Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Шинэ мэдээ, тойм, ҮСБХ » НБА өнөөдөр

GD Star Rating
loading...

“Орландо” – “Голден Стэйт” – 110:90 (24:28, 20:25, 35:18, 31:19)

О: Дуайт Ховард (22 + 17 самбар + 5 бөмбөг алдалт), Жэйс. Ричардсон (20), Редик (13), Р. Андерсон (13), Ж.Нельсон (11), Аринас (11), Туркоглу (10 + 14 самбар + 10 дамжуулалт + 5 бөмбөг таслалт), Басс (10).

Г: Эллис (20 + 7 самбар), Дор. Райт (17), С. Кэрри (15 + 5 бөмбөг алдалт), Радманович (9), Р. Уильямс (7 + 5 бөмбөг алдалт).

Хедо Туркоглу Орландод эргэн ирээд анхны трипл даблаа хийлээ. Дуайт Ховард 22 оноо, 17 самбараас авалт хийжээ.

Голден Стейтийн шинэ эзэн НБА-д 24 минутаар тоглодог болъё гэсэн өргөдөл гаргавал гайхах юм алга. Түүний баг Майами, Орландотой тоглосон аль аль тоглолтын эхний хагаст илүү оноо авсан юм.

“Шарлотт” – “Майами” – 82:96 (28:23, 15:24, 16:31, 23:18)

Ш: С. Жексон (22 + 5 бөмбөг алдалт), Огастин (16), Тай. Томас (8).

М: Л. Жеймс (38 + 9 самбар + 5 дамжуулалт), Уэйд (31 + 11 самбар), Бош (11), Ж. Энтони (2 + 11 самбар).

Сарын шилдэгүүд болсон ЛеБрон Жеймс, Дуэйн Вэйд нар ээлжит гайхалтай тоглолтоо хийснээр Майами 11 дэх дараалсан айлын талбайн ялалтаа авлаа.

2, 3-р үед Шарлотт 18 шидэлтээ дараалж алдсан нь тэдний ялагдлын гол шалтгаан болсон.

ЛеБрон Жеймс өөрийн НБА-ийн анхны багш Пол Силасын эсрэг анхны тоглолтоо хийсэн юм. Тэр өөрийн авсан 38-ын 26-г нь сүүлийн хагаст авчээ. Майами сүүлийн 19 тоглолтын 18-т нь яллаа.

“Бостон” – “Миннесота” – 96:93 (17:25, 26:22, 27:26, 26:20)

Б: Пирс (23 + 6 самбар), Р. Аллен (20), Г. Дэвис (17), Вафер (10), Ш. О’Нил (9), Рондо (6 + 16 дамжуулалт).

М: Бисли (19), Вэбстер (15), Д. Миличич (14), Риднур (13), Лав (12 + 24 самбар).

Селтикс олон онооны зөрүүтэй хожигдож байх үед Пол Пирс багаа аварч хожилд хүргэлээ. Түүнд Кевин Лав саад болох шахсан. Кевин Лавын хувьд энэ улирал үнэхээр тэсрэлт болж байна. Өнөөдөр л гэхэд тэр 12 оноо, 24 самбараас авалт хийлээ. Гэхдээ цаг дуусахаас нэг минутын өмнө тэр бөмбөгөө алдаж багаа хөөдсөн. Майкл Бисли 19 оноо авсны дотор багийн сүүлчийн 8 оноог дангаараа авсан юм.

Бостон баг Миннесота багт Кевин Гарнеттийг нь авснаас хойш нэг ч хожигдоогүй байгаа ажээ. Өнөөдөр Гарнетт гэмтлийн улмаас дахиад оролцоогүй.

“Нью-Орлеан” – “Филадельфи” – 84:77 (23:26, 20:14, 25:18, 16:19)

Н: Дэв. Уэст (17 + 8 самбар), Пол (15), Окафор (13 + 8 самбар), У. Грин (11), Белинелли (9).

Ф: Брэнд (14 + 10 самбар), Ночиони (13 + 7 самбар), Спейтс (12), Холидэй (12), Т. Янг (10).

Дэвид Уэст 17 оноогоор багаа тэргүүлж Нью Орлеанс ялалт байгууллаа. Крис Пол 15 оноо авсны дотор цаг дуусахаас минут гаруйн өмнө гайхалтай хууралт хийж бөмбөгийг цагаригт оруулснаар тоо 82-77 болсон.

Филадельфигийн нөөц тоглогчид 20 хувьтай, нийт багаараа 34 хувьтай довтоллоо. Эван Төрнер 2-14, Луи Уильямс 1-11 шиджээ.

Крис Пол одоогоор 3 бөмбөг таслалтыг дунджилж байгаа нь 1990-91 улирлын Алвин Робертсоны (3,04) амжилтаас хойшхи анхных гэнээ.

“Денвер” – “Хьюстон” – 113:106 (25:21, 27:31, 29:29, 32:25)

Д: К. Энтони (33 + 11 самбар), Нене (16 + 11 самбар), Аффлало (15), Биллапс (13), Лоусон (12), Кен. Мартин (11), К. Андерсен (4 + 8 самбар).

Х: Скола (24 + 7 самбар), Лоури (21 + 7 самбар), Бадингер (13), К. Ли (12), Б. Миллер (10 + 11 самбар).

Кармело Энтони найм дахь удаагаа 30-аас дээш оноог энэ улиралд авч Денвер Хьюстонг хожлоо. Денвер Хьюстоноос 19-р их торгуулийн шидэлт шиджээ.

“Юта” – “Детройт” – 102:97 (25:28, 28:23, 25:28, 24:18)

Ю: Дэр. Уильямс (22 + 10 дамжуулалт), Эл Джефферсон (16 + 8 самбар), П. Миллсэп (15 + 10 самбар),, К. Майлз (12), Р. Белл (11).

Д: Принс (26), Р. Хэмилтон (15), Б. Гордон (14), Макгрэди (11 + 9 самбар + 11 дамжуулалт), Виллануэва (11), Б. Уоллес (6 + 8 самбар).

Тун өрсөлдөөнтэй болсон энэ тоглолтын ялагч нь Юта байлаа. Тоглолтын төгсгөлд Ража Беллийн холын зайн шидэлт, Дерон Уильямсын торгуулийн хоёр шидэлт тэдэнд ялалт авчирсан юм. Юта Детройтыг 11 дараалж ялж байгаа нь энэ юм.

GD Star Rating
loading...
НБА өнөөдөр, 10.0 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

6 Сэтгэгдэл

  1. King James says:

    Orlando shiljilt hodolgoon hiisnees hoish ers saijirchee. Eastiin playoff tun sonirholtoi bolno doo. Boston, Orlando, Miami ayaya

    GD Star Rating
    loading...
  2. boogii says:

    T-Mac-iin tuhai medeelel bnu?

    GD Star Rating
    loading...
  3. amksj says:

    tmack onodr 11onoo 11 ast 9reb hisen bagiig bol unehr sain udirdj bn le haramsaltai n sulin mochid hojigdsn..ingeel baga bagar irgen irelte higd bvl ch ene uliral yahv dara ulirald l huchin tmack irchvl …

    GD Star Rating
    loading...
  4. ganbaa says:

    bas bulls gej bag aimar bolchihson bga shde humuusee boozer togloj ihleed bur saijirchihlaa odoo bol bulls orlano boston miami 4 bol tasarhai ehnii 4r garah n barag todorhoi tgd new york 5r garah bh gehde ehni 4 bol unendee aimar bna oo boston harin suuldee jaahan muu bolj bn rondo garnet 2 bhgui bsan gehde rondo ired gaigui odoo garnet irchvel tgd hevendee oroh biz

    GD Star Rating
    loading...
  5. LBG says:

    MY BEST PLAYER KING JAMES ,2 TIME NBA MVP bolj baisan odoo vnheer gar niilj bn sh vv ih 3 l ,haan maani bogjoo zvvchihvelch bvh uym bolndoo uragshaa MIAMI HEAT GO LEBRON ,BI VNHEER TOGLOLTIIGN ALGASDAGGVI AJILAA ZIHITSUULAADL VZDEG ,GOE ZALUUS SH VV

    GD Star Rating
    loading...
  6. VOl says:

    1 sariin svvleer PERKINS orood irne bas deer ni GARNET tegwel BOSTON hvchtegdehee bailaa shvv. PERKINS irne gsn shan bna. 2 Onealiin bertel edgerch dahiad bertchihgvi bol bag bvgd bvren bvreldehvvneer togloh no dee. BOSTON go

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: