loading...

Михаэль Грайс (Герман)
Шинэ улирал эхэлснээс хойш тамирчидад багагүй төвөг учруулж байгаа цасан шуурга, хүйтэн Оберхофын гараанд ч биaтлончдыг зүгээр орхисонгүй. Эрэгтэй буухиа уралдаанд Германы баг түрүүлж 2006 оноос хойш анх удаа талбайдаа түрүүллээ. Тэд 1:23:53.0 цагийн амжилт үзүүлсэн бол тэдний ард орсон Чех +2:22.8 сек, Норвег +2:24.0 алджээ.
-10 цельсийн хэмд явагдсан уг уралдааны тэргүүлэх баг сүүлийн буухиаг хүртэл тодорхойгү байв. Буухиа солилцо бүрт тэргүүлэгчийн нэр өөрчлөгдөж байсан. Маш хүчтэй салхитай байснаас энэ өдөр цэвэр буудсан баг гарсангүй.
Сүүлчийн баг барианд орсны дараа тоон үзүүлэлтийг шалгахад оролцсон 23 багийнхан 100 торгууль хүлээж , 352 илүү тойрог хийсэн байна. Уг нь бол дунджаар 10-аас доош торгууль, 100 илүү тойрог хийгддэг.
Германы сүүлийн буухиаг авч барианд орсон Михаэль Грайс нийт 6 сум алдаж их цаг алдсан ч ард нь явсан өрсөлдөгчид хол хоцорсон байсан тул тэргүүн байранд орж чадлаа. 2-р байрын төлөөх өрсөлдөөн Чех, Норвегийн хооронд өрнөж Чехийн Михал Шлезингр Бьёрндаленыг гүйцэн 1.2 секундын өмнө орж чадсан.
Чехийн 2 дахь буухиаг авч явсан Ярослав Соукуп “Бид маш их баяртай байна. Өмнө нь би шагналын тавцанд ерөөсөө гарч байгаагүй. Хохфильценд бид их ойрхон байсан ч шагналын тавцанд гишгэж чадаагүй. Энэ гараанд 3-т орсон ч гэсэн ялгаагүй л баярлах байлаа. Гэхдээ Михал Шлезингр гайхалтай тэшиж Бьёрндалены өмнө орж чадлаа” гэжээ.
Норвегийн Ларс Бергер харин “Хоёр болон гурав дахь буухиан дээр олон сум алдсаны дараа би ийм амжилт үзүүлнэ гэж итгэхгүй байсан. Салхинаас болоод их сонин уралдаан боллоо. Бьёрндален сайн тэшдиггүй болохоор сүүлийн буухиад хэцүү байна гэдгийг би мэдэж байсан. Ямар ч байсан манай багийнхан сайн байлаа” гэсэн байна”.
Уралдааны 4-р байранд Украйн, 5-р байранд Словений баг орсон.
Уралдааны бүрэн дүнг эндээс харна уу
Зургийн цомог

Өгсүүр өөд...

Ялалтын баяр...

Бьёрндален босоо буудалтаас...

Германы баг (Грайс, Вольф, Штефан, Пайффер)

Александер Вольф (Герман)

Шлезингр ба Бьёрндален (сүүлийн буухиа)

Шлезингр тэргүүлэн орлоо

Пайффер - Грайсд...
loading...




biatlonii medeeg oruulj bgaad tnx
loading...
sanal 1 bna.bayarlaa
loading...