Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, Шинэ мэдээ, тойм, ҮСБХ » НБА-ийн хамгийн агуу 25 рекорд

GD Star Rating
loading...

Коби Брайантаас нэгэн сэтгүүлч түүний өөрийн сагсан бөмбөгийн зорилго, хувийн үзүүлэлтийн тухай асууж, Лейкерсийн домог болсон тоглогч Уилт Чэмберлэний рекордыг эвдэх боломжтой эсэх талаар ярилцжээ. Хариуд нь Коби “Залуу минь тоглоогүй биз дээ. Хэн ч түүний хийсэнг хийж чадахгүй шүү дээ. Түүний үзүүлж байсан статистик бол видео тоглоомонд гарч болох юм” гэж хэлжээ.

Уилт Чэмберлэн өдгөө НБА-ийн 72 рекорд амжилтыг эзэмшдэг. Сагсан бөмбөг ийм гайхалтай хүнтэй байсандаа баярламаар ч юм шиг. Бидний үеийн үзэгчид бахархаад, харин рекордыг нь эвдэхийг харах бараг боломжгүй гэж хэлж болно. Одоогийн сагсан бөмбөг бол бүр хэцүү.

Эвдэгддэг болоод л дээд амжилт гэж байгаа. Гэхдээ хэдэн арван жилийн турш огт хөндөгдөөгүй рекордууд байсаар л байна.

Хамгийн агуу 25 рекорд амжилтыг yahoo спорт дээр жагсаан бичжээ. Түүнийг спортньюсийн хамт олон орчуулан хүргэж байна.

Эдгээр үзүүлэлтүүд бол дандаа бахархмаар, гайхалтай үзүүлэлтүүд байгаа. Түүний ард дандаа амжилт бий. Харин анти рекордууд, олон дараалан хожигдсон, богино хугацаанд үргэлжилсэн тийм үзүүлэлт байхгүй.

Ингээд 25 гайхамшигт рекордтой танилцъя. Эвдэгдэх болов уу?

НБА-ийн хамгийн агуу 25 рекорд

25. 20+ Трипл-дабл

1968 онд Уилт Чэмберлэн 22 оноо, 25 самбараас авалт, 21 оновчтой дамжуулалтыг нэг тоглолтонд хийжээ. 40 жил өнгөрсөн ч НБА-д гурван үзүүлэлтээр 20-оос дээш оноо авсан хүн байхгүй л байна.

Одоо тоглож байгаа тоглогчдын трипл-даблын лидер (100 трипл-дабл) Жейсон Кидд 2006 оны 2 сарын 27-нд Нью Жерсид байхдаа Финиксийн эсрэг хийхдээ хамгийн дөхсөн гэнэ. Тэр 38 оноо, 14 самбар, 14 дамжуулалт…

Одоогийн тоглогчдоос 20+ трипл-дабл хийх хүн байгаа болов уу?

24. Нэг тоглолтонд хамгийн олон блок-шот (17)

1973 оны 10 сарын 28-нд Лейкерсийн Элмор Смит Портлэндийн эсрэг 17 блок-шот хийжээ. Энэ бол нэг тоглолтонд хийсэн хамгийн их блок-шот. Гэхдээ яг энэ улирлаас эхэлж НБА-д блок, бөмбөг таслалтыг албан ёсоор бүртгэж эхэлсэн байна. Магадгүй өмнө нь Билл Расселл, Уилт Чэмберлэн нар 17-оос их блок хийдэг байсан байж болох юм.

Энэ рекордоос хойш 37 жил өнгөрсөн ч эвдэгдээгүй л байна. Элмор Смит тус улиралд 4,8 блок дунджилж байжээ. Тэр улирал болон дараагийн улирал нь лигийг блокоор тэргүүлсэн аж. Элмор карьерийнхаа туршид 1183 блоз, 5962 самбар, 7541 оноо авч Баффало Брэйвс, Лейкерс, Бакс, Кавальерс багуудад тоглож байжээ.

Манут Бол, Дикембе Мутомбо, Эрик Дампьер нарын тоглогчид нэг үед 8 блок хийснээрээ нэг үед хийсэн блокны рекордыг эзэмшдэг.

Шигшээ цувралын нэг тоглолтонд 9 блок хийснээрээ рекорд тогтоосон Дуайт Ховард нэг тоглолтонд 17 хаалт тавьж чадах болов уу?

23. 12 квадрупл-дабл

1974: Нейт Турмонд НБА-ийн түүхэнд 12-квадрупл-дабл хийсэн цорын ганц тоглогч юм. Өөрөөр хэлбэл 4 үзүүлэлтээр 12 болон түүнээс дээш оноо авсан. 1974 оны 10 сарын 18-нд Турмонд 22 оноо, 14 самбар, 13 оновчтой дамжуулалт, 12 блок хийсэн.

НБА-ийн түүхэнд квадрупл-дабл хийсэн тавхан тохиолдол бүртгэгдсэн байдаг. Хамгийн сүүлд Дэвид Робинсон 1994.2.2 -д хийжээ. (34 оноо, 10 самбар, 10 дамжуулалт, 10 блок)

Алвин Робертсон 20 оноо, 11 самбар, 10 дамжуулалт, 10 блокийг 1986.2.18-д хийсэн.

Харин Хаким Олажьюван энэ гайхалтай статыг нэг сард л хоёрыг хийсэн байна. 1990.3.3-нд 29 оноо, 18 самбар, 10 дамжуулалт, 10 блок, 1990.3.29-нд 18 оноо, 16 самбар, 10 дамжуулалт, 11 блок хийж байжээ.

Одоогийн ямар тоглогч энэ үзүүлэлтэнд хамгийн дөхөх бол?

22. Плей-оффын цувралд дунджилсан оноо

1965: НБА-ийн нэг цувралд дунджилсан оноогоороо Лейкерсийн домог Жерри Уэст 46,3-тайгаар бичигддэг. Энэхүү цуврал нь Балтимор Буллитсийн эсрэг байсан юм. Тус цувралын үеэр Жерри Уэст мөн плей-оффд хамгийн олон тоглолт дараалж 40+ оноо авсан рекордыг тогтоожээ (6 тоглолт).

21. Нийт блокийн тоо

3830: Энэ рекордыг Хаким Олажьюван баталгаатай эзэмшиж байна. Жишээ болгон Шакил Онилийг авъя. Тэр 2010 улирал эхлэх үед нийт 50-хан тоглолтоор дутуу байсан. 50 тоглолтыг нь карьерийн нь дундаж 2,2 блокоор үржүүлбэл 110 болох нь. 2704 дээр нь нэмбэл 2814 болох нь байна. Мянгаар дутуу байна. Тийм ч учраас Хакимийг МӨРӨӨДӨЛ гэж хочилдог байх. Түүний энэ амжилт бол мөрөөдлийн статистик.

Шакил Онил одоогоор бүх үеийн 7-д бичигдэж байгаа. Тэр Дэвид Робинсон, Патрик Юингийг гүйцэж 5-д орохын тулд 251 блок хийх шаардлагатай.

Дикембе Мутомбо 3289 блокийг 1196 тоглолтонд хийсэн буюу 2.75 блок дунджилж хоёрт бичигддэг бол Карим Абдул Жаббар 1560 тоглолтонд 3189 блокийг хийжээ. 2.57-г нэг тоглолтонд дунджаар хийдэг байна.

Харин тэдний араас Марк Итон 3064 блоктойгоор бичигддэг. Тэр хамгийн хурдан буюу 875 тоглолтонд 3000-тан болсон аж. Бүх үеийн түүхэнд дундаж блокоороо (3.5) тэргүүлдэг ажээ. Мөн нэг улиралд дунджилсан блокоороо (5.5) тэргүүлдэг гэнэ.

Хэн нь хамгийн агуу блок хийдэг вэ? Дундаж блок нь чухал уу, нийт блок нь чухал уу?

20. Нийт оновчтой дамжуулалт

15,806: Жон Стоктон 1985 онд НБА-д элсэж 19 улиралд 1504 тоглолтыг хийжээ. Тэр 15806 оновчтой дамжуулалтыг карьерийнхаа туршид хийсэн байна.

Карл Мэлоун, Жон Стоктон нар НБА-ийн аварга цолыг хэзээ ч авч байгаагүй ч хоёул НБА-ийн домгууд, түүхэн дэх хамгийн агуу, удаа хамт байсан хослолуудын нэг байлаа.

Стоктонд одоогоор хамгийн дөхөөд байгаа актив тоглогч нь Жейсон Кидд. Түүний үзүүлэлт 11169. Кидд Стоктонг гүйцэх болов уу. Бараг үгүй биз ээ.

Түүнчлэн Стоктон нэг улиралд хамгийн олон буюу 1164 оновчтой дамжуулалт хийсэн хэмээх рекордыг эзэмшдэг.

19. Нэг улиралд хамгийн олон ялсан баг

1995-1996 улиралд Чикаго Буллс 72 ялж, ердөө 10-хан ялагдсан.

Майкл Жордан мини зодог тайлалтынхаа дараа эргэж Чикагод ирэхэд түүнийг Бүх Одод Скотти Пиппен, самбарын мангас Деннис Родман, Хорватын пуучин Тони Кукоч, эсрэг багийн довтолгооныг няцаагч Рон Харпер, шидэлтийн мэргэжилтэн Стив Керр, төвийн тоглогч Люк Лонгли нар хүлээж байсан.

Тэр ирснээс тэд НБА-д бүрэн давамгайллаа тогтоосон. Тэд НБА-ийн түүхэнд 70 ялалтын хязгаарыг давсан ганц баг болсон. Түүнчлэн 18 дараалан ялж, ердөө хоёрхон удаа талбай дээрээ ялагдаж, 33 удаа айлын талбайд ялсан.

Плей-оффт ч гэсэн гайхалтай байлаа. Нэг л удаа ялагдаж шигшээд хүрсэн. Шигшээд Сиэттлийг эхний гурван тоглолтонд ялсан хэдий ч дараагийн хоёрт нь ялагдсан. Энэ ялагдлыг албаар хүлээсэн гэж зарим нь үздэг. Учир нь тэд энэ гайхалтай улирлыг Чикаго хотдоо төгсгөхгүй бол болохгүй шүү дээ.

Майкл Жордан нэг улиралд улирлын MVP, Бүх Оддын тоглолтын MVP, шигшээ тоглолтын MVP-г хүртсэн хоёр дахь тоглогч болсон. 1970 онд Уиллис Рид тэгж байжээ.

Фил Жексон Оны шилдэг дасгалжуулагч болсон бол ерөнхий менежер Жерри Крауз Шилдэг удирдлага шагналын эзэн болжээ.

18. Хамгийн олон аварга цол хүртсэн дасгалжуулагч: (11)

Фил Жексон мэдээж статистикаар авч үзвэл НБА-ийн түүхэн дэх хамгийн агуу дасгалжуулагч. Тэр хамгийн чухал үзүүлэлт НБА-ийн аварга цолыг 11 удаа авсан.

Тэр Нью Йорк Никс багт тоглогч байхдаа аваргын бөгжийг 1970, 73 онд хоёр удаа зүүжээ. 1980 онд зодог тайлаад дасгалжуулагчийн албанд шилжсэн байна.

1984 онд CBA-ийн Албани Патрүнс багаас ажлын гараагаа эхэлж шууд аварга болж байжээ. Дараа нь өөр нэгэн багаас ерөнхий дасгалжуулагчийн ажлын санал ирсэн ч тэр Чикагод туслах дасгалжуулагч болохыг илүүд үзжээ. 1989 онд Даг Каллинзийн оронд ерөнхий дасгалжуулагч болсон байна.

Ингээд л тэр Скотти Пиппен, Майкл Жордан болон бусад олон шилдэг тоглогчид, өөрийн шилдэг туслах Текс Уинтерийн хамтаар НБА-ийн аварга цолыг зургаан удаа хүртсэн.

Хоёр удаа гурав дараалж аварга авсны дараа 1998 онд тэр Чикагогоос явж хэсэг амарсан билээ.

Зэн багш нэг улирал амарсны дараа Лос Анжелес Лейкерсээс түүнд урилга ирж тэр зөвшөөрснөөр дахин их ялалтын замд гарсан. Текс Уинтерийн боловсруулсан гурвалжин довтолгоо энэ удаа Шак, Кобиг аварга болгов. 2000, 2001, 2002 онд гурав дараалан аваргалсан юм.

Лейкерс багт түүнийг ажиллаж байхад Рон Харпер Чикагогоос ирж тусалсан, Текс Уинтер өөрийн биеэр гурвалжин довтолгоогоо зааж байсанг дурдах хэрэгтэй. Скотти Пиппен, Майкл Жордан нар мөн нэг бус удаа Фил Жексоны урилгаар ЛА-д ирж туршлагаасаа хуваалцаж байсан гэдэг.

Том Кактус Майами руу Одомоор солигдон явсан. Түүний орыг залгах болов уу гэж байсан Куэми Браун зүгээр хэнд ч хэрэггүй гэдгээ харуулсан. Харин долоон жилийн дараа Одом сайжирч, Байнум гарч ирэн, По Газоль тэдэнтэй нэгдсэн. Үр дүнд нь дахин гурав дахь дараалсан аваргын төлөө тэмцэж байна. Энэ улиралд аваргалбал тэр дахин гурав дараалан аваргалах билээ. Фил Жексон хоёр өөр багт хоёронтоо гурав дараалж аваргалсан цорын ганц дасгалжуулагч болно.

1000 ялалтын клуб: 2010 оны улирлын эхэнд ердөө дөрвөн дасгалжуулагч 1000 ялалтын босгыг давсан байна. Ленни Уилкинс 1,332 / 1155 (.536%). Дон Нельсон 1,301 / 996 (.566%), Пэт Райли 1,210 / 694 (.636%), Фил Жексон 1026 / 431 (.704%). Фил Жексон хамгийн бага ялагдалтай, хамгийн өндөр хувьтай гишүүн байна.

Жексон мөн плей-оффын хамгийн их ялалтын хувьтай (.699%), хамгийн олон ялалттай дасгалжуулагч (179). Тэр плей-оффт Пэт Райлигаас 8 ялалт, Рэд Ауэрбахаас 80 ялалт илүү авсан. Пэт Райли л ганцаараа түүнээс олон плей-оффын тоглолтонд оролцсон юм.

Фил Жексон нийт 13 тоглогч, дасгалжуулагчийн хувиар авсан аваргын бөгжтэй нь хэнээс ч илүү амжилт юм.

17. Шинэ тоглогчийн улирлын дундаж самбараас авалт

Уилт Чэмберлэн НБА-д тоглосон эхний жилээ л 27,0 самбараас бөмбөг авалтыг дунджилж байжээ. Түүнчлэн шинэ тоглогч нэг тоглолтонд авсан самбараас авалтаараа рекорд тогтоосон. 1960.2.06-нд 45 удаа самбараас авалт хийсэн байна.

16. Шинэ тоглогчийн улирлын дундаж оноо

1959-60 улиралд Уилт Чэмберлэн 37,6 оноо дунджаар авч байсан. Түүнчлэн шинэ тоглогчийн онооны дээд амжилт болох 58 оноог 1960.1.25-нд авсан бол 2 сарын 21-нд дахин авч байжээ.

Тэр шинэ тоглогчийн дундаж үзүүлэлтүүдийг тэргүүлээд зогсохгүй нэг тоглолтонд 37 оноо, 27 самбараас авалт хийсэн нь НБА-ийн түүхэнд эхний улиралдаа 30+ оноо, 20+ самбараас авалт хийсэн цорын ганц тоглогч болгожээ.

15. Нийт бөмбөг таслалтын тоо

3265: 2003 онд Жон Стоктон зодог тайлах үедээ НБА-ийн түүхэн дэх хамгийн мэргэжлийн бөмбөгний хулгайчаар тодроод байлаа. Тэр карьертаа 3265 удаа бөмбөг тасалжээ. Одоо тоглож байгаа тоглогчдоос түүнд хамгийн дөхөх нь Жейсон Кидд бөгөөд одоогоор 2389 удаа бөмбөг таслаад байгаа юм.

14. Нийт самбараас авалт

1959-1973: Уилт Чэмберлэн нийт карьерийн турш 23,924 самбараас бөмбөг авалтыг 1,045 тоглолтогд хийжээ. Түүнд дөхөх хүн гарч ирсэнгүй. Одоогийн байдлаар Шакил О’Нил түүнээс 142 тоглолтыг илүү хийгээд байгаа ба 10,895-аар бага самбараас авалт хийгээд байна.

Билл Расселл 21620 самбараас авалтаар түүний ард бичигддэг. (12 дахиас Билл Расселлийн самбараас авалтын рекордыг харна уу)

13. Нэг тоглогч нэг тоглолтонд авсан хамгийн их самбараас авалт: (55)

Супермэн Дуайт Ховард, Самбарын хаан Чарьлз Баркли, өт Деннис Родман, агуу Билл Расселл бүгдээрээ л үе үедээ самбартаа шилдэг нь байсан. Гэхдээ хэн ч Уилт Чэмберлэний 55 самбараас авалтыг гүйцэхгүй байна.

Билл Расселл нэг хагас авсан самбараас авалтаараа тэргүүнд бичигддэг (32). Тэр тоглолтонд тэр 51 самбараас авалтыг хийсэн байдаг. Түүнчлэн Билл Расселл хамгийн олон тоглолт дараалж 20+ самбараас авч байжээ. (15)

Уилт 55 нь уу, Расселийн 32 нь уу?

12. Хамгийн олон удаа аваргалсан тоглогч: (11)

Билл Расселл 11 удаа НБА-ийн шигшээд гарч нэг ч хожигдож үзээгүй ажээ. Тус 11 цувралын 10 нь долоон тоглолттой байсан байна.

Рассел нийт финалын тоглолтонд 18 оноо, 29 самбараас авалт дунджилдаг байж. Тэр НБА-ийн шигшээ тоглолтонд 40 удаа самбараас авсан, 1960, 1962 онуудад 40 самбараас авалт дунджилж байснаараа рекорд амжилтыг эзэмшдэг.

НСАА-ийн хошой аварга болж, 1956 оны олимпийн аварга болсны дараа тэр Бостон Селтикс гэсэн эзэнт улсыг 1956-1969 онд захирсан юм. 6 удаагийн MVP-ийн эзэн тэрээр 14,522 оноо, 21,620 самбараас бөмбөг авалтыг карьщрийнхаа туршид хийж байжээ.

2009 оны 2 сарын 14-нд НБА-ийн шигшээ цувралын MVP-ийн цомыг түүний нэрэмжит буюу The Bill Russell NBA Finals Most Valuable Player Award нэртэй болгосон. 2010 онд АНУ-ын хамгийн том одонгийн нэг ерөнхийлөгчийн эрх чөлөөний медалиар шагнуулжээ.

11. 5х5-тэй квадрупл-дабл

5 өөр үзүүлэлтээр 5-аас дээш оноо авбал 5х5 гэж нэрлэдэг. Жишээ нь, 5 оноо, 5 дамжуулалт, 5 блок, 5 самбар, 5 бөмбөг таслалт. Сүүлийн хорин жилийн хугацаанд  ердөө 7 тоглогч энэ статистикийг үзүүлжээ.

1990 онд Хаким Олажьюван квадрупл дабл+5х5 үзүүлэлтийг хийсэн цорын ганц тоглогч болсон байна. Тэр 29 оноо, 18 самбар, 10 дамжуулалт, 12 блок, 5 бөмбөг таслалтыг хийжээ.

Ер нь Хаким Олажьюван карьерийн туршид 6 удаа 5х5 хийсэн.

Дэвид Робинсон, Дерик Коулмэн нар 1993 онд 5х5 хийсэн. Владе Дивац 1995 онд, Жамал Тинсли 2001 онд, Маркус Кэмби 2004 онд хийсэн бол Андрей Кириленко гурвантаа хийсэн байна. Хамгийн сүүлд 2006 онд 5х5 хийжээ.

Энэ таван үзүүлэлтээр 10-аас дээш оноо авах хүн хойшид гарах болов уу?

10. Нэг тоглолтонд 40/40

1961: Уилт Чэмберлэн бол нэг тоглолтонд 40+ оноо, 40+ самбараас авсаан цорын ганц тоглогч. Гэхдээ үүнийгээ бүр 8 удаа хийсэн гэж байгаа. Түүний хамгийн шилдэг 40/40 нь 1961 оны 12 сарын 8-нд 78 оноо, 43 самбараас авалт ажээ.

9. НБА-ийн түүхэн дэх хамгийн олон дараалсан ялалт

1971-72 улиралд Лос Анжелес Лейкерс 1971.11.05-аас 1972.01.07-ны хооронд 33 дараалан ялсан нь түүхэнд бичигддэг.

Хамгийн сүүлд хамгийн олон дараалан ялсан баг нь 2008 онд Хьюстон Рокитс 22 дараалан ялсан байна.

Лейкерс тухайн рекорд тогтоосон улиралдаа багийн лидер Элжин Бэйлоргүйгээр эхэлжээ. Бэйлор өмнө нь 8 удаа финалд шалгарч байсан ч бүтэлгүйтэж, аваргын төлөө Лейкерст ирсэн байсан юм. Гэсэн ч улирлын өмнө гэмтсэнээр тухайн улиралд 9-хөн тоглолт хийсэн. Лейкерс ч аварга болж Бэйлор ч анхны удаа аварга болсон.

Бэйлор байхгүй байсан ч Гэйл Гүүдрич, Жерри Уэст нар 26 оноо, Уилт Чэмберлэн 19 самбараас бөмбөг авалт дунджилж, 64,9 хувьтай шидэж байжээ. Харин Уилт дөнгөж 14 оноо дунджилж байсан гэдэг. Бэйлортой улирлыг эхлүүлсэн Лейкерс 6-3 амжилтыг үзүүлээд байсан бол Бэйлор гэмтсэнээс хойш шууд 33 дараалж ялжээ. Тухайн улиралд 69-13 амжилт үзүүлсэн байна. Энэ нь 1996 оны Жордан ба түүний нөхдийн амжилтаас өмнө хамгийн шилдэг нь байв.

Лейкерс 11 сард 14, 12 сард 16, 1 сарын эхний гурван тоглолтондоо ялж энэхүү амжилтын эзэн болжээ.

Тэд өөрийн талбайд 36-5, айлын талбайд 31-7 амжилтыг үзүүлжээ. Нэг тоглолтонд дунджаар 121 оноо авч байсан гээд боддоо.

Шигшээ тоглолтонд Никсийг таван тоглолтонд буулгаж авснаар 1954 оноос хойш анх удаагаа аварга болсон байна. Уилт Чэмберлэн финалын MVP болжээ.

8. Нэг улиралд трипл-дабл дундажлах

1961-62 улиралд Оскар Робертсон 30,8 оноо, 12,5 самбар, 11,4 оновчтой дамжуулалт хийжээ. Энэ нь бүтэн нэг улиралд трипл-дабл дунджилсан цорын ганц тохиолдол юм. Тухайн үед Цинциннати Роялс багт хүчин зүтгэж байсан BigO 79 тоглолтонд ийм үзүүлэлт хийсэн аж. Тус 79 тоглолтын 41-т нь трипл-дабл хийсэн нь мөн нэг улиралд хамгийн олон хийсэн рекорд болдог юм.

Биг О карьерийн турш 181 трипл-дабл хйисэн байдаг. Майкл Жордан дөнгөж 28-г хийж байсан юм.

Дахиж трипл дабл дундажлах, бүр 30+ оноотой дундажлах хүн дахиж төрөх болов уу? Магадгүй Бостоны Рондо трипл-дабл дунджилж болох байх. Гэхдээ 82 тоглолтонд ингэж дундажлана гэдэг ч дээ…

7. Нэг тоглолтонд авсан хамгийн их оноо – 100 оноо

1962.3.2-нд Хершей Аренад Уилт Чэмберлэн 100 оноог авч байжээ. Тухайн үед гурван онооны шидэлт байгаагүй. Тус тоглолт яг үндсэн цагтаа дууссан. Уилт 63 удаа самбарт шидэж 36-г нь оруулсан байна. 50 орчим жил өнгөрсөн ч энэ рекорд нь мэргэжлийн спортын хамгийн гайхалтай рекордуудын нэг байсаар байгаа билээ.

Түүний энэ оноонд хамгийн их дөхсөн тоглогч бол Коби Брайант. Тэр 2006.1.22-нд Торонтогийн эсрэг 81 оноо авсныг та бүхэн мэдэж байгаа. 80-аас дээш оноо авсан хоёрхон тохиолдол НБА-д байдаг ажээ.

Харамсалтай нь 100 оноо авсан тэр агуу тоглолтын видео бичлэг байдаггүй юм байна. Бид гурван оронтой тоог нэг тоглогч авсан тоглолтыг үзэж чадах болов уу?

6. НБА-ийн төмөр хүн

Эй Си Грин бол НБА-д хамгийн олон тоглолт буюу 1192 тоглолт дараалж тоглон рекорд тогтоосон хүн. Тэр 1986-2001 оны хооронд ердөө 3-хан тоглолт өнжжээ. Тэр карьерийн турш 1284 тоглолт тоглохдоо бага зэрэг толгойны гэмтэлтэй тоглодог байсан гэнэ.

Эй Си Грин 1990 оны Бүх оддын тоглолтонд санал асуулгаар гарааны тавд нэрлэгдэж байсан бөгөөд Лос Анжелес Лейкерстэй хамт аваргын гурван бөгж зүүсэн нэгэн билээ (1987, 1988, 2000).

Түүхэнд хоёрт Рэнди Смит 906 НБА-ийн тоглолтонд дараалж тоглосноороо бичигддэг.

5. 60+ оноог хамгийн олон авсан хүн

Уилт Чэмберлэн карьерийн турш 32 удаа 60 буюу түүнээс их оноог авч байжээ. Гучин хоёр удаа шүү!

1949.10.02-нд Жо Фулкес 63 оноо авснаар хамгийн анхны хүн болсон байна. Түүнээс хойш 59 ийм тохиолдол бүртгэгджээ. Тэдгээрийн арав нь нэмэлт цагийн үеэр болсон байна. (доор нэмэлт цаг бүрийг * тэмдэглэв)

Ердөө 20 тоглогч 60+ оноог авсан байдаг. Тэд бол Уилт Чэмберлэн, Коби Брайант, (81, 65*, 62, 60), Дэвид Томпсон (73), Дэвид Робинсон (71), Элжин Бэйлор (71, 64, 63***), Майкл Жордан (69*, 64*, 63*, 61), Пит Маравич (68), Рик Бэрри (64), Жорж Гэрвин (63), Жерри Уэст (63), Жо Фулкэс (63), Трэйси МакГрэйди (62), Шакил О’Нил (61), Карл Мэлоун (61), Жорж Майкан (61**), Аллен Айверсон (60), Том Чэмберс (60), Ларри Берд (60), Бернард Кинг (60), Гильберт Аренас (60).

Нэг тоглолтонд 60 оноо авах нь нэр төрийн хэрэг гэж хэлж болно. Ердөө дөрөвхэн тоглогч нэгээс олон удаа үүнийг хийсэн байдаг. Элжин Бэйлор (3 удаа), Майкл Жордан (4 удаа), Коби Брайант (4 удаа), Уилт Чэмберлэн (32 удаа).

60+ клубын гишүүдийг эрэмбэлбэл Жордан, Кобигийн аль нь илүү дээр залрах бол. Жордан дөрвөн удаа 60+ хйисэн ч гурвыг нь нэмэлт цагт. Кобигийнх ердөө ганц нь л… Кобигийн нийлбэр нь 268 бол Жордангийнх 255 байна. Энэ хоёрыг хэчнээн харьцууллаа ч Чембэрлений 32 удаад ойртохгүй болохоор яалтай ч билээ.

Хамгийн сүүлд Коби 2007.3.16-нд нэмэлт цагт 65 оноо авч байжээ.

60 дахь тохиолдлын эзэн хэн болоо?

4. 70+ оноог хамгийн их авсан хүн

Мэдээж Уилт Чэмберлэн. Тэр 6 удаа 70+ оноо авч байжээ!

70+ клубт таван гишүүн бий. Коби Брайант (81), Дэвид Робинсон (71), Дэвид Томпсон (73), Элжин Бэйлор (71), Уилт Чэмберлэн (100, 78, 73, 73, 72, 70)

Лейкерсийн од Бэйлор хамгийн анх 70+ оноог авсан хүн. Тэр Нью Йоркийн эсрэг 1960 оны 11 сарын 15-нд 71 оноо авчээ.

Түүнээс есөн сарын дараа Чэмберлэн Бэйлорын амжилтыг эвдэж 78 оноо авсан байна. Түүнээс нэлээн хойно буюу 1978 онд Дэвид Томпсон 73 оноо авч энэ клубын шинэ гишүүн болжээ.

Түүнээс 16 жилийн дараа буюу 1994 онд Адмирал Дэвид Робинсон Клипперсийн эсрэг 71 оноо авсан.

Арван хоёр жилийн дараа сагсан бөмбөг сонирхогчид Коби Брайантыг 81 оноо авахыг нь харах хувьтай байжээ. 2006.1.22-нд тэр Торонтогийн эсрэг энэ гайхамшгийг бүтээсэн юм.

Бид 70+ оноог харахын тулд дахин 12+ жил хүлээх хэрэгтэй гэж үү?

3. Нэг тоглогчийн карьерийн турш авсан Нийт оноо

38,387 оноо: Пэт Райли Карим Абдул Жаббар бол бүх үеийн хамгийн агуу сагсан бөмбөгч гэж хэлж байсан. Статистикийн хувьд авч үзвэл ахлах сургуульд ч, их сургуульд ч, НБА-д Карим Абдул Жаббарыг гүйцэх тоглогч байхгүй. Тэр коллежд байхдаа зогсошгүй байсан. Түүний дараа тэр даллаж шиддэг болсон. Бүр хэн ч зогсоож чаддаггүй болсон. Түүний гол брэнд болсон даллаж шиддэг шидэлт түүнийг НБА-ийн бүх үеийн мэргэн бууч болгосон юм. Тэр 6 удаа НБА-д аваргалж, 6 удаа MVP хүртэж, 19 удаа Бүх оддын тоглолтонд оролцож, 2 удаа финалын MVP болсон. НБА-д 1969-1989 оны хооронд 20 улирлыг өнгөрөөжээ.

Тэр хэдий ийм олон оноо авсан хэдий ч карьертаа цор ганц удаа холын зайнаас хийж байсан байна (18 удаа шидсэн). Тэр ер нь яаж яваад ийм амжилтанд хүрэв ээ? Карим НБА/АБА-ийн түүхэнд хамгийн олон минутыг талбай дээр өнгөрүүлсэн тоглогч (57,446). Энэ нь бүх үеийн түүхэнд 20-д бичигддэг Шакаас даруй 16,000-аар илүү байгаа юм.   Жагсаалтын 5-д байдаг Уилтээс 10,000-аар илүү.

Карим 49 хувьтай шиддэг байсан. Түүний нэг улирлын нийт оноо ердөө 2,822 хүрч байжээ. (НБА-д 9-д орохоор үзүүлэлт)

30,000+ оноотны клуб одоогоор ердөө таван гишүүнтэй байгаа юм. Каримийн ард бичигдэж байгаа Карл Мэлоун (36,928), 3т Майкл Жордан (33,292), 4-т Уилт Чэмберлэн (31,419), тавд Жулиус Ирвин (30,026).

2. Нэг улиралд нэг тоглогчийн авсан хамгийн их оноо

4029: 1961-62 оны улиралд Уилт Чэмберлэн энэхүү рекордыг тогтоожээ. Түүний энэ амжилтанд хамгийн дөхсөн нь тэр өөрөө. Тэр 3,586 оноог мөн авч байжээ. Гурав дахь нь 1986-87 улирлын 3,041 оноотой Майкл Жордан юм. Дөрөв дэх нь өнөөх л Уилт.

ЛеБрон Жеймс одоогоор 2500 оноо хүрээгүй л байна. ЛеБрон эсвэл Коби энэ амжилтыг эвдэж чадах болов уу? Эсвэл Дюрант ч юм уу?

1.  Хамгийн агуу нэг улирлын дундаж оноо

1961-62 улиралд Уилт Чэмберлэн 50,4 оноо дунджилж байжээ. Гайхалтай. Тэр мэдээж 50+ оноо дунджилсан цорын ганц хүн. Дараа жил нь тэр 44,8 оноо дунджилжээ. Аргагүй л видео тоглоомын үзүүлэлт. Дээрх хоёр улирал нь 40+ оноо дундажлагдсан хоёр улирал болжээ. Одоо бол энэ амжилт эвдэгдэнэ гэдэг хэцүү биз ээ. Яахав Харлем Глобетротерс багийн 4 онооны шидэлтийг дүрмэндээ нэвтрүүлбэл бас дөхөж болох байх.

Эх сурвалж:

www.sports.yahoo.com/nba

http://www.basketball-reference.com/leaders/

http://www.nba.com/history/top_10_coaches.html

http://nbahoopsonline.com/History/15bestteams.html

GD Star Rating
loading...
НБА-ийн хамгийн агуу 25 рекорд, 10.0 out of 10 based on 12 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

32 Сэтгэгдэл

  1. itgehed berh odoo hezee ch iim ym hiij chadahq unen shu kobe lebron howard ayayaya yg l playstation gesen ug ed nar bol neg togloltond 100 onoo ntr ayayayayayaya soliormoor ym

    GD Star Rating
    loading...
  2. King James says:

    Sportnews-ийнхэндээ баярлалаа.
    Өнөөг хүртэл оруулж байсан хамгийн гайхамшигтай нийтлэл энэ байлаа.
    Бүр сэтгэл маш их хөдөллөө.
    Үнэхээр бурхан ч сүрдэм гайхамшигтай амжилтууд үзүүлж байжээ.
    Карл, Стоктон 2 домог мөртлөө аварга авч чадаагүй нь хамгийн харамсалтай нь юм даа.

    GD Star Rating
    loading...
  3. ganbaa says:

    chambirlon ugaasaa terni togtooson amjiltuud hezee ch evdegdehgui eee ene sportiin onoonii zaaltand notstoi uurchilolt ordoggui l yum bol hezee ch evdegdehgui herve evdeh hun garch irvel ter hun hun bish burhan l bh bolno

    GD Star Rating
    loading...
  4. MonGOLI says:

    ENE UNEHER AGUU AMJILT GEJUU BISHEE YAGAAD GECH TER UED HUMUUS SAGSIIIG MEDDEGUI BSIIN ODOOGIIN TUVSHIN TER UEIIH GED BODDOO ARAI BISH BGAZ TGEHER NBA GSEN NER DOR ORSON UES HUGJSUN BHAA ENIIG HARAD BISHREH YUM YUCH ALGA

    GD Star Rating
    loading...
  5. tuba says:

    За ёстой гайхалтай юм уншлаа. Баярлалаа

    GD Star Rating
    loading...
  6. Dark says:

    Uneheer surdem recorduud shuu, Urid omno zondoo unshij, zarimiig n nudeer uzej bsan ch dahiad unshih saikhan bna. Жулиус Ирвин-ii 30,026 onoo avsan gedeg n NBA/ABA-d togloj bhdaa avsan niit onooniih n niilber yum. Yag NBA-d 11 uliral toglohdoo 18000 orchim onoo avsan.
    Bas niit careeriin dundaj onoonii record-iin talaar durdval, M. Jordan 1072 togloltond dundjaar 30.12 onoo; W. Chamberlain 1045 togloltond 30.07 onoo dundjilsan.
    Sambaraas bombog avaltiin dundjaar W. Chamberlain 22.9; B. Russel 22.5 sambaraas bombog avalt gesen recordoor tasarhai terguuldeg. Odoo ueiin “shiidnii mangas” Dwight Howard careertaa 12.5 sambaraas bombog avalt dundjilj bgaa geheer her tasarhai record gedeg n haragdana.

    GD Star Rating
    loading...
  7. tmac says:

    yoooooooy uneheer goe bayrlalaa zaluusa goe niitlel bn. stokton bol aguu pg tuunees iluu bhgui haramsaltai ni avarga avch chadaagui ni uneheer haramsaltai karl lakers.d ireed avch chadaagui bas haramsaltai

    GD Star Rating
    loading...
  8. ricky says:

    Уилт-н хажууд Жордан ах ч хавьтахгүй байна шүү дээ яааааяаяаяа аймар юмаа. тэр их оноонуудыг яаааж авж байнаа 55 самбар 100 оноо ч гэх шиг СОЛИОРМООР гайхамшигтай мэдээлэл байлаа шүү!!!

    GD Star Rating
    loading...
  9. kadafe says:

    uguidee. deer yed bol sagsan bumbug odoogiih shig hugjuugui. hedhen sain gesen toglogchid ni gantsaaraa togoldog baisan bolood l iim amjilt uzuulsen bgaa ter ABA giin yed. odoogiih shig tuwshnii toglogchid ter yed togoldog bsan bol ene Camberlein. Russel ntr iim amjilt arai gargahgui bsan bh gej bodoj bna. tehdee medq ee.

    GD Star Rating
    loading...
  10. Dark says:

    ABA-g NBA-aas arai hojuu baiguulsan. Mineapolis Lakers-iin domog G. Mikan ABA-iin anhnii comissar bolj baij. 1965-76 onii hoorond ABA orshin togtnoson bolov uu. ABA baiguulagdsanaar Rick Barry zereg zarim NBA-iin tuhain ueiin od toglogchid ABA-d urvaj, Julius Erving ABA-g jinhene baildan daguulj bsan zergees bolj, 70-aad ond NBA-iin ner hund neleed unasan yum bna. Slam dunk-iin temtseeniig ABA anh udaa zohion baiguulsan gedeg. 1976 ond ABA zadrahad Spurs, Pacers, Nets zereg baguud NBA-d negdej bsan yum bilee.
    Magic Johnson, Larry Bird nar NBA-g hogjliin shine tuvshind hurgehed chuhal uureg guitsetgesen gej humuus uneldeg yum bilee. Tegeheer NBA-iin togloltiin tuvshing 1980-aad onoos omno ba hoish ue gej eronhiid n angilj boloh bh. Jordan ah ooriinhoo durtgal nomd helsen bdag “Magic, Larry nar bgaagui bol MJ ch bas garch irehgui bsan” gej…
    Wilt, Russel, Big O (Oscar Robertson), Mr. Clutch (Jerry West), Elgin Baylor nariin togloltiin tuvshin odoogiin toglogchdod hamgiin ih dohoj ochdog bolood l ter uedee league-tee tasarhai baij.
    Kevin Garnett-iig Minnesotad id mandaj baih ued togloltiin hev mayagaar n Wilt Chamberlain-tai haritsuuldag bsan. Jordan durtgal nomondoo Jerry West-iin togloltiin tuvshin ooriinh d n hamgiin ih dohoj ochno gej bichsen bdag. (Jordanii durtgal 1999 oniih bolohoor Kobe, Iverson, T-Mac, Vince nariig oorteigoo haritsuulah arai ert bsan biz)

    GD Star Rating
    loading...
  11. LAL says:

    manai koby bas bn shdee lebron geed uhchihgeed baidag zaluusaa lebron haan bn aa aguu toglogch nariin ene listend alga hahah

    GD Star Rating
    loading...
  12. KH2414 says:

    Chamberlent argaguu aguu bjee. edgeer record-uud ugaasaa ewdegdexgvv biz.

    GD Star Rating
    loading...
  13. real says:

    aguu aguu oor yu helhev gehdee der uriin sags bas uchir dutagdaltai l daa.odooniih shig iim olon od orsoldoontei lig bgaagui.tiim bolhoor amar bsan biz

    GD Star Rating
    loading...
  14. Ben says:

    BEN WALLACE !!! One of the best defencer …

    GD Star Rating
    loading...
  15. LAL-d says:

    Lebron odoo dongoj 27 hurch baigaa. Harin Kobe hedtei bilee. Lebron Kobegiin olon amjiltiig ewdene harj baigaarai.

    GD Star Rating
    loading...
  16. Dark says:

    Statistik uzuulelteer n avch uzvel minii huvid hamgiin aguu n buh ulirliin tursh togtvortoi togloson gedeg utgaaraa 30+ dundaj onootoi triple double dundjilsan Oscar Robertsonii record bn daa.
    Bas The Dream (Hakeem Olajuwon) gaihaltai. Block shot-oor terguulehees gadna center-t toglodog bsan hernee damjuulalt taslalt (steals), onovchtoi damjuulalt (assists)-iin dundaj n her bargiin hamgaalagchdaas iluu bdag.

    GD Star Rating
    loading...
  17. Vol says:

    NBA createst record gesnees WILT-iin REcord geed nerelchwel boloh yum bna hehe.Vneheer aguu yum.

    GD Star Rating
    loading...
  18. Vol says:

    5×5 Rondo hj magadgvi dee. Block l jaahan asuudaltai bh busad ni bol asuudalgvi ee. RONDO ast-ar nileen yawah bh shvv

    GD Star Rating
    loading...
  19. Dirk says:

    ENE Wilt Chamberlain amilsan shulmas ymuu yu ve boli boli ghde ter ueiin sags odooniih shig bagaagui bha

    GD Star Rating
    loading...
  20. Zune says:

    Bi ghah ni ghlaa ghdee ene ued zowhon ondor humuusiin sport bsn shuu dee ene sagsan bombog chini durem ni ch buur shaal ooor blaaa. Odoo bol sagsan bombog jinhen hogjood jinhen orsoldoonii talbar gj odoo ueiig l helne. Hen durtai ni 100 onoo awaad bdag ue bish hen durtai ni 55 sambar awaad bdag ue ch bish.

    GD Star Rating
    loading...
  21. aaya says:

    haa bsn 60, 70aaad oniii yumiiig odoo yrina gdg bol utgagui l zuil sh deee yadaj 80n onooos hoish bol arai l ooor

    GD Star Rating
    loading...
  22. saihaan says:

    ee hairhaan Chem-uu amjiltiig mongold buulgaval manai Bat-Erdene avragiin 12 turuutei l oirtoh yum uu daa

    GD Star Rating
    loading...
  23. mj says:

    chamberlan hedii 100 ono avch 1 ulirald 55 ono dundchilj bsn ch careeriin dundj n MJ-gees muu bga z de tgd bodhr MJ bol aguu…MJ bol hamgiin togtvortoi amjilttai bsn toglogch…chamberlan sagsni hogjlin ehend ene aguu amjiltuda uzulsn harin sags hogjij mergejlin boloh tusam amjilt n unehr aimr urudsn bdg sh de…

    GD Star Rating
    loading...
  24. Lebronfan says:

    Kobe bol 32 toi, lebron odoo 27 toi, 5 jilii zai bgaa biz ene 5 jil ih record evdegdenedee, lebron kobygoos yaah argagui iluu, trible double -iig ih hiine

    GD Star Rating
    loading...
  25. hen negen says:

    naad amjiltuudiig chin gantshan ewdeh arga bgaa . mgl d kobe lebron 2 toglood zarim amjiltuudiig ewdej bolno . oor yamar ch argaa bhgui . tghdee naad 2 chin manaid orond irne gdg ulzer domog shig zuil. tghdee ene arga hezeech bielehgui zuil bolhoor. ene amjiltuudiig yarihaas oor songolt bhgui bolj bna . buruu yawj bwal oilgono bzi .

    GD Star Rating
    loading...
  26. Tamir says:

    Ugaasaa NBA iin hugjliig 2000 on hurtelh 2000 onoos hooish gej angildag sh dee

    GD Star Rating
    loading...
  27. BG says:

    zuv zuv 20 zuunii ehen dund uyin tuh bn. Deer helsen huniher yg l 1 bairnihan togolj bga ym shig 1 sn n ilurhed l kkkk. ymar snda l WILT-g iim static avarga avsan bhad Jordang 100% no1 gehvede… lebronig mulad yahnavde durem etr n uurchlugduhgu bol LEBRONII 27 7 7 g guitseh hun bhgui l bolvu..

    GD Star Rating
    loading...
  28. Magnai says:

    Carim Abdoul Jabbar ганцхан удаа холын зайнаас оруулж байсан. Тэгээд 38,387 онооны 38,384 нь дундын болон торгуулийн шидэлтээс оруулсан гэхээр аргагүй л онооны лидер юм.

    GD Star Rating
    loading...
  29. hehe says:

    Mongolchuudiin dund nba-n neg toglogch avaad irchihsen yum shig l bsn bhdaa tuhain uyedee. Neeree 80 onoos omno hoish gej angilsan ni deer bha.

    GD Star Rating
    loading...
  30. T.Mac-nba says:

    yahawdeel ym t.mac-iig amjihgvv muu suga nuud

    GD Star Rating
    loading...
  31. bayarlalaa aguu medeelel bna iim medeelliig mongolooroo sonsono gedeg goe setgegdel torj bna wilt chambelain bol uneheer aguu bsan micheal bol nba giin king shuu michealiin 30,2 buh tsag ueiin 1dugeert shuu de kobe sain lebronoos aguu amjilt huleeh heregtei buh tsag ueiin leaderch bolj ch magadgui

    GD Star Rating
    loading...
  32. kobe says:

    goi niitlel bna

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: