Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх » Самбочид Зүүн Азийн АШТ-д

GD Star Rating
loading...

Хуучнаар ЗХУ-ын харьяанд байсан болон социалист орнуудад хөгжсөн самбо бөхийг улам түгээн дэлгэрүүлэх зорилгоор Олон улсын самбо бөх сонирхогчдын холбоо (FIAS)-ноос Тивийн холбооддоо бүсийн тэмцээнийг зохион явуулах үүргийг өгсөн. Энэхүү ажлыг хамгийн эрчимтэй хэрэгжүүлж буй Азийн самбо бөхийн холбоо болон Зүүн Азийн самбо бөхийн холбоо энэ сарын 15-16-нд хоёр дахь удаагийн АШТ-ээ хийх гэж байна.

БНСУ-ын Сөүл хотноо болох тус тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй, байлдааны самбо бөхийн бүтэн баг оролцох юм. Өнгөрсөн жилийн хоёрдугаар сард мөн Гуулин улсын нийслэлд зохиогдсон анхдугаар тэмцээнд Монголын 14 тамирчин зодоглож, 13 алт, дөрвөн мөнгө, долоон хүрэл медаль хүртэж байсан билээ.

GD Star Rating
loading...
Самбочид Зүүн Азийн АШТ-д, 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. MGL says:

    Yaay ongorson jil manaihan alaad haysan bn shd. Ene jil ch yugaara dutahaw uragshaa manaihaan!!!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: