loading...
Бэртэл гэмтлийн шуурганд дайрагдсан Бобкэтсийг Майами Хит юм болголгүй яллаа. Леброн Жеймс улирлын хамгийн өндөр 38 оноогоо авч, Уэйд 31-г нэмэрлэсэн бөгөөд тоглолтын 2-р хагаст Майами оноогоор тасарч эцсийн дүнд 96-82-ээр ялалт байгуулсан байна. Энэ нь тэдний 6 дэх дараалсан ялалт боллоо. Кливлендэд анх ирэхэд нь дасгалжуулж байсан Пол Силасын эсрэг Леброн анх удаа тоглолоо. Тэрээр 2-р хагаст 26 оноо авч, 9 удаа самбараас бөмбөг авсан байна.
Шарлоттоос гарааны довтлогч Жеральд Уоллес, төвийн тоглогч Назр Мохаммед нэр бэртлийн улмаас энэ тоглолтыг өнжсөн бөгөөд хамгийн харамсалтай мэдээ гэвэл тэр өдөр хийсэн шинжилгээгээр арын шугамын том эр Десагана Диоп улирал дуустал тоглож чадахгүй болсон аж. Төвдөө Кваме Браун гэсэн ганц төвтэй энэ тулаанд Шарлоттчууд орж ч 3 болон 4-р үеийн хооронд 18 шидэлтээ дараалан алдсан байна. Стивен Жексон 22 оноо цуглуулж, Ди Жей Огустин 16-г нэмсэн.
Энэ өдрийн тоглолт Майамигийнхны дээр шагналын хур буусан өдөр тохиолоо. Уэйд, Леброн Дорнодын 12 сарын шилдгийн шагналыг хамт хүртсэн бол Уэйд нэмээд долоо хоногийн шилдгийн шагналаа гардсан.
Эрик Сполстра 12 сарын шилдэг дасгалжуулагч болсон байгаа. Сполстрагийн баг эхний хагаст лигийн хамгийн тааруу довтолгоонтой Бобкэтст 23 – 28-аар ялагдаж байлаа. Талбайн эзэн багийн шидэлтийн хувь эхний үед 63.2% хувьтай байсан. Гэвч дараагийн үеүүдэд тэд 30% хувьтай шидсэний гороо амссан. Үлдсэн үеүдэд Леброн, Уэйд тэднийг давраасангүй. Оноогоо нөхөн 3-р үе дуусахад 78-59-ээр тэргүүлж эхэлсэн. Тоглолтын төгсгөл ч таамаглаж байсан ёсоор болж Майамигийн илт давамгайллаар өндөрлөсөн. Леброн “Бид ингэж л ялдаг. Би хамгаалахад бүгдээрээ хамгаалалтдаа шилжиж бүх зүйлд бэлтгэлтэй байдаг. Энэ чинь л сагс шүү дэ” гэжээ. Жоел Энтоны улирлын хамгийн өндөр үзүүлэлт 9 удаа самбараас бөмбөг авчээ.
| 1 | 2 | 3 | 4 | T | |
| Майами | 23 | 24 | 31 | 18 | 96 |
| Шарлотт | 28 | 15 | 16 | 23 | 82 |
Майами: Л. Жеймс38 Pts, 9 Reb, 5 Ast, 1 Stl
Шарлотт: С. Жэзсон 22 Pts, 2 Reb, 5 Ast, 2 Stl
Орландо Мэжик Голден Стейтийг 90 – 110-аар буулган авлаа. Хедо Туркоглу 10 оноо , 14 самбар and 10 ашигтай дамжуулалт өгсөн бол Д.Ховард 22 оноо 17 самбар авчээ. Эхний хагатс Мэжик 53-44 -ээр ялагдаж явсан боловч сүүлийн хагаст 76 оноо авч ялалт байгууллаа.
Монта Эллис Голден Стейтийн шилдэг нь байж 20 оноо авсан бол сүүлийн үед сайн формтой байгаа Дорел Райт 17 оноогоор багтаа тусалсан. Майамитай хийсэн тулаанд нуруугаа бэртээсэн Дэвид Ли энэ тоглолтод оролцсонгүй.
НБА-д явагдсан тоглолтууд
| Ч1 | Ч2 | Ч3 | Ч4 | ОТ | Ч1 | Ч2 | Ч3 | Ч4 | ОТ | ||||||||||||||||||
| Орландо Мэжик | 24 | 20 | 35 | 31 |
|
28 | 25 | 18 | 19 | Голден Стэйт Уорриорз | |||||||||||||||||
| Ч1 | Ч2 | Ч3 | Ч4 | ОТ | Ч1 | Ч2 | Ч3 | Ч4 | ОТ | ||||||||||||||||||
| Шарлотт Бобкэтс | 28 | 15 | 16 | 23 |
|
23 | 24 | 31 | 18 | Майами Хит | |||||||||||||||||
| Ч1 | Ч2 | Ч3 | Ч4 | ОТ | Ч1 | Ч2 | Ч3 | Ч4 | ОТ | ||||||||||||||||||
| Бостон Селтикс | 17 | 26 | 27 | 26 |
|
25 | 22 | 26 | 20 | Миннесота Тимбервулвз | |||||||||||||||||
| Ч1 | Ч2 | Ч3 | Ч4 | ОТ | Ч1 | Ч2 | Ч3 | Ч4 | ОТ | ||||||||||||||||||
| Нью-Орлеан Хорнетс | 23 | 20 | 25 | 16 |
|
26 | 14 | 18 | 19 | Филадельфия 76 | |||||||||||||||||
| Ч1 | Ч2 | Ч3 | Ч4 | ОТ | Ч1 | Ч2 | Ч3 | Ч4 | ОТ | ||||||||||||||||||
| Юта Джаз | 25 | 28 | 25 | 5 |
|
28 | 23 | 28 | 6 | Детройт Пистонс | |||||||||||||||||
| Ч1 | Ч2 | Ч3 | Ч4 | ОТ | Ч1 | Ч2 | Ч3 | Ч4 | ОТ | ||||||||||||||||||
| Денвер Наггетс | 25 | 27 | 29 | 5 |
|
21 | 31 | 29 | 2 | Хьюстон Рокитс |
loading...




Goy goy NBA medeegee bainga oruulj baigaarai. Go Heat
loading...
heat sain bn. ene ercheeree bval lakersiig hojno gedegt itgeltei bn
loading...
orlando sain bn shuu turk zaluu torhondoo ochood bas arenas richardson 2 sain togloj bn… ene jil playoof goe bolno boston go avah 18dahiaa
loading...
i love this team! Go Heat, Khaan James, tsahilgaan Wade nar neg bagt bna shv de… Ug ni bol gants ch xojigdoh erhgui bag bga yum kk
loading...
Хөөрцөн амьтад.
loading...