loading...
АНУ-ын Баффалод 2010 оны 12 сарын 26-наас 2011 оны 1 сарын 5-ны хооронд шайбтай хоккейн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрлөө. Өчигдөр шигшээд тунаж үлдээд байсан Канад ОХУ-ын тоглолт болж 3-0 харьцаатай хожижгдож байсан манай хойд хөрш 5-3 харьцаатай ялалт байгуулснаар дэлхийн аварга болжээ.
Оросын залуучууд дэлхийн аваргын Б хэсэгт багтаж 6 оноотой хэсгийн 3-р байраар шөвгийн наймд шалгарсан юм. ОХУ-ын дээр Канад, Шведын хүчирхэг багууд шалгараад байсан. Харин шөвгийн наймаас эхлэн манай хойд хөршийн залуучууд гайхалтай тоглолтыг үзүүлж эхлээд Финляндын шигшээг 4-3 харьцаатай хожиж хагас шигшээд шалгарсан байна. Харин нөгөө талаас Канадын баг Швейцарын багийг 4-1 харьцаатай бут ниргэж хагас шигшээд шалгарчээ. Хагас шигшээд ОХУ Шведын багийг 4-3 харьцаатай, Канадын баг АНУ-ын багийг 4-1 харьцаатай хожжээ. Ингээд шигшээ тоглолт өчигдөр болж Канадчууд тоглолтын тэргүүлж эхэлсэн байна. 2-р үеийн цаг дуусахад тоо аль хэдийнээ 3-0 болоод байжээ. Харин шийдвэрлэх 20 минутанд ОХУ-ын залуучуудын шигшээ баг дараалсан 5 гоолыг Канадын хаалганд хийснээр Агт навчны орны залуучуудыг маш хүнд байдалд оруулсан юм. 2007 оноос хойш шигшээд шалгараагүй байсан ОХУ ийнхүү залуучуудын ДА болсноор 4 дэхь удаагаа энэ цомыг хүртлээ. Шинэ оны гарааг тун сайхан эхлүүлсэ залуучуудын амжилтыг 4 сарын сүүлээр ОХУ-ын шайбтай хоккейн шигшээ багийнхан ДА-аар үргэлжлүүлнэ хэмээн амалсан байна. Хүрэл медалийг тэмцээнийг зохион байгуулагч АНУ-ын баг авлаа. Тэд Шведын багийг 4-2 харьцаатай хожиж хүрэл медалийн эзэд болжээ.
loading...




kuznetsov, kitsin ireeduid yum duulgana da
loading...
uchigdur halit harsiin.3 / 0 gd hojigdoj bhaar kanadiig l turuuleh ni gej bodoj bsiin tegsen orosuud ballaad haytsan bna shd.
loading...