Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Монголын хөлбөмбөг, ФИФА » Азийн Хөлбөмбөгийн Холбооны 24-р их хурал боллоо

GD Star Rating
loading...

Азийн Хөлбөмбөгийн Холбоо /цаашид АХБХ гэх/-ны 24 дүгээр их хурал 2022 оны Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнийг зохион байгуулах эрх авсан Катарын нийслэл Доха хотноо 2011 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр эхэллээ. Нийт 46 улсын холбоодыг нэгтгэсэн АХБХ-ны их хурлын эхлэлийн үйл ажиллагаа Доха хотын The Ritz Carlton зочид буудалд өчигдөр болсон байна. Хурлын үйл ажиллагаанд Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Joseph Sepp Blatter, АХБХ-ны Ерөнхийлөгч Mohamed Bin Hammam нарын хүндэт зочид оролцжээ. Их хурлыг нээж, АХБХ-ны Ерөнхийлөгч Mohamed Bin Hammam үг хэллээ.

Энэ үеэр Монголын хөлбөмбөгийн түүхэнд цоо шинэ хуудсыг нээсэн нэгэн үйл явдал болсон юм. Уг хурлаар ирэх дөрвөн жилээр АХБХ-оос авч хэрэгжүүлэх арга хэмжээний хөтөлбөрөөс гадна удирдах багийг сонгосны дотор монгол хүн багтлаа. МХБХ-ны ерөнхийлөгч Б.Ганболд АХБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн болсон агаад ирэх дөрвөн жил Зүүн Азийн бүсийг хариуцан ажиллах ажээ.

Энэхүү үйл ажиллагааны үеэр Монголын Хөлбөмбөгийн түүхэнд анхны нэр хүндтэй шагнал гардан авсан үйл ажиллагаа боллоо. АХБХ-ны дээд шагнал болох “АЛТАН ШАГНАЛ”-аар 23 төлөөлөгчийг шагнасны дотор Монгол Улсад хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулсан хэмээн МХБХ-ны Хөгжлийн Бодлогын захирал Д.Ганбат, сургалтын мэргэжилтэн Л.Доржжав нарыг шагнасан байна. Мөн “МӨНГӨН ШАГНАЛ”-аар 16 төлөөлөгчийг шагнаснаас МХБХ-ны техникийн захирал И.Отгонбаяр, үйл ажиллагааны захирал Г.Баярцогт нарыг шагналаа. Шагналыг АХБХ-ны Ерөнхийлөгч Mohamed Bin Hammam гардуулан өгсөн байна.

Мөн хурлын үеэр нэгэн онцлог үйл явдал болсон нь АХБХ, Катарын ROTA буюу буяны байгууллагын бүс нутагт явуулж байгаа үйл ажиллагааг дэмжих, нэмэгдүүлэх зорилгоор харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа боллоо.

Их хурлын дараа буюу 1 дүгээр сарын 07-ны өдөр Khalifa цэнгэлдэх хүрээлэнд Азийн Аварга Шалгаруулах Хөлбөмбөгийн Тэмцээн талбайн эзэн, Азид хөлбөмбөгийн түвшингээр 16 дугаар байранд явж байгаа Катар, 15 дугаар байранд жагсаж байгаа Узбекистаны шигшээ багуудын тоглолтоор эхлэх ажээ. Нийт урьдчилсан шатнаас шалгарсан Азийн шилдэг 16 баг оролцож байгаа бөгөөд тэмцээн 1 дүгээр сарын 29-ний өдөр аваргаа тодруулах юм.

GD Star Rating
loading...
Азийн Хөлбөмбөгийн Холбооны 24-р их хурал боллоо, 9.3 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. manchester U says:

    Za tegeed ter deer garah ch yahaw bidend haragdhaar l yum hiij vzeerei dee burhan mine. Hedhen jliiin umnu manaid hojigddog baisan Butan geed uls chine odoo chansaagaara manai dr ywaad bna shuu!!!!!. Mongold sonirhogchiin hulbumbug ni mergejiinhaasaa ilvv zohion baiguulalt chanaraaraa ilvv bolood bna gedeg chine yu gesen ug we neleen l yum hiihgui bol hetsvvd lee shuu manai hulbumbug

    GD Star Rating
    loading...
  2. Aldar says:

    YAHAARAA YU CH HIIGEEGUI MONGOLIIN HOLBOMBOGIIN HOLBOOG SUIRUULSEN HUMUUS SHAGNAL AVAAD BDIIN BE SONIN YUMAAAA

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: