө хүрэхэд минь миний урд хэцүү бас маш урт зам хүлээсээр л байна.
Таны урт хугацааны зорилго юу вэ?
Дэлхийн шилдгүүдийн нэг болох. Энэ бол яагаад миний Мадридад ирсэх болсон шалтгаан. Би Моуринотой хамт өсөж дэвжихийг хүссэн юм. Шинэ дасгалжуулагчдаа би их сэтгэл хангалуун байгаа. Ганцхан би ч биш, яагаад гэвэл тэр олон багуудтай хамт олон цом хүртэж байсан.
Реалтай гэрээ байгуулах шийдвэр гаргахад юу нөлөөлөв?
Хамгийн гол шалтгаан бол Моуриньотой ярилцсан яриа. Тэр намайг энэ багтаа ямар ч хамаагүй үнээр авчирмаар байна гэж хэлсэн. Утсаар хагас цаг, магадгүй 45 минут ярьсан байх. Тэр намайг ятгасан, тэгээд би энд байна. Тэр миний араас ангуучилж байснаа хэлсэн.
Тэр танд яг юу гэж хэлсэн бэ?
Би нарийвчлан хэлмээргүй байна. Хамгийн гол нь тэр намайг ятгасан. Нэмж хэлэхэд сүүлийн хэдэн жилд олон тоглогч түүний удирдлаган доор өсөж дэвжсэн.
Та өөрийгөө хулчгардуухан бас зожиг зантай гэж хэлж байсан. Гэхдээ талбай дээр байхдаа тэгж харагддаггүй.Хөлбөмбөг тоглож байхдаа та өөр хүн болдог уу?
Тэгж бодож байна. Хүүхэд байхдаа би бөмбөг харах болгондоо түүнийг өшиглөхийг, зугаацахыг, ялалт авахыг хүсдэг байснаа санадаг. Одоо ч бас тэгж л хүсдэг.
Спортын хэвлэлүүд таныг маш зоримог гэж магтдаг шүү дээ. Энэ нь танд яаж нөлөөлдөг вэ?
Би бахархдаг. Гэхдээ надад олгосон хүмүүжил намайг ямар ч нөхцөлд хөлөө газарт байлгаж байхыг зааж сургасан.
Клубээс гадна таныг хамгийн том шүүмжлэгч хэн бэ?
Миний аав Мустафа, тэр миний шүүмжлэгч бас зөвлөгч. Тэр надад үргэлж чин сэтгэлээсээ хандаж ирсэн. Намайг сайн тоглоогүй үед тэр надад ийм зүйлийг, эсвэл тийм зүйлийг өөрчлөх хэрэгтэй гэж хэлнэ. Тэр үргэлж л тэгсээр байх болно, би түүнийг маш их хүндэлдэг.
Та 23 дугаартай тоглодог. Энэ дугаар сүүлд зүүж байсан Ваарт, Шнайдер гэх мэт тоглогчдод “маш их аз” авчирсан шүү дээ. Та мухар сүсэгтэй юу?
Би үүнд санаа зовохгүй байна. 23 дугаар сул байсан, би сонгосон. Тэгээд л болоо.
Мадридад ирсэн эхний өдрүүдэд чинь Хедира та 2-ын англи эсвэл испаниар сайн ярьдаггүй талаар хэвлэлээр их бичсэн. Энэ асуудлыг хэрхэн шийдэв?
Би Испани хэл үзэж байгаа. Амжилттай сурч байгаа. Олон тоглогч англиар ярьдаг, надад орчуулж өгдөг. Сами Мадридад ирсэн нь надад их давуу тал болдог. Би түүнтэй ярьж, тэр надад маш их тусладаг.
Испани хэл хаанa үзэж байгаа вэ?
Профессор долоо хоногт 2-3 удаа гэрт минь ирж хичээл заадаг. Тэр надад даалгавар өгч би түүнийг нь хийдэг. Би маш хичээнгүй сурагч. Аль болох хурдан ярьж чадддаг болмоор байна.
Багийнхан чинь таныг хэн гэж дууддаг вэ? Бременд бол Месси гэдэг байсан…
Бременд бас шигшээ багт намайг тэгж дууддаг байсан. Энд бол намайг Ozi гэж дууддаг. O үсэгний авиаг нь өөрчлөхгүйгээр.
Та хээнцэр, тансаг зүйлгүй энгийн амьдралтай гэдгээрээ олонд танигдсан. Харин одоо бол Галактик клубын нэг хэсэг нь. Энэ бүгдийг яаж зохицуулж байгаа вэ?
Би тийм зүйлийг сонирхдоггүй. Хөлбөмбөгчнийхөө хувьд өсөж хөгжсөөр байхийг, талбай дээр ялалт байгуулахыг л хүсэж байна. VIP хүмүүсийн ертөнц намайг сонирхдоггүй. Би гэртээ гэр бүл, найзуудтайгаа байх дуртай.
Та үүнийгээ үнэн гэж амлах уу?
Хэрвээ би цагийг зугаатай өнгөрөөхийг хүсвэл гэр бүл, найзуудтайгаа үүнийг хийж чаддаг.
Таны хамгийн том шүтээн чинь Зидан гэж та хэлж байсан. Түүний алдар нэр хөөцөлддөггүй байдал нь энд нөлөөлсөн үү?
Зидан үргэлж намайг бишрүүлдэг байсан. Түүний тоглолтын арга барил, 2 хөлөөрөө ижилхэн тоглодог нь, хаалганы өмнө урьдчилан таамаглахын аргагүй аюул үүсгэдэг нь….Миний хувьд тэр төгс тоглогч байсан.
Эх оронд чинь таныг “Герман баатар” гэж тодорхойлдог. Турк цустай Герман гэж хэлэх нь таныг хэр их эмзэглүүлдэг вэ?
Хэзээ ч эмзэглүүлж байгаагүй. Би өөрөө хүссэн болохоороо л Герман иргэншилтэй болсон. Би багаасаа л хүсдэг байсан болохоор, тэнд сайхан байдаг байсан болохоор, олон найзууд минь тэнд байсан болохоор би Германы шигшээ багт тоглохыг хүссэн юм. Хэрвээ чадвал би залуу хүмүүийн үлгэр дуурайлал байхыг хичээнэ.
Туркын шигшээг сонгох гэхэд чинь маш их дарамт ирсэн гэж ярьдаг?
Энэ надад нөлөөлөөгүй. Миний өөрийн л шийдвэр байсан. Миний найзууд үүнийг минь ойлгож намайг дэмжсэн. Миний хувьд сонголт хийж болох өөр орон байгаагүй.
Германы шигшээгийн ахлагч болно гэж боддог уу?
Бусдаас илүү гарахыг хүсэж байгаа зүйл минь Мадридад болон шигшээ багтаа сайн тоглох. Үүний тулд, дасгалжуулагч намайг дараагийн тоглолтондоо оруулж байхын тулд би бүхнээ зориулна.
Дэлхийн аваргын үеээр та Ангела Меркелтэй уулзсан. Тэр Аргентиныг 4-0 хожсоны чинь дараа хувцас солих өрөөнд орж ирсэн шүү дээ. Энэ уулзалт ямархуу байсан бэ?
Маш таатай. Канцлер маш эелдэг, мэдлэгтэй, өөрийнхөөрөө байсан.
Та түүний талаар юу гэж боддог вэ?
Түүнийг маш их хүндэлдэг. Германы төлөө түүний хийсэн бүхнийг хүндэлдэг. Өмнөд Африкт тэр бид бүгдтэй маш эелдэг сайхан байсан.
Сүүлйин сонгуульд та саналаа өгсөн үү?
Өгсөн. Гэхдээ энэ талаар үүнээс илүүг ярихгүй.
Германд сүүлийн хэдэн жил улс төрийн хувьд нэгдэж чадахгүй байгаа талаар байнга л яригддаг. Энэ таны санааг зовоодог уу?
Мэдээж. Би Герман улс нэг том бүл шиг болох өдөр ирээсэй гэж байнга л хүсдэг. Бид хамт амьдардаг. Олон Турк хүмүүс Герман пасспорттой, нэгдэхийг хүсдэг. Энэ талаар байнга маргалддаг нь надад их харамсалтай санагддаг.
Нөхцөл байдал яаж өөрчлөгдөж болох вэ?
Хамгийн гол нь Герман болон Турк хүмүүс бие биенээ сайн таньж мэдэх хэрэгтэй. Хүмүүс өөрсдийн санаа, үзэл бодлоо солилцох нь маш чухал. Ингэж чадвал нэгдмэл болох явдал хялбар болно.
Таны үндэс гарлын талаарх ярианд эргээд оръё. Та Гилценкирхэнд хүн бүхний “сармагчины тор” гэж нэрлэдэг төмөр торон дотор хөлбөмбөг тоглож сурсан. Та тэнд хаана нь байсан вэ ?
Миний ах Мутлу их сайн, бас авяъастай байсан.
Гэхдээ ах чинь одоо орон нутгийн лигт л тоглодог шүү дээ. Ах дүүсийн хооронд ямар нэг атаархал байдаг уу?
Үгүй. Тэр намайг их дэмждэг. Надаар бахархдаг.
Гилценкирхэн дэхь хуучин найзуудтайгаа холбоотой байдаг уу?
Мэдээж. Саяхан бид хамтдаа амралтаар явсан. Удахгүй тэд Мадридад над дээр зочилж ирнэ.
Та амралтаараа эдийн засгийн хичээл үзэж байгаа харагдсан
Тиймээ. Маллорка руу Air Berlin-ээр явсан. Орон нутгийн нислэгээр явж байхдаа би зүгээр суугаад байхыг хүсдэггүй.
Хамгийн сүүлд өөртөө авсан ямар нэг үнэтэй зүйлч чинь юу вэ?
Хамгийн үнэтэй нь Мадридад өөрийн байшинтай болсон маань л юм даа.
Та мөнгөө хаана хадгалдаг вэ?
Би маш ихийг хадгалдаг. Гэхдээ бас хангалуун амьдрахыг хүсдэг. Юмны үнэнд их ач ходбогдол өгдөг. Жишээ нь би Zara-гын дэлгүүр орох дуртай. Гэхдээ бас Dolce&Gabbana, Dsquared бас True Religion-ээс хувцасаа авдаг.
Та загварт анхаарал тавьдаг уу?
Надад өөрийн гэсэн хэв маяг бий. Би хувцасаа өөрөө авдаг. Би гутланд их дуртай. Байшинд минь гутлын тусгай өрөө бий.
Бас кино үзэх их дуртай байхаа?
Тиймээ, кинонд дуртай. Ялангуяа тулаантай, мафитай кинонд дуртай.
Ямар төрлийн ном уншдаг вэ?
Адал явдалтай роман.
Чөлөөт цагаараа та ширээний теннис тоглох дуртай шүү дээ. Энэ спортоор мэргэжлийн тоглогч болж чадах байсан уу?
Тиймээ чадах байсан байх. Би үргэлж л сайн тоглодог.
Эцэст нь, багийнхан чинь Дэлхийн аварга болон Европын аваргаар Испани Германыг хожсон талаар таныг даапаалж, хорыг чинь малтдаг уу?
Мэдээж. Икер намайг хэдийнэ ёжилж шоолсон. Тэр над руу инээгээд “дараагийн удаад амжилт хүсье” гэж хэлсэн.
Орчуулсан : Sportnews.mn/forum Finalist
loading...




New onigoo. Mongoliin turiin albanii xund surtliin apratiinxnii negen zang Realiin JOSE MURIONO-dox gej nerledeg boljee.. ter n yaadguu gexleer nadad iim mungu ug , iim xuwi ug busdar chi ajilaa buteej chadaxgui gedeg n nadad iim mungu tusuwlu, iim iim toglogch awna, busdaar awraga awch chadaxgui gedegtei adil gene ….
loading...
Niiiiiiiiiceeeeeeee yriltslaga bn shuu tnx newsiinheen suuliin ter asuultand hariulsan ih ineedtei blaa iker muu zivuun gar maiar maltaj bnaa
loading...
Икер муу бандийн шоо азаар Германыг хожичихоод юу гээд байгаа хог вэ. Испани Өмнөп Африкт Германыг азаар хожсон шүү. Испани зооноосоо яаж арай гэж ядарч гарлаа. тэгэхэд Германы дандаа шилдэг том багуудыг хуссаар байгаад шигшээд үлдсэн юм. Испани 2012 оны Европбн АШТ-д амжихгүй ээ аз чинь дууссан.
loading...
Hojson l bol hojson avraga l bol avraga odoo ongorson ymnii hoinoos chi buhimdaad yahav Casillas goy helsen bna hehehe
loading...
Hn azaar sohor azni gants goal-r hojij avarga bolson ni unen yum chini chi yahiin. avarga bolson bagaas tom shagnal avaagui gutamshig spaind l tohioldson
loading...
Та 2 битгий хуцаж бай за. Хөлбөмбөг мэддэг хүн бол Испанийг азаар Германыг хожсон гэдгийг шууд хэлнэ за. Германчууд тэр атийсан Пуоёлийг угаасаа тооцоондоо оруулаагүй тэгсэн муу атигар сохор азаар ганц гоол хийсэн. Өмнөд Африкт үнэндээ Германы тоглолт бүр сонирхолтой байсан. Испани бол зүгээр л сохор азаар явдаг баг. тан нар Германы довтолгооны тактик хамгаалалтын системийг сайн хараарай. Дээдэхи юугаа ч мэдэхгүй 2 суга бол хараад ч ойлгохгүй дээ. ха ха
loading...