loading...
Шинэ оны үндэсний бөхийн эхний барилдаан нэгдүгээр сарын 9-нд болохоор төлөвлөгджээ. Энэ нь “Талх чихэр” ХХК-ны нэрэмжит хэвийн боовны баярт зориулсан аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн зургаа дахь барилдаан юм. Сонирхуулахад Говь-Алтай аймгийн харьяат “Монгол тамхи со” ХХК-ний бөх улсын начин Ш.Тогтохбаяр 2006, 2007 онд аймгийн арслан цолтойдоо түрүүлж байсан бол Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, “Хүч” спорт хороо, “АПУ” компаний бөх аймгийн арслан Т.Санчир 2008 онд, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат “Хур харцага” бөхийн дэвжээ, ОБЕГ-ыг 14 дүгээр ангийн бөх аймгийн арслан А.Алтанхуяг 2009 онд түрүү бөхөөр тодорч байжээ. Харин өнгөрсөн жилийн барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат “Алдар” спорт хороо “Хатан интернэшнл” ХХК-ний бөх цэргийн хурц арслан Ч.Санжаадамба түрүүлж, 2010 оны гайхалтай цувралаа эхлүүлж байлаа.
loading...



