loading...
Аваргуудын лигт тэр Майконыг "байхгүй" болгосон
Тоттенхэмийн зүүн жигүүрийг эзэгнэж байгаа Гарет Бейлийн улирлын өмнө өгсөн ярилцлагыг сонирхуулья. Эндээс та бүхэн түүний багийнхаа амжилтад хэр итгэлтэй байсныг мэдрэх болно. Бүх зүйл түүний хүсэж байснаар болж Сперз аваргуудын лигт хэсгээ тэргүүлэн гарч хасагдах шатанд үлдсэн. Мөн Премьер лигт топ 4-н байранд явна. Өдгөө 21 настай энэ залуу гайхалтай хурдтай тоглолтоор зүүн жигүүрийн дэлхийн шилдэг гэсэн гуншинг альхэдийнэ хүртээд байгаа. Цаашдаа ч үүнийгээ батална гэдэгт эргэлзэх хэрэггүй.
Ирэх улиралд Леонел Месси зэрэг супер тоглогчидтой Аваргуудын лигт тулна гэж бодохоор догтдолж байна уу ?
(Инээв) Ямар гайхалтай байхыг төсөөлж ч чадахгүй байна. Тэдний эсрэг бүх хүч чадлаа дайчилж байж шинэ зүйл сурч мэднэ. Ялангуяа Месситэй тулахдаа баяртай байх болно. Тэр бол дэлхийн шилдэг тоглогч.
Түрүү улирлын хоёрдугаар хагаст чи өөртөө илүү итгэлтэй харагдах болсон. Одоо чи довтолгоонд тоглоод байна уу, эсвэл зүүн жигүүрийн хагас дээр үү ?
Би өөрийгөө зүүн талын ар дээр тоглохоор заяагдсан гэж боддог. Гэхдээ өнгөрсөн улирлаас илүү урагшаа тоглох болсон нь надад таалагдаж байгаа. Довтолгоонд оролцох нь миний давуу талуудын нэг болохоор би дуртай. Багаараа урагшаа довтлоонд гүйхэд үнэхээр сайхан болж, сэтгэл сэргэдэг шүү.
Нэг сард багаа орхиход хэр ойрхон байсан бэ ?
Үнэндээ ойрхон байсан гэж бодохгүй байна. Би тэвчээртэй хүлээж өөртөө олдох боломжыг ашиглахыг хүссэн. Би өөрийгөө ур чадвартай гэдгийг мэддэг болохоор итгэл бишрэл маань үргэлж өндөр байдаг.
Сперзийн сайн тоглогчидыг авах гэсэн өндөр үнийн санал их ирдэг. Танд ч гэсэн. Их мөнгөний өмнө танай баг хүчин мөхөсттөг хэвээрээ юу ?
Би тэгж бодохгүй байна. Манай баг тийм байхаа больсон. Бербатовыг зарахыг бид хүсэхгүй байсан ч их мөнгөний урдаас үгүй гэж хэлж чадаагүй. Харин өнөөдөр манайх шинэ түвшинд очсон болохоор илүү өөрөөр ажиллана. Тэр нь юу вэ гэвэл тоглогч нараа тийм амар зарахгүй. Шилдэг болох алхам эндээс л эхэлнэ шүү дээ.
Тоттенхэмтэй хамт анхны ялалтаа байгуулах гэж та бүтэн 25 тоглолт хүлээсэн. Тэр үед юу бодогдож байв ?
Үгүй ээ, манай багийхна тааруу тоглож байсан ч би нэг их юм бодоогүй. Бага зэрэг хошигнолоос өөр сүртэй зүйл энэ бүхний дараа болоогүй. Хар цуврал төгсгөл болсны дараа би хувцас солих өрөөнд бага зэрэг баяр тэмдэглэсэн.
Жермайн Дефо бидэнд хувцас солих өрөөнд бөмбөг өшиглөх дуртай гэж хэлсэн. Тэр нь ядаргаатай байдаг уу ?
Ёстой хэцүү шүү. Үргэлж л дүнгэнээд л тэгээд Бентлитэй (Дэвид) нийлчихвэл ёстой тарааж өгнө. Тэр ерөөсөө ингэхээ больдоггүй юм. Би ер нь тайван хүн л дээ. Бентлиг больдогсон бол тайвшраад төвлөрмөөр л байдаг юм.
Танай багийнхан их хурдтай шүү дээ. Яг уралдахад хэн нь түрүүлж байсан бэ ?
Аарон түрүүлж байсан. Тэр цахилгаан л гэсэн.
Биеийн хүчний бэлтгэлийн тухайд. Хэр их цагийг энэнд зарцуулдаг вэ ?
Тэрэнд харин нэг их цаг гаргаж чаддаггүй юм аа. Гүйхэд надад таатай байдаг юм. Би ч угаасаа багаасаа 1500 метрт гүйдэг байсан болохоор энэндээ ч дуртай.
Тэгэхээр Сперзийн хувцас солих өрөөний DJ хэн бэ ?
Дэвид Бентли бүхнийг хяналтдаа байлгахыг хүсдэг. Үргэлж л тийм байдаг юм. Тэр тоглолт эхлэхийн өмнө ямар нэгэн R’n’B хөгжим орилуулаад байдаг юм. Дасгалжуулагч үүний нэг их таашаахгүй болохоор би болиулахыг хүсдэг л дээ.
Харри Реднаппын нөлөө клубт ямархуу байдаг вэ ? Клубын амжилтын хэдэн хувь түүнээс шалтгаалдаг бол.
Тэр бидэнд хэрэгтэй итгэл найдварыг өгдөг. Бидний нэг хэсэг байж, урам зориг өгдөг хүмүүсийн нэг бол Харри. Талбайд гарах болгондоо бид юу хийх, багийнхныхаа сул, давуу талыг сайн мэдэж байдаг болохоор хамтран тоглоход амар байдаг. Энэ бүгд дасгалжуулагчын маань л ач гавьяа шүү дээ.
Чи яаж ингэж сайжирч чадав аа. Том багуудыг буулган авсан тоглолтууд чамд урам зориг өгөв үү ?
Тэр ч хамгийн чухал хэсгүүдийн нэг шүү. Би талбайдаа Арсенал, Челсиг ялсан бас хамгийн сайхан нь Ман Ситигийн талбайд байгуулсан ялалт. Тэр ялалт манайхыг аваргуудын лигийн бүсэд ороход хэрэгтэй оноог өгснөөс гадна өөрсдөдөө итгэх итгэлийг өгсөн. Илүү ихийг хийж, үүнээс цааш явж болох юм байна гэсэн итгэл.
Ирж байгаа улиралд та нартай тулах тэр их хүнд шалгалтын өмнө танайхан бэлэн үү ?
Тийм ээ, бид бэлэн.Манайх сайн бүрэлдэхүүнтэй, сайн дасгалжуулагчтай. Шинэ улиралд сайн тоглоно гэдэгтээ итгэлтэй байна. Үүнийгээ ч альхэдийнэ нотолсон
Эцэст нь Бейлийн нэгэн сонирхолтой зуршилын тухай бяцхан хөгжилтэй бичлэг орууллаа.
loading...




uuumm ? ? ? i think you are the best hahahahahahaha ………..
loading...
yasan xugjiltei um. Lennon xiisiim bishuu
loading...
Bale chi shuuu , tot uragshaaa top 4 t bagthiin tolooo
. uliraliin umnu ingej yariltslaga ugsun gedeg chn ysn ih itgeltei bsniig ni eltgej bn.
loading...
Fuck Bale hoshgortsiin be
loading...
whahahaha whahahahaa
loading...
Super od
loading...