loading...
Нийслэлийн БТСГ Монгол улсын аварга, шатрын спортын мастер Н.Төрбат агсны нэрэмжит өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах “Цодгор хүү” тэмцээнийг энэ сарын 8-9-нд зохион байгуулахаар болжээ. Монголын хүүхэд багачуудын дунд шатрын спортыг сурталчлан дэлгэрүүлэх, авьяас билгийг нээн хөгжүүлэх, ирээдүйн мастеруудыг бэлтгэх зорилготой тэмцээн Чингэлтэй дүүргийн тавдугаар сургууль дээр болно. “Цодгор хүү-2011” хөвгүүд, охидын 7 хүртэлх, хөвгүүдийн 9, 11, охидын 9, 11 хүртэлх насны ангилалд болох бөгөөд нийслэлийн төвийн зургаан дүүрэг нэгдсэн байдлаар оролцох болжээ. Насны ангилал тус бүрт эхний зургаан байр эзэлсэн шатарчид МХО-ы “Цодгор хүү-2011” шигшээ тэмцээнд оролцох эрх авах юм.
loading...



