loading...
Жүдочдын энэ оны эхний тэмцээн нэгдүгээр сарын 15- 16-нд Азербайжаны Баку хотноо зохиогдоно. Чансаагаараа жин бүрийн эхний 16-д эрэмбэлэгдсэн тамирчид урилгаар өрсөлдөх учиртай энэ тэмцээнд Монгол Улсаас найман тамирчин оролцох юм.
Дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар (66 кг), анхдугаар “Мастерс”-ын түрүүт С.Мияарагчаа (66 кг), ДАШТ-ий хүрэл медальт М.Бундмаа (52 кг), ДАШТ-ий V байрын шагналт С.Ням-Очир (73 кг), Азийн аварга Г.Болдбаатар (60 кг) болон Ц.Мөнхзаяа (63 кг) нарын зургаан жүдоч Бакуг зорих болзлоо чансаагаараа хангаад байсан бөгөөд 17 дугаарт эрэмбэлэгдсэн Д.Төмөрхүлэг (60 кг), Б.Тэмүүлэн (-100 кг), 18-д бичигдсэн М.Уранцэцэг (48 кг) нар тэдэн дээр нэмэгдэх болжээ.
“Мастерс”- т зодоглох жүдочдоо ардын багш, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох, гавьяат тамир чин, гавьяат дасгалжуулагч Х.Болд баатар нар удирдан явах юм. Япон, БНСУ-ын шигшээ баг шилдэг тамирчдынхаа тэн хагасыг гэртээ үлдээхээр шийдсэн нь 16-гаас хойш эрэмбэтэй жүдочдод Бакуд барилдах боломжийг олгосон байна.
“ТЦ”-ийн 2010 оны ¹98-д жин бүрийн эхний 16 жүдочийн жагсаалт гарсан. Тэднээс одоогоор “Мастерс”-т оролцохгүйгээ мэдэгдсэн тамирчдын нэрсийг III нүүрээс үзнэ үү.
“Мастерс”-ийг өнжих жүдочид
ЭМЭГТЭЙ
48 кг: 1.Томоко Фүкүми (Япон) 11.Каори Кондо (Япон)
57 кг: 4.Наэ Үдака (Япон) 9.Фиола Ваэхтер (Герман) 11.Хитоми Токүхиса (Япон)
63 кг: 6.Мики Танака (Япон) 10.Кон Жа-Ён (БНСУ) 17.Клаудиа Аренс (Герман) 18.Рина Козава (Япон)
70 кг: 8.Мина Ватанабэ (Япон)
-78 кг: 10.Томоми Окамүра (Япон) 12.Саяка Анаи (Япон) 13.Рүика Сато (Япон)
+78 кг: 6.Маки Цүкада (Япон) 12.Франчишка Кониц (Герман)
ЭРЭГТЭЙ
60 кг: 2.Хироаки Хираока (Япон) 7.Масааки Фүкүока (Япон) 10.Чой Гван-Хён (БНСУ) 19.Серхио Пессоа (Канад)
66 кг: 16.Ан Жён-Хван (БНСУ)
73 кг: 2.Хироюки Акимото (Япон) 18.Рики Накая (Япон)
81 кг: 1.Ким Жэ-Бум (БНСУ) 6.Флавио Канто (Бразил) 7.Сон Дэ-Нам (БНСУ)
90 кг: 4.Уго Пессанья (Бразил) 12.Юүя Ёшида (Япон) 16.Марк Энтони (Австрали)
-100 кг: 15.Димитри Питерс (Герман)
+100 кг: 4.Казүхикү Такахаши (Япон) 8.Барна Бор (Унгар) 9.Ким Сү-Вань (БНСУ) 11.Мартин Падар (Эстони) 13.Грим Вуйстерс (Голланд) 15.Хироки Тачияма (Япон)
loading...



