Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Бокс » Хөдөө, орон нутгийн клубүүдийг хэрэглэл материалаар хангах зайлшгүй шаардлагатай

GD Star Rating
loading...

Монголын олимпийн боксын холбооноос БСШУЯ-ны харьяа Мэргэжлийн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургуулийн боксын ангийн тамирчин-сурагчдад иж бүрэн боксын хэрэглэл гардуулан өглөө. Тус сургууль спортын 14 төрлөөр 400 тамирчин-сурагч спортын ертөнцөд бэлтгэн гаргадаг бөгөөд үүнээс боксын спортоор хичээллэдэг 50 гаруй сурагч байдаг.

Боксын хэрэгсэл гардуулах ажиллагаанд Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Банди, МОБХ-ы ерөнхий нарийн бичгийн дарга, гавьяат тамирчин Т.Үйтүмэн, олон улсын шүүгч Ц.Нандигжав нар өсвөрийн тамирчдад боксын бээлий, хамгаалалтыг гардуулан өгч, ирэх зургадугаар сард болох Хүүхдийн спортын их наадамд амжилттай оролцохыг хүсэн ерөөлөө.

Энэ үеэр тус сургуулийн захирал доктор, профессор Ч.Зоригтбаатар “Манай сургуулийн боксын ангийн тамирчин-сурагчдыг МОБХ-оос дэмжин ажиллаж байгаад багш, дасгалжуулагч, сурагч, эцэг эхчүүдийн нэрийн өмнөөс баяртай байгаагаа илэрхийлж байна. Боксын спортыг өсвөр үеийн дунд хөгжүүлэхийн тулд БСШУЯ-ны харьяа МСБТСДС-ийн нэрэмжит боксын “Тэмүүлэл” тэмцээнийг энэ гуравдугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Энэхүү тэмцээнийг МОБХ-ны 2011 оны тэмцээн уралдаан зохион байгуулах календарьчилсан төлөвлөгөөнд тусгаж өгсөн болохоор гадаадын тамирчид ирж оролцохоо мэдэгдсэн. Нийт тамирчин-сурагчид та бүхэн “Тэмүүлэл” тэмцээн болон Хүүхдийн спортын их наадмын бэлтгэлээ сайн хангаж, өндөр амжилт үзүүлэхийг хүсэн ерөөе” гэв.

МОБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Үйтүмэн “Энэ хэрэглэлийг арай эрт өгөхөөр төлөвлөж байсан. Гэвч тэмцээн уралдаан ихтэй байгаад амжаагүй. Цаашид ганц энэ сургуулиар тогтохгүй нийслэлийн дүүрэг, хөдөө, орон нутгийн клубүүдийг хэрэглэл материалаар хангана. Ингэх зайлшгүй шаардлага байна” гэлээ.

GD Star Rating
loading...
Хөдөө, орон нутгийн клубүүдийг хэрэглэл материалаар хангах зайлшгүй шаардлагатай, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: