Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Монголын хөлбөмбөг, Онцлох, Спорт ба фото » Шигшээ багийнхан баярлах завгүй

GD Star Rating
loading...

Энэ бол 2010 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр. Шинэ он гарахад хоёрхон өдөр үлдсэн энэ үед хүн бүр л баяртаа бэлтгэж байсан биз ээ. Харин Монгол Улсын хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчид удахгүй болох тэмцээндээ бэлтгээд завгүй байлаа. Манай шигшээ багийг 2011 онд Азийн хөлбөмбөгийн холбооны “Challenge Cup” болон 2014 оны ДАШТ-ий урьдчилсан тоглолт хүлээж буй.  Тиймээс гадаа -20-иод хэмийн хүйтэн гэж шантралгүй, баяр болж байна хэмээн алсралгүй бэлтгэл сургуулилалтдаа анхаарч буй мөчийг дурандаа буулгасан юм.
Шигшээ багийн тамирчид зүлгэн талбайнхаа цасыг хоёр хоног цэвэрлэж байж, бэлтгэл хийх боломж бүрдүүлжээ. Энэ өдөр спортын мастер С.Эрдэнэбат дасгалжуулагчтай шигшээ багийн тамирчид 10-аад жилийн өмнө эх орныхоо төлөө тоглож  явсан  ах нартайгаа нөхөрсөг уулзалт тоглолт хийсэн. Өөрөөр хэлбэл 2001 оны хоёрдугаар сарын 8-19-нд Саудын Арабт болсон “FIFA World Cup-2002”-ийн сонгон шалгаруулах тэмцээнд оролцож, анхны оноо авч байсан шигшээ багийн тамирчид дүү нарынхаа бэлтгэлийг шалгахаар хүрэлцэн иржээ. Монгол Улсын шигшээ баг Бангладештай 2:2-оор тэнцэж, албан ёсны тэмцээний анхны оноогоо авч байсан түүхтэй. Тухайн үеийн багаас Ч.Мөнхбат, С.Мөнхгал, Г.Даваа-Очир, Д.Тэрбаатар, С.Гэрэлт-Од, Д.Батнасан нарын хашир мастеруудаас тоглож байгаа харагдсан. Энэхүү тоглолтод мэдээж одоогийн шигшээ баг илүүрхсэн.
Монголчууд бид Бразил, Англи, Испанийн багийн тухай хэнээс ч дутахгүй мэддэг хэрнээ үндэсний шигшээ багийнхаа тухай ярихаар таг болчихдог. Харин энэ зүйл удахгүй ул болж, шигшээ багаа дэмждэг, бахархдаг цаг хол биш ойр ирсэн нь мэдрэгдэж байлаа. Хашир мастер Д.Лүмбэнгараваар ахлуулсан, залуу тоглогчдоор эгнээгээ тэлсэн Монгол Улсын шигшээ багтаа амжилт хүсье. Шигшээ баг энэ сарын сүүлээр БНХАУ-ын Гуанжоу хотод очиж, өмнөд хөршийн дээд лигийн багуудтай нөхөрсөг тоглолт хийж, бэлтгэлээ базаахаар болжээ. Тэндээсээ цааш Филиппин рүү явж, хоёрдугаар сарын 9-нд “Challenge Cup”-ийн эхний тоглолтоо хийх юм. Хариу тоглолт гуравдугаар сарын 15-нд Улаанбаатарт болох билээ. Уншигчдадаа энэхүү тоглолтыг олуулаа үзэж, халуун дотноор дэмжихийг уриалъя.

GD Star Rating
loading...
Шигшээ багийнхан баярлах завгүй, 9.8 out of 10 based on 12 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

21 Сэтгэгдэл

  1. soccer says:

    minii mongoliin xuuxduud buyu ene ah nartaa mash ix amjiltiig xusen yrooy yutai ch gesen sain beldej bgaad xesgiin togloltond ni orchixvol sain medee ni manaixan xytadiin deed leagueiin baguudtai noxorsog togloltuud olon xiixeer bolson bn orgonoor ochij uzne shuu zaluusaa ? ? ?

    GD Star Rating
    loading...
  2. kk says:

    yur bugdl guzeete garuud ain eemr kk

    GD Star Rating
    loading...
  3. Hosko says:

    Энэ хэд маань хөөрхий өөрсдөө л талбайгаа цэвэрлэсэн байх даа… Ер нь имй байхад бид эднийгээ юу юу гэж хэлдэг билээ дээ… Амжилт гарнаа манайхаан… Итгэж байна…

    GD Star Rating
    loading...
  4. soccer says:

    guzeetei yumaa neeree gexdee zugeeree

    GD Star Rating
    loading...
  5. T-Mac says:

    ter guzeeteinuud ni 2001 onii shigsheed bsan garuud ni :) )zaluuchuud ni zurgan deer garaagui bn hehe

    GD Star Rating
    loading...
  6. empire says:

    medeej odoo shigsheed baigaa zaluuchuud guzeetei bna gej bhgui shdee!!!!!!

    ta heddee amjilt husye. mongold ochij baigaad negniih ni jersey hudaldaj avj bgaad ta bugdiigee bainga demjij bna aaa.

    GD Star Rating
    loading...
  7. empire says:

    mongold manaihnii jersey zardag gazruud bdaguu???

    bdgui bol ter nileed shiruun business udahgui boloh bh shuu.holbombogiin holboo ni patent ene teree avchaa bizdee.

    GD Star Rating
    loading...
  8. mac says:

    manaihan tivdee amjilt gargah bolomjtoi gej boddog.gehdee coach aa gadnaas avchrah heregtei.tyyniig dagalduulaad uursdiin hymyysee beldeh shaardlagatai.bagiin sahilga bat zohion bguulalt ntr deed zereg baih heregtei bna.deer n bieiin hychnii dasgal bainga hiichvel..umnuh togloltuudaas harahad manaihan dandaa etsej bgaa n ajiglagdsan..hugjuun demjigchidiin huvid bol manaihan haana ch bhgyi tiim demjleg yzyylj chadnaa.uragshaa mongolchuudaa

    GD Star Rating
    loading...
  9. tulga says:

    bid nar edniig guzeetei gej doromjlohiin orond demjih heregtei,magadgui ene doromjilj baigaa hun ooroo zuragaa haruulaach chinii zovhon am huruu 2 chin ajildag uchraas chi ed naraas iluu guzeetei baih gej bi bodoj bn.mac chinii heldeg zov .s.koreag haraldaa hiddink baih ued tuunii udirdlaga n door baisan nohor onoodor yamar bn,s.korea odoo yamar ch ulstai toglohod aih um alga gedgiig bid saya w.cup-aar harlaa shuu dee

    GD Star Rating
    loading...
  10. batkhuu says:

    manaihanii jersey zarah yum bnalee…adidas iin ulaan tsagaan ongotei ,,,sayhan tv geer garaad bsan…

    GD Star Rating
    loading...
  11. хаха says:

    mongoliin tamirchidiin jerseyg omsood yawbal humuus oorsdiinhoo ner-g podwolkon der bichuulchij gej bodoh bailguidee. deerees ni heniig ni sain goe gej shutej jerseyg ni awhuu? ene chin bagiin amjilttai shuud hamaatai biznes oke

    GD Star Rating
    loading...
  12. Хттт says:

    Арай ч бүхэл бүтэн улсын шигшээ багийнхан ийм гүзээтэй байж болохгүй ээ. Гадаадын тоглох гэж байгаа багийнхан хараад инээд нь хүрнэ биз дээ.

    GD Star Rating
    loading...
  13. javhaa says:

    Hulbumbugt durtai hvmvvs negdej ooriin ulsiin shigshee bagaa demjitsgeeyee. ter jerseynuudiig n hudaldaad avtsgaay. ter chin l tom tus

    GD Star Rating
    loading...
  14. mgl says:

    mgl iin shigsheegiin towch taniltsuulga heregtei bn shd .. za tegeed shigsheegiinhen gadaad yawahaaraa hulgai hiij giltaadag surag bsn shvv sahilga battai bgaarai da amjilt

    GD Star Rating
    loading...
  15. kkk says:

    gujeetei garuud coach shd shigshee bagiinhaa beltgeliig hangaj hamt togloj bga bhgui yu

    GD Star Rating
    loading...
  16. xaxa says:

    5 jiliin daraa manai mongoliin holbombog shal ondoo bolnoo manai osvor ueiinhen dund mash avyastai huuhduud olon baigaa ene huuhduudee sain demjeed ogvol uul ni tsoorno do gol ni iveen tetgegch baiguullaguud l heregtei bna da

    GD Star Rating
    loading...
  17. Erdenet says:

    ERdenet-iin HANGARIDAAS hen hen orson be. ? ene jil tailbai deeree boloh togloltiig zaawal ochij uznee.

    GD Star Rating
    loading...
  18. gal says:

    odoonii bag ch dee ireeduin bag bol sain bn bh odooniih baahan bolhi guzeetei garuud l bn sh dee

    GD Star Rating
    loading...
  19. snooker says:

    Улаан өмсгөлтэй байгаа нь манай өнөөдрийн шигшээ баг. Харин ногоон майктай байгаа нь манай хуучин тамирчид тэд ихэнх нь 40 гарсан ахмад тамирчид, тэд шигшээ багийн бэлтгэл хангагчаар хагас сайн өдрүүдэд тоглосон гэж дуулсан. Энд бүгд хуучин мастерүүд л харагдаж байна. Тэрбаатар шинээр нарийн бичгийн дарга болсон одоо нэг жаахан хөлбөмбөгөө дээш татах байх гэж найдаж байна. Хууччуулаас: Галаа, Энхтөр, Тэрээ, Гоонж, Насаа, Ганбаа,Даваа-Очир нар харагдаж байна. Бусадыг сайн харагдахгүй байна.Манай лигийн тамирчдын тоглолтыг харж байсан. Залуу тамирчдад хурдтай л байгаа болохоос биш толгой нь харин хашир ахмадууддаа хүрэхгүй юм билээ. Гүйгээд л байгаа болохоос биш нэг найдаад байхаар биш л байна лээ. Дараа үеийн залуучууд илүү ухаалаг, чадварлаг тоглоно гэж найдаж байна. Угаасаа 20-30 настайдаа тамирчид хурдан л байдаг хойно. Бэлтгэл ур чадвараа байнга сайжруулахад зөвхөн удирдлага биш тухайн тамирчин ч гэсэн байнга оролдож байх хэрэгтэй. Харин шинэ удирдлага маань олон улсын харилцаагаа хөгжүүлээд хэдэн хүүхэд гадаадад сургаад гадаад мэргэжилтэн, багштай болж, лигийн тэмцээнээ дээш нь татахгүй бол манайх амжилт хол байна даа. Гэхдээ бүгдээрээ шигшээ багаа дэмжилгүй яахав.

    GD Star Rating
    loading...
  20. football says:

    za yunii unmu shigshee bagtaa amjilt husie.zaaval ene tsemtseend amjilt gargah estoi shu.

    GD Star Rating
    loading...
  21. lantuu says:

    za mglchuudaa tend ojiod amjilt gargah ni gol shu ternees bish shopping hiseed hulgai hiigeed irvee.surag sonsood bhad odoo yvj bga shigshee bagiinhan gahai ureed durgeed ireh l surag sonssogdood bna lee.urd bas l tiim yria sonsogdood bsan shu.ehneesee horio ni tavigdaj bhad daraagiinhan ni horiond orood erh ene teree hasuulchihku l ireesei. ee burham min gej

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: