loading...
“Майами” – “Милуоки” – 101:89 (26:20, 21:31, 26:19, 28:19)
Май: Уэйд (34), Л. Жеймс (25 + 9 дамжуулалт), Бош (19 + 12 самбар).
Мил: Сэлмонс (18), Богут (16 + 8 самбар), Дулинг (14).
Эхний гурван үе базаахгүй тоглож байсан ч дөрөвдүгээр үед сайн тоглосны ачаар Майами ээлжит ялалтаа авлаа. Сүүлийн таван долоо хоногийн турш тэд НБА-ийн хамгийн шилдэг баг байна. Энэ тоглолтын өмнө өнгөрсөн сарын шилдэг дасгалжуулагч болсон Эрик Споэлстра, Дорнод бүсийн шилдэг тоглогч болсон ЛеБрон Жеймс, Дуэйн Уэйд нар шагналаа гардаж авсан юм.
“The Heatles” (яг The Beatles-тэй адил) хочийг хүртээд буй тэд сүүлийн 20 тоглолтонд 19 дэхээ хожоод байна.
Дараагийн тоглолтоос эхлээд тэдний аялан тоглолт эхлэх бөгөөд Милуокид очин эхний тоглолт хийгээд хоёр долоо хоногийн турш таван тоглолтыг айлын талбай дээр хийх юм. Дашрамд хэлэхэд Майами айлын талбайд 1 дараалан хожоод байгаа юм.
“Чикаго” – “Торонто” – 111:91 (29:27, 30:14, 22:28, 30:22)
Ч: Денг (24), Роуз (19), Т. Гибсон (16 + 14 самбар), Ашик (13), Бузер (12 + 13 самбар), Р. Брюэр (12).
Т: Барньяни (23), Дерозан (18), Барбоза (15), Бэйлесс (11 + 8 дамжуулалт).
Чимээгүй ч гэсэн сайн амжилт үзүүлсээр байгаа Чикаго ээлжит ялалтаа Торонтогоор авлаа. Энэ ялалтанд Денг 24 оноогоор багаа тэргүүлэв. Таж Гибсон тэргүүтэй Буллзийн нөөц тоглогчид маш сайн тоглосон.
Торонто сүүлийн 15 тоглолтын 12-т нь хожигдоод байна.
“Даллас” – “Портленд” – 84:81 (24:24, 19:16, 19:20, 22:21)
Д: Д. Стивенсон (18), Терри (18), Т. Чендлер (14 + 13 самбар), Бареа (10).
П: Олдридж (28 + 10 самбар), Батум (13 + 7 самбар), Кэмби (10 + 20 самбар), Мэттьюз (10).
Диркгүй, Батлергүй, Ройгүй тоглолтын ялагчаар Даллас тодорлоо. Эхний үеүдэд Стивенсон сайн тоглосон бол 4-р үед Жейсон Терри багаа аварлаа. Тэр 18 оноо авсны 12-г нь 4-р үед авсан юм.
Тоглолтын өмнө Даллас багийн албанаас Кэрон Батлер өвдөгний гэмтлийн улмаас улирлын тоглолтыг өнжихөөс өөр аргагүй болсон гэж мэдэгдсэн. Харин Дирк Новицки тав дахиа дараалж тоглолтыг өнжсөн ч дараагийн тоглолтоос эргэн ирэх бололтой.
“Лейкерс” – “Детройт” – 108:83 (24:19, 21:23, 31:17, 32:24)
Л: П. Газоль (21 + 7 самбар), Брайант (17 + 7 самбар + 8 дамжуулалт), Одом (16 + 9 самбар), Э. Байнум (13).
Д: Монро (14 + 11 самбар), Макгрэди (14 + 6 бөмбөг алдалт), Принс (12), Р. Хэмилтон (11), У. Байнум (10).
Өнгөрсөн зургаан тоглолтын дөрөвт нь, тэр дундаа талбай дээрээ гурав дараалж хожигдоод байсан Лос Анжелес Лейкерс энэ удаа Детройтыг яллаа.
Коби Брайант 17 оноо авснаар бүх үеийн мэргэн буучдын 10-р байранд Доминик Уилкинсийг гүйцэж бичигдсэн тухай та бүхэндээ мэдээлсэн билээ.
“Нью-Йорк” – “Сан-Антонио” – 128:115 (36:35, 36:34, 29:26, 27:20)
Н: У. Чендлер (31 + 9 самбар), Стадамайр (28 + 9 самбар), Фелтон (28 + 7 дамжуулалт), Филдс (13).
С: Т. Паркер (26), Блэр (17 + 8 самбар), Жинобили (15), Данкан (14), Р. Жефферсон (13), Жорж Хилл (13).
1999 оны НБА-ийн финалыг санагдуулам тоглолт Мэдисон Сквэр Гарден ордноо боллоо. Ялагдашгүй мэт тоглож байсан Сан Антонио өнөөдөр Нью Йоркд хожигдлоо.
Өнөөдөр Никс гайхалтай довтолгооныг үзүүлж байсан юм. Тэд 55 хувийн амжилттай довтолж 125 оноо авсан. 1997 оноос хойш ямар ч баг Сан Антониогийн эсрэг ийм довтолгоог хийгээгүй ажээ.
Уилсон Чэндлер улирлын дээд 31 оноогоо авсан бол Амаре 28 оноо авчээ. Түүнийг торгуулийн шидэлт шидэж байх үед үзэгчид MVP хэмээн нэгэн дуугаар орилж байсан юм.
“Мемфис” – “Оклахома-Сити” – 110:105 (31:27, 24:28, 24:22, 31:28)
М: З. Рэндольф (31 + 16 самбар), Гэй (27), Т. Аллен (19), М. Газоль (10 + 10 самбар).
О: Дюрант (28 + 9 самбар + 6 бөмбөг алдалт), Уэстбрук (28 + 7 дамжуулалт), Харден (17).
Мемфис алдсан довтолгооныхоо гучин хувьд нь эргэж самбараас авч байсан нь тэдний ялалтын гол түлхүүр болов.
Тоглолтын төгсгөлд Тони Аллен торгуулийн хоёр шидэлт хийж 3 онооны давамгайлал багтаа авчирсны дараа Дюрант холын зайнаас шидэж алдсанаар тоглолтын хувь заяа шийдэгдсэн юм.
“Сакраменто” – “Атланта” – 102:108 (23:27, 17:27, 23:23, 39:31)
С: Т. Эванс (29 + 8 дамжуулалт + 5 бөмбөг таслалт), Казинс (24 + 7 самбар), Гарсия (12), Касспи (10 + 11 самбар).
А: Жам. Кроуфорд (31 + 7 дамжуулалт), Жо Жонсон (29), Жош Смит (14 + 11 самбар + 5 бөмбөг алдалт), Хорфорд (10 + 8 самбар), Бибби (9 + 10 самбар).
4-р үеийн эхэнд Хаукс 20 оноогоор тэргүүлж байсан ч бариулаад балрах шахав.
Жамал Кроуфорд улирлын дээд оноо 31-г авснаар багаа ялалтанд хөтөлсөн. Сакраменто лигийн хамгийн муу баг (7-25) хэвээрээ л байна.
loading...




Aylan toglolt ehleed nileen yadrah baihdaa Heat. Gehdee zugeeree go go.
loading...
Хаха тэр дээр ингэсэн байна шдээ. Дашрамд хэлэхэд Майами айлын талбайд 1 дараалан хожоод байгаа юм. Юу гэсэн үг вэ айн.
loading...
Хошигнох гэж оролдсон юм байгаа биз…
“Дашрамд хэлэхэд Майами айлын талбайд 1 дараалан хожоод байгаа юм.”
loading...
өөд нь татах гэж ядсан юм байгаа биз
loading...
хэхэхэ нэг дараалан хожсон инээдтэй л сонсогдож байгаа биз дээ.
loading...