loading...
Пол Пирс 30 оноо авч баг нь Торонто Рэпторсыг 93-79-аар буулган авч 2 дараалсан ялагдаад байсан хар цувралаа зогсоолоо. Бостоноос мөн Рей Аллен шилдэг тоглолтыг үзүүлж 23 оноо цуглуулж багтаа тус болсон. Шагайны бэртлээс болж 7 тоглолт дараалан өнжсөн Ражо Рондо энэ тулаанд оролцож 34 минутыг талбайд өнгөрүүлэхдээ 4 оноо авч 8 дамжуулалт авсан. Тэрээр одоогийн байдлаар дундаж ашигтай дамжуулалтынхаа тоогоор тэргүүлж байгаа юм. (13.8)
Док Риверс ялалтынхаа дараа “Рондо тоглолтыг бүхэлд нь удирдаж, бүхнийг мэддэг болохоор байхгүй үеэр бүх зүйл маш хүнд байсан. Түүнийг эргэж ирсэнд маш их баяртай байна” гэжээ. Дорнод бүсээ 25 хожилтой тэргүүлж байгаа Бостон булчиндаа бэртэл авсан Кевин Гарнеттгүй Торонтогийн эсрэг тоглолоо. Өнгөрсөн лхагва гаригт бэртэл авсан түүнийг ойролцоогоор 2 долоо хоногийн дараа эргэж ирнэ гэж багийн эмч нар мэдээлсэн.
Бэртэл гэмтэлд их ороогдож байгаа Торонтогоос Демар Дерозан хамгийн өндөр оноо 27-г авсан. Итали легионер Андреа Барньяни уг тулаанд оролцсон бол тоглолт арай өөрөөр өрнөх байсан байж мэднэ.Харамсалтай Барньяни сүүлийн 4 дэх тоглолтоо ийнхүү өнжөөд байна. Рэпторс сүүлийн 14 тоглолтын 11-т нь ялагдаад байгаа бөгөөд Барньянигаас гадна Сонни Уимс, Эванс, Реджи !Режи Эванс, Жеррид Бэйлесс, Пежа Стойкович нэр Торонтогсоо бэртэл байгаа.
Хэдийгээр ийм хүнд нөхцөлд тоглолтыг хийсэн тэд 3-р үеийн өмнө тоглолтыг хэсэг хугацаанд тэргүүлсэн. Гэвч сүүлийн үед тэд энэ тэргүүллээ алдаж олон оноо дараалан алдсан.Бостоноос Гарнеттийн оронд талбайд гарсан Глен Дэвис 15 оноо 11 удаа самбараас бөмбөг авч 8 ашигтай дамжуулалт өгсөн байна.
***
Мөн энэ өдөр ЛА Лейкерс Гриззлист талбайдаа 104 : 85-аар ялагдал хүлээлээ. Коби 21 оноо авч, 2 самбар, 2 ашигтай дамжуулалт өгсөн ч багаа ялагдлаас аварч чадсангүй. Ийнхүү тэд талбайдаа хийсэн сүүлийн 4 тоглолтдоо 3-т нь ялагдлаа. Эндрю Байнум тоглолтын дараа “Бид нэг баг болж тоглож чадахгүй байна. Тиймээс ийм ялагдал хүлээх нь зүйн хэрэг. Яг одооноос асуудлаа шийдэж бие биенээ сайн ойлгох хэрэгтэй байна” гэжээ.
Хэдийгээр тааруу тоглож байгаа ч Лейкерс бүс;ээ 23 хожилтой 4-р байранд явж байгаа. Мемфисээс Руди Гей 27 оноо, 5 самбар, 2 дамжуулалт өгч багаа тэргүүлсэн. Юта болон энэ улиралд хамгийн тааруу үзүүлэлттэй яваа Сакраментод ялагдсаны дараа Гриззлист ирэх шүүмжлэл нилээд хурц байсан. Гэхдээ энэ ялалт байдлыг сайжруулан гэж Гей найдаж байна. “Сайн тоглоод л байвал ингээд ялах нь тодорхой шүү дээ. Баг маань сайн байгааг мэдрэх таатай байна” хэмээн тэрээр ярьжээ. Гриззлис 15 дахь ялалтаа авлаа. Тэд бүсдээ 10-р байранд Финиксийн урд явна.
| Ч1 | Ч2 | Ч3 | Ч4 | ОТ | Ч1 | Ч2 | Ч3 | Ч4 | ОТ | ||||||||||||||||||
| Торонто Рэпторс | 23 | 19 | 20 | 17 |
|
24 | 19 | 28 | 22 | Бостон Селтикс | |||||||||||||||||
| Ч1 | Ч2 | Ч3 | Ч4 | ОТ | Ч1 | Ч2 | Ч3 | Ч4 | ОТ | ||||||||||||||||||
| Кливленд Кавальерс | 25 | 22 | 22 | 26 |
|
27 | 28 | 24 | 25 | Даллас Маверикс | |||||||||||||||||
| Ч1 | Ч2 | Ч3 | Ч4 | ОТ | Ч1 | Ч2 | Ч3 | Ч4 | ОТ | ||||||||||||||||||
| Сакраменто Кингз | 17 | 22 | 26 | 29 |
|
27 | 21 | 25 | 16 | Финикс Санс | |||||||||||||||||
| Ч1 | Ч2 | Ч3 | Ч4 | ОТ | Ч1 | Ч2 | Ч3 | Ч4 | ОТ | ||||||||||||||||||
| Портленд Трэйл Блэйзерс | 27 | 27 | 25 | 21 |
|
25 | 23 | 14 | 23 | Хьюстон Рокитс | |||||||||||||||||
| Ч1 | Ч2 | Ч3 | Ч4 | ОТ | Ч1 | Ч2 | Ч3 | Ч4 | ОТ | ||||||||||||||||||
| Лос-Анджелес Лейкерс | 18 | 21 | 23 | 23 |
|
23 | 25 | 31 | 25 | Мемфис Гризлиз |
loading...




goe goe ingeed goe nbagiin medeellee oruulj bgaarai amjilt zaluus aa, ene jil boston avarga boloosoi gej bodoj daraa jil ugaasa hudla bh da, aan tegeed lakersiin huvid minii bodloor kobe bhgui bol bag bish shuu de kobegoos oor avaad yavah hun bhgui, kobegiin daraa hen lakersiig avch yavah ve? harhad l neeh goe bureldehuun ternees oor avah yum bhgui,
loading...
BOSTON maani sain bna shuu. 1 sariin 5 SAS-tei toglono. ter toglolt ih sonirholtoi boloh baihaa. celtics go go.
loading...
SN bna Boston. Rondo irsen shan bna aa. Odoo hojood bna shvv.
loading...