loading...

Македа Виллагийн хаалганд гоолдсоныхоо дараа
Италийн Сампдория баг МанЮ-гийн залуу довтлогч Македаг улирал дуустал зээлээр авлаа. Сампдориягийн ерөнхийлөгч Рикардо Гарроне түүнийг АС Милан руу явсан Кассаногийн орон зайг сайн нөхнө гэж найдаж байна. Интер, Юве, Фиорентина гээд Италийн олон баг Македаг сонирхож байсан ч ийнхүү дундаж зэрэглэлийн багт очсон нь Сер Алексийн шийдвэр гэнэ. Тэрээр залуу тоглогчоо гараанд гарах боломжтой багт зээлэхийг хүссэн аж. 19 настай Македа шинэ улирал эхлээд 10 тоглолтод 1 гоол оруулаад байсан. Тэрээр 2009 оны хавар Астон Виллаг 2 : 1-ээр ялахад сэлгээнээс орж ирэн хожлын гоол оруулж багтаа ялалт авчирсан. Тэр тоглолтоос 3 оноо авч чадаагүй бол МанЮ түрүүлэхгүй байж ч болох байсныг мэргэжилтнүүд баталдаг.
***
Испаний Малага клуб Ромагаас Жулио Баптистаг 3 жил хагасын гэрээгээр авлаа. 29 настай Бразил эр альхэдийнэ Испанид ирсэн бөгөөд эмнэлэгийн үзлэгт орж байгаа гэнэ. Мануель Пеллегринигийн баг өвлийн цонх нээгдээд 5 дахь тоглогчоо авлаа. Тэд өмнө нь Игнасио Камачо, Серхио Асенжо, Энцо Мареска, Мартин Демичелис нараар хүчээ зузаатгаад байсан юм. Өнгөрсөн амралтын өдөр Малага Спортингийг ялснаар Ла лигийн хомоол хамагчын бүсээс гарсан байгаа.
***
Валенсия өвлийн наймааны цонхоо нээж Францын Лилль багийн хамгаалагч Адил Рамиг авлаа. Франц хамгаалагч 4 жилийн гэрээгээр энэ багт ирж байгаа юм байна.Өдгөө 25 настай энэ залуу 2010 оны намраас Лоран Бланы анхаарлыг татаж шигшээ багтаа дуудагдах болсон. Одоогоор 5 тоглолт хийгээд байна.
***
Недерландын алдарт Аякс Финляндын Лахти багаас залуу хамгаалагч авлаа. Хэнри Тойвомаки гэх 19 настай энэ тоглогч 2013 он хүртэл Аякст зүтгэх аж. Финляндын 21 хүртэлх насны шигшээд тоглодог тэрээр өнгөрсөн улиралд Италийн Аталантад нэг улирал зээлээр тоглож туршлага хуримтлуулсан.
loading...




Machedaa bol yostoi sain striker daanch MANU-d denduu olon sain striker bgaa samp ruu yavsan ni zuv uuu
loading...
allegri.giiin hiiisen teneg uildel cassanog absanaaas makeda heden huv iluuu sh deeee…………..
loading...
miland bumbum sn ezemsheg toglogch bsan deer l dee cassano sn ezemshdeg shuu endees l milanii dovtolgoo shiiidegdene dee
loading...
machedag sir ochnoon tom baguud sonirhoj bhad ogoogui. gol ni dundaj bagt baingiin garaani bureldehuund gargaj baihaar bodood samp ruu ywuulsan ni uneheer nudee olson, ter huugiin ireeduig ch bodson, manu-n ireeduig ch bodson banz dulaatsuulagch bailgahgui. sir bol sir shuu dee. man utd 4ever
loading...