Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Испаний хөлбөмбөг, Реал Мадрид » Кака эргэн ирж Реал яллаа

GD Star Rating
loading...

Топ формондоо байгаа Роналду Хетафегийн хаалганд дубль хийж багтаа шинэ оны анхны ялалтыг авчирлаа. “Мадридийн зулзага” хэмээн нэрлэгддэг Хетафечууд “Эзэн хааныхаа” өмнөөс чамгүй эсэргүүцэл үзүүлж 2 гоол оруулсан ч оноо авч чадсангүй. Роналду болон Месут Өзил нар тус бүр гоол оруулжээ. Цаг дуусахаас 8 минутын өмнө Альваро Арбелоа 2 дахь шар хуудсаа авч Реал бага зэрэг сандарсан ч ноцтой зүйл болсонгүй.

Ийнхүү Реал ялалт авснаар Барсатай онооны зөрүүгээ 2 болгон ойртууллаа. Mоуриньогийн баг сүүлийн 12 тоглолтоос 11 ялалт аваад байна. Мэдээж нэг ялагдал нь Барсад бутниргүүлсэн тоглолт байгаа. Энэ тоглолтод Кака удаан хугацааны бэртлээсээ эргэн ирсэн нь Мадридийн фенүүдийн баярыг нэмсэн. Бразил шидтэн 76 дахь минутад Бенземагаар сэлгэгдэн талбайд гарч ирсэн.

Хетафе сүүлийн үед тун сайн формтой байгаа. Сүүлийн 8 зочлон тоглолтдоо ялагдаагүй байсан. Гэвч Мадридийн шилдэг багийн өмнө тэд аргагүй хүчин мөхөстлөө. Тоглолт эхлээд 10 минут өнгөрч байхад Мане Ди Мариаг алдаа гарган унагааж торгуулийн цохилт Реалд ирлээ. Роналду цохилтыг амжилттай хийж Ла лигт 18 дахь гоолоо орууллаа. Ингэснээр тэр Мессигээс нэг гоолоор илүү гаран мэргэн буучдыг тэргүүлж эхлэв.

8 минутын дараа тооны харьцаа дахин холдсон бөгөөд бас л Ди Мария оролцсон. Түүний уралдуулсан дамжуулалтыг Өзил авч хамгаалагчидаас сугараад ядах юмгүй гоолдлоо.

Гэхдээ Реалынхан баярлах эрт байлаа. Эзэн хааны багийн сургуулиар хүмүүжсэн Даниэль Парехо 29 дэх минутад гайхалтай оролтыг хийж 3 тоглогч дундаас Икерийн хаалгыг мялаалаа. Энэ гоол Хетафечуудад хэрэгтэй байсан сэтгэлзүйн давуу талыг авчирсан ч эхний хагаст өөр зүйл хийж чадсангүй.

Моу 2-р үеийн эхэнд Лассанаг суулгаж Хэдираг талбайд гаргалаа. 57 дахь минутад энэ тоглолтод хэд хэдэн сайхан боломж алдсан Бензема алдаагаа цайруулан Роналдуд гоолын дамжуулалт өглөө. КР9 улирлын 19 дэх гоолоо ийнхүү хийсэн байна.

65 дахь минутад Реалын 3 тоглогч хаалгачын эсрэг сугарсан ч Ди Мариагийн бөмбөг тогтоолт хэтэрхий хүчтэй байснаас Хорди Кодина амжиж хаасан.

Мадридчууд энэ мэтчилэн тоглолтыг бүрэн хяналтдаа аваад байсан ч Арбелоагийн улаан хуудасны дараа байдал эвгүй болж ирлээ. Цаг дуусахаас өмнө Анхель Альбин тооны харьцааг 3 : 2 болгож чадсан ч энэ гоол онооны үнэ цэнэгүй байлаа.

Реал 44 оноотой болж Барсагийн араас нэхсээр байна.

Хетафе. Стадион “Колисео Алфонсо Перес”.
Шүүгч- Альберто Мальенко (Памплона).
ХЕТАФЕ – РЕАЛ МАДРИД – 2:3 (1:2)
Криштиану Роналду, 11-с пенальти (0:1). Ёзил, 19 (0:2). Парехо, 29 (1:2). Криштиану Роналду, 57 (1:3). Альбин, 85 (2:3).
Хетафе Реал Мадрид
Хорди Кодина Икер Касильяс
Мигель Торрес Альваро Арбелоа
Ката Диас Серхио Рамос
Рафа Рауль Альбиоль
Мане Марсело
Педро Риос, 48 Лассана Диарра, 46
Дерек Боатенг Хаби Алонсо
Даниэль Парехо Анхель Ди Мария
Хайме Гавилан, 67 Месут Ёзил, 86
Ману, 77 Криштиану Роналду
Николас Мику Карим Бензема, 76
Сэлгээ :
Хуан Анхель Альбин, 48 Сами Хедира, 46
Франциско Каскеро, 67 Кака, 76
Педро Москера, 77 Эзекиль Гарай, 86
Шар хуудас :
Дерек Боатенг, 16 Лассана Диарра, 27
Ката Диас, 19 Альваро Арбелоа, 47
Даниэль Парехо, 40 Сами Хедира, 51
Николас Мику, 59 Анхель Ди Мария, 56
Педро Москера, 90+4 Альваро Арбелоа, 82

***

Түлхүүр тоглогчидоо эзгүйд Вильяреал Альмериаг 2 гоолоор буулган авлаа.Шар шумбагчидаас Бразил довтлогч Нилмар, хагас хамгаалагч Маркос Сенна хамгаалагч Карлос Марчена, Матео Мусаккио нар бэртлээс болж уг тулааныг өнжсөн.

Гэсэн ч Хуан Карлос Гарридогийн хөвгүүд шинэ оныг сайхан эхлүүлж Катала, 22  Борха Валеро, 58 нарын гоолоор ялалт авлаа.

Вильярреал. Стадион “Эль Мадригал”.
Шүүгч- Иглесиас Вильянуэва (Пуэнтедеуме).
ВИЛЬЯРРЕАЛ – АЛЬМЕРИЯ – 2:0 (1:0)
Катала, 22 (1:0). Борха Валеро, 58 (2:0).

***

Атлетико Расингтай хуурай тэнцэж топ 5-руу орох боломжоо алдлаа. Эспаньол ням гаригт Валенсияд ялагдсан болохоор тэдэнд ийм боломж бүрдээд байсан юм. Гэвч тэд 6-р байрандаа хэвээр үлдлээ. Диего Форлан (бэртэл), Рейс (торгууль)  гэсэн шилдэг довтлогчидгүйгээр Мадридын баг эсрэг багийнхаа хамгаалалтыг сэтэлж чадсангүй. Хэрвээ Давид Де Хеа байгаагүй бол Европын лигийн цом хамгаалагчид ялагдаж ч болох байлаа.

Мадрид. Стадион “Висенте Кальдерон”.
Шүүгч- Туриэнсо Альварес (Баракальдо).
АТЛЕТИКО – РАСИНГ – 0:0 (0:0)

***

Мальорко 4 тоглолт дараалан ялагдаад байсан хар цувралаа төгсгөж Эркулесийг 3 : 0-ээр бутниргэв. 12 сард хийсэн бүх тоглолтдоо Михайль Лаудрупын баг ялагдаад байсан юм. Арлын багт энэ ялалтыг Нсуе, 38 Касадесус, 41  Перейра, 51 нар авчирчээ.

Пальма-де-Мальорка. Стадион “Оно Эстади”.
Шүүгч- Рамирес Домингес (Кордова).
МАЛЬОРКА – ЭРКУЛЕС – 3:0 (2:0)
Нсуе, 38 (1:0). Касадесус, 41 (2:0). Перейра, 51 (3:0).

***

Испани довтлогч Нобрега Браулиогийн сүүлийн мөчид хийсэн гоол Сарагосад ялалт авчирлаа. Реал Сосьдадтай хийсэн уг тулааны эхэнд Синама-Поньоль  гоолдож талбайн эзэн Сарагосад тэргүүлэл авчирсэн. Гэхдээ Хаби Прието 33 дахь минутад хариуг нь барьж тооны харьцаа тэнцлээ. Тоглолтын турш Сарагоса илүү олон боломж гаргаж байсан учраас 90 дэх минутад  Перейра гоолдсон нь шударга зүйл боллоо.

Сарагоса. Стадион “Ла Ромареда”.
Шүүгч- Фернандо Тейшейра Витьенес (Сантандер).
САРАГОСА – РЕАЛ СОСЬЕДАД – 2:1 (1:1)
Синама-Поньоль, 10 (1:0). Хаби Прието, 33 (1:1). Браулио, 90 (2:1).

***

ЛА ЛИГ-ийн энэ тойргийн бусад тоглолтуудын тойм



GD Star Rating
loading...
Кака эргэн ирж Реал яллаа , 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. Niitlel dutuu baina hehe.

    Kaka ergej ireed goy bnaa. bas boloogui haalgaruu neg ayultai tsohilt hiisen.

    GD Star Rating
    loading...
  2. as scs says:

    KP9 bish shuu dee KP7 geh yumuu daa

    GD Star Rating
    loading...
  3. Alia says:

    Barcad 1 hojigdson gehed boloo yum bish u ?! but nirguulsen eneter ch geh shig tgd CR7 gej bga yumig olon talaas harj bichij chadahgui bol zailaarai

    GD Star Rating
    loading...
  4. BUT NIRGUULSEN says:

    UNEHEER BUT NIRGUULSEN SHUU, REAL ZAILTSAN BAG

    GD Star Rating
    loading...
  5. Cr7 kaka 8 says:

    kaka irgej irsend bayrtai bna real laanaa uragshaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: