Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » БТСГ, Үндэсний спорт » Архангайчууд цанын баазтай боллоо

GD Star Rating
loading...

Архангай аймгийн БТСГ, аймгийн цанын холбоотойгоо хамтран Эрдэнэ булган сумын ойролцоо “Хавтгай мод” хэмээх газар цанын баазыг шинэчлэн байгуулсан байна. Шинэ оны босгон дээр хүлээн авсан тус баазын нээлтийн ёслолд БТСГ-ын дэд дарга, Монголын цанын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, спортын мастер Д.Сүрэнхорлоо, Монгол Улсын гавъяат тамирчин Л.Дорж, Архангай аймгийн БТСГ-ын дарга, “Мехико” олимпийн зөвлөлийн дарга Ц.Нэргүйбаатар бо лон аймгийн цанын холбооны Удирдах зөвлөлийн гишүүд оролцжээ.

Энэхүү цанын бааз нь зочид, тамирчид, дасгалжуулагчид байрлах тохилог өрөө тасалгаа, гал тогоо, хоолны танхимтайн дээр цана, чаргаар нэг ээлжинд 50-60 хүнд үйлчлэх хүчин чадалтай юм. Хуучин цанын баазаа сэргээж,орчин үеийн жишигт ойртуулан тохижуулсан нь аймгийн болон бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах, хүүхэд, залууучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, өвлийн спорт, тэр тусмаа цанын спортыг орон нутагт хөгжүүлэх, ирээдүйтэй шилдэг тамирчдыг төрүүлэх сайхан боломжийг архангайчуудад нээж өгсөн онцлог үйл явдал боллоо.

Нээлтийн үеэр бүх нийтийн цанын уралдаан, уулын оргил булаалдах, олс таталт, цасны сумо барилдаан зэрэг тэмцээн болсон байна.

GD Star Rating
loading...
Архангайчууд цанын баазтай боллоо, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: