Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, AC Милан, АС Рома, Европын хөлбөмбөг, Интер Милан, Италийн хөлбөмбөг, Ювентус » Леонардо шинэ ажлаа ялалтаар эхэллээ

GD Star Rating
loading...

Лео урвагч уу , эх орон ч уу ?

Сери А лигийн өвлийн амралт дуусаж тоглолтууд эргэн ирлээ. Леонардо шинэ баг дахь карьераа ялалтаар эхлүүлсэн байна. Түүний удирдлага дор Интер Наполиг 3 : 1-ээр буулган авлаа. Улирлын эхний хагаст бэртлээс болж төдийлөн багтаа тус болоогүй Тьягу Мотта дубль хийж Камбьяссо нэгийг нэмэрлэсэн.

Харин Наполигийн нэр төрийн гоолыг Пациенца хийжээ. Ийнхүү Интер улирлын 7 дахь ялалтаа авч 26 оноотой боллоо. Хэдийгээр тэд хүснэгтэд 7-р байранд яваа ч бусад багуудаас 2 тойрог дутуу гэдгийг санах хэрэгтэй.

Хэрвээ эдгээр 2 тоглолтоос бүтэн оноогоо авч чадвал 4-р байр хүртэл урагшилах боломжтой.

Тоглолт эхлээд 3 минут өнгөрч байхад Пандев, Станковичийн өрнүүлсэн гоёмсог довтолгооны хувилбарыг Мотта төгсгөж талбайн эзэд тэргүүлж эхэлсэ. 7 дахь минутад Наполи хариуг нь барьсан ч Доссенагийн гуядсан цохилтыг отон хэмээн тооцоогүй. Гэхдээ тэд ямартай ч санасандаа хүрч 25 дахь минутад гоол орууллаа. Булангий цохилтоос ирсэн бөмбөгийг Микеле Пациенца амжилттай мөргөн Кастеллаццигийн хаалганд гоол орууллаа. Түүний энэ улирлын анхны гоол энэ бөгөөд Наполичууд энэ гоолтой нийлээд 5 дахь удаагаа булангийн цохилтыг гоол болголоо.

Тэднээс өөр ийм амжилттай баг Италид байхгүй.

35 дахь минутад Диего Милито хаалгачын эсрэг ганцаараа тулсан ч гоол оруулж чадалгүй шувуу буудлаа. Шинэ дасгалжуулагчдаа  Милито энэ өдөр гоолоор бэлэг барихаар хичээж байсан ч аз ивээсэнгүй. Гэхдээ 2 минутад дараа Камбьяссо яаж гоо хийдгийг түүнд харуулж тооны харьцааг холдууллаа.

Майконы баруун жигүүрээс ирсэн дамжуулалтыг Аргентин эр хүчтэй мөргөж улирлын эхний гоолоо оруулав.

2-р үеийн 55 дахь минутад аз шовойсон Тьягу булангийн цохилтоос дахин гоол оруулж багийнхаа 3 оноог найдвартай болголоо.
Интер энэ үдэш 51.2 хувьтай бөмбөг эзэмшсэн нь тэдний шинэ улирал эхлээд үзүүлсэн амжилтуудаас доороосоо 2-т орох үзүүлэлт. Магадгүй бөмбөг бага эзэмших нь Леогийн шинэ арга барилын нэг бололтой.

6 сарын 6. Милан. Стадион “Жузеппе Меацца”.
Шүүгч-
Жанлука Рокки (Флоренс).
ИНТЕР – НАПОЛИ – 3:1 (2:1)
Тиагу Мотта, 3 (1:0). Пациенца, 25 (1:1). Камбьяссо, 37 (2:1). Тиагу Мотта, 55 (3:1).
Интер Наполи
Лука Кастеллацци Морган Де Санктис
Кристиан Киву Сальваторе Ароника
Иван Кордоба Паоло Каннаваро
Лусио Уго Кампаньяро
Майкон Андреа Доссена, 66
Тиагу Мотта, 87 Микеле Пациенца, 76
Эстебан Камбьяссо Вальтер Гаргано, 58
Хавьер Дзанетти Кристиан Маджио
Деян Станкович, 80 Марек Гамшик
Горан Пандев, 83 Эдинсон Кавани
Диего Милито Эсекьель Лавесси
Сэлгээ :
Макдональд Марига, 80 Хассан Йебда, 58
Жонатан Бьябьяни, 83 Камило Цунига, 66
Салли Мунтари, 87 Хосе Эрнесто Соса, 76
Шар хуудас :
Кристиан Киву, 6 Сальваторе Ароника, 11
Хавьер Дзанетти, 21 Уго Кампаньяро, 68
Майкон, 81

“Шинэ, залуу хоёрын гавьяа”

Шинэ од төрөв үү ?

Антонио Кассано АС Миланы өмсгөлтэй анхны тоглолтоо өнгөрсөн шөнө Кальяригийн эсрэг хийлээ. Гэхдээ бүр сэлгээгээр орж ирээд хожлын гоолын дамжуулалтын өгөөд амжсан. “Суперман” 74 дэх минутад  Александр Меркелиэр сэлгэгдэж орж ирсэн бөгөөд 85 дах минутад Страссерийн гоолын дамжуулалтыг өгсөн. Талбай дээр гарч ирээд өнгөрүүлсэн 16 минутдаа Кассано 7 сайн дамжуулалт хийжээ.

Страссер улирал эхлээд 2 дахь удаагаа талбайд гарч байгаа бөгөөд залуу тоглогчын карьерийн анхны гоол АС Миланд 3 оноо авчирлаа. Үнэндээ Миланчууд 3 оноо авах хэмжээний сайн байгаагүй. Тэд 11 цохилт хийсний 3 хаалга руу чиглэсэн бол Кальяри 12 (3) гэсэн үзүүлэлт үзүүлсэн.

Гэхдээ том багийн эрэмбэ зааж эцсийн мөчид ялалт авч чадлаа. Энэ 3 оноо АС Миланы лиг дэх тэргүүллийг баталгаатай болгов. Тэдний ард явсан Лацио бүдэрсэн болохоор Россонерри 5 оноогоор тасарч эхэллээ.

6 сарын 6 . Кальяри. Стадион “Сант-Элия”.
Шүүгч- Никола Риццоли (Болонья).
КАЛЬЯРИ – МИЛАН – 0:1 (0:0)
Страссер, 85 (0:1).
Кальяри Милан
Микаэль Агацци Кристиан Аббьяти
Алессандро Агостини Лука Антонини
Давиде Астори Даниэле Бонера
Микеле Канини Тиагу Силва
Франческо Пизано Игнацио Абате
Раджа Найнгголан Массимо Амброзини
Даниэле Конти Дженнаро Гаттузо, 58
Андреа Лаццари, 48 Кларенс Зеедорф
Андреа Коссу Александр Меркель, 74
Нене Робиньо
Алессандро Матри, 84 Пато
Сэлгээ :
Давиде Бьондини, 48 Родни Страссер, 58
Роберт Аквафреска, 84 Антонио Кассано, 74
Шар хуудас :
Франческо Пизано, 54 Массимо Амброзини, 88

Мело дахиад л багаа “алав”

Аквилани хичээсэн боловч…

Ювентус  шинэ оныг баргар эхлүүллээ. Хүснэгтийн дунд хагаст бичигдэж байгаа Парма тэднийг талбайд нь 4 : 1-ээр бут ниргэн улирлын 3 дахь ялагдлыг нь амсууллаа. Дөнгөж 17 дахь минутад Филипе Мело багаа алж улаан хуудсаар торгуулсан. ДАШТ-д Бразилийг “алсан” тэрээр Массимо Пачиг санаатай өшиглөсөн юм.Үүнээс өмнө 6 дахь минутад Фабио Квальярелла бэртэл авч Амаури талбайд гарч ирсэн байв. Ийнхүү хүн дутуу үлдсэн учраас Ювед оноо авахад тун хүнд боллоо.

31 дэх минутад Дель Нери Симоне Пепег талбайд гаргаж Дель Пьерог сэлгээнд суулгалаа. Хамгаалалт хүн дутуу болсон учраас түүнд өөр сонголт байгаагүй.

41 дэх минутад  Ювегээс Пармад зээлээр тоглож байгаа Жиовинко гоол орууллаа. Эрнан Креспогийн мөргөлтийг Сторари хаасан бяцхан эрийн нэмсэн бөмбөгийг аргалж чадсангүй.

2-р үе эхлээд 3 минутад өнгөрч байхад Жиовинко дахин гоол оруулж Ювегийн байдлыг улам хүндрүүллээ. Энэ удаа тэрээр Франческо Валианигийн дамжуулалтыг чулуу болгосон.Гэхдээ тэр аль аль гоол дээрээ баярлаж хөөрөхгүй байсан юм.

60 дахь минутад Легротталье Аквиланигийн хийсэн булангийн цохилтыг мөргөн гоолдож багийнхаа нйдварыг бага ч гэсэн сэргээлээ. Гэхдээ энэ гоол багтаа хоосон найдвараас өөр зүйл авчирсангүй. Хоёр минутын дараа Креспо торгуулийн цохилтоос гоол оруулж улмаар 90 дэх минутад Палладино тоглолтын эцсийн цэгийг тавьсан юм.

6 сарын 6. Турин. Стадион “Олимпико”.
Шүүгч- Андреа Де Марко (Кьявари).
ЮВЕНТУС – ПАРМА – 1:4 (0:1)
Жиовинко, 41 (0:1). Жиовинко, 48 (0:2). Легротталье, 60 (1:2). Креспо, 62-с пенальти (1:3). Палладино, 90 (1:4).
Ювентус Парма
Марко Сторари Антонио Миранте
Фабио Гроссо Массимо Гобби
Джорджио Кьеллини Габриэль Палетта
Никола Легротталье Массимо Пачи
Фредерик Соренсен, 57 Кристиан Дзаккардо
Клаудио Маркизио Стефано Морроне
Филипе Мело Блерим Джемайли
Альберто Аквилани Антонио Кандрева
Милош Красич Себастьян Жиовинко, 88
Фабио Квальярелла, 6 Франческо Валиани
Алессандро Дель Пьеро, 31 Эрнан Креспо, 65
Сэлгээ :
Амаури, 6 Раффаэле Палладино, 65
Симоне Пепе, 31 Антонио Кальво, 88
Мохамед Сиссоко, 57
Шар хуудас :
Кристиан Дзаккардо, 45
Габриэль Палетта, 58
Филипе Мело, 17

Вучинич эргэн ирлээ

Ромын “Гладиатор”

Рома шинэ оны эхний тоглолтод ялж чадаагүй удаж байна. Хамгийн сүүлд тэд 9 жилийн өмнө ийм ялалтыг байгуулж байлаа. Харин энэ жил тэр хар цуврал төгсгөл олж 2011 оны Мөнхийн хотын цэргүүд ялалтаар эхлүүллээ. Тэд Катаньяг Олимпикодоо 4 : 2-оор буулган авсан юм.  Рома энэ ялалтыг авснаар 4-р байр луу урагшиллаа. Учир нь тэдний өмнө явсан Юве бүдэрч оноо алдсан юм.

18-р тойргийн уг тоглолтыг Копа Америка гэж нэрлэж болох байв. Учир нь 2 багийн бүрэлдэхүүнд 12 Өмнөд Америк тоглогч (4 Бразил Рома- 8 Аргентин Катанья) багтсан байв. Рома талбайдаа Катаньягийн эсрэг хийсэн 14 тоглолтдоо ялагдаагүй бөгөөд дунджаар 3.4 гоол хийсэн үзүүлэлттэй байлаа.

Эхний гоол үзэгчидийг тийм ч удаан хүлээлгэсэнгүй. 5 дахь минутад Де Россигийн алсын цохилт Андухарт ирлээ. Аргентин хаалгач бөмбөгийг хаалгандаа алдаагүй ч гарнаасаа ойлгож түүнийг нь Боррьело гоол болгосон. Катаньячууд хичээсний эцэст 29 дэх минутад тоог тэнцүүллээ. Булангийн цохилтыг Сильвестре өндөрт үсрэн мөргөж бөмбөг хаалганд орсон. Хэдийгээр Фабио Симплисио шугам давсан даруид нь бөмбөгийг хаалганаасаа гаргасан ч шүүгч анзаарч амжсан байв.

Нөхцөл байдал Ромад улам хүндэрч Макси Лопез 37 дахь минутад гоолдож Катанья тэргүүлж эхэллээ. Хурд тааруу Ромагийн хамгаалалтыг тэрээр сөрөг довтолгооноор сэтэлж Жулио Сержиогийн эсрэг ганцаараа гаран гоолдсон.

2-р үе эхлээд удаагүй байтал Жон Арне Рииз зүүн талаар довтолгоонд орон Боррьелод гоолын дамжуулалт өглөө. Хаалгачгүй хоосон хаалганд Борр ядах юмгүй бөмбөгийг чихэж тоог тэнцүүллээ.

Мөнхийн хотын баг үргэлжлүүлэн довтолсоор байсан ч 80 дахь минутад Мирко Вучинич орж ирэх хүртэл юу ч өөрчлөгдсөнгүй. Вучи 86 дахь минутад Менез, Тоттигийн хүч хөдөлмөрийг чулуу болгон тооны харьцааг 3 : 2 болгон холдуулсан гоолыг хийлээ. Улмаар цаг дуусаж байхад довтолгоондд хэтэрхий анхаарсан Катаньягийн алдааг ашиглаж сөрөг дайралтаар 2 дахь гоолоо Вучи оруулжээ. Түүнд Тотти дамжуулалтаа харамлалгүй өгсөн юм. Энэ улиралд бэртлээс болж төдийлөн тоглохгүй байгаа Вучинич  лигийн 5 дахь гоолоо ийнхүү хийлээ. Рома хүснэгтийн 4-р байр луу урагшилав.

6 сарын 6. Рим. Стадион “Олимпико”.
Шүүгч- Кристиан Бриги (Чезена).
РОМА – КАТАНИЯ – 4:2 (1:2)
Боррьелло, 5 (1:0). Сильвестре, 29 (1:1). Макси Лопес, 37 (1:2). Боррьелло, 47 (2:2). Вучинич, 86 (3:2). Вучинич, 90 (4:2).
Рома Катания
Жулио Сержио Мариано Андухар
Йон Арне Риисе Чиро Капуано
Жуан Матиас Сильвестре
Филипп Мексес Джузеппе Беллуччи
Марко Кассетти Пабло Альварес
Фабио Симплисио, 46 Эзекиль Карбони
Даниэле Де Росси, 46 Кристиан Льяма, 68
Родриго Таддей, 80 Симоне Пеше, 88
Жереми Менез Пабло Ледесма, 73
Франческо Тотти Алехандро Гомес
Марко Боррьелло Макси Лопес
Сэлгээ :
Леандро Греко, 46 Рафаэл Мартиньо, 68
Симоне Перротта, 46 Дженнаро Дельвеккио, 73
Мирко Вучинич, 80 Джузеппе Маскара, 88
Шар хуудас :
Пабло Ледесма, 45
Мариано Андухар, 48
Пабло Альварес, 62
Матиас Сильвестре, 76



Сэлгээгээр орж ирсэн Марио Сантана багаа ялагдлаас аврав. Хал цэрэг Ди Вайо 5 дахь минутад тооны харьцааг нээгээд байлаа. Тэрээр энэ улирал эхлээд 38 удаа отон тоглолтод орсон бөгөөд өөр түүн шиг ийм амжилттай тоглогч байхгүй.

6 сарын 6. Болонья. Стадион “Ренато Даль’Ара”.
Шүүгч- Антонио Джанноккаро (Лечче).
БОЛОНЬЯ – ФИОРЕНТИНА – 1:1 (1:0)
Ди Вайо, 5 (1:0). Сантана, 67 (1:1).

Адилхан хүснэгтийн сүүлд бичигдэж байгаа 2 багийн тоглолт зочин багийн ялалтаар дуусав. Эхний хагаст Брешиягийн хамгаалагчид хайхрамжгүй алдаа 2 -г гаргаж тэдгээр гоол болсон. Чезена 1990 оны 10 сараас хойш анх удаа дээд лигт зочлон тоглолтдоо яллаа.

6 сарын 6. Брешия. Стадион “Марио Ригамонти”.
Шүүгч- Лука Банти (Ливорно).
БРЕШИЯ – ЧЕЗЕНА – 1:2 (0:2)
Хименес, 33 (0:1). Чеккарелли, 41 (0:2). Эдер, 50 (1:2).

Лацио хэрэггүй оноо алдсанаар АС Миланд тасрах боломж олголоо. Ромын баг гэхдээ 2- р байранд хэвээр байгаа бөгөөд ардаа яваа Наполигоос 1 оноогоор л илүү байгаа.

6 сарын 6. Генуя. Стадион “Луиджи Феррарис”.
Шүүгч- Андреа Ромео (Верона).
ЖЕНОА – ЛАЦИО – 0:0 (0:0)

Джампьеро Пинци 35 дахь минутад хөөгдөж хүн дутуу үлдсэн ч Удинезе Кьвог аргалах аргаа мэдэж байлаа. Тэд талбайдаа улирлын 6 дахь ялалтаа байгуулав.

6 сарын 6. Удине. Стадион “Фриули”.
Шүүгч- Габриэле Гава (Конельяно Венето).
УДИНЕЗЕ – КЬЕВО – 2:0 (2:0)
Санчес, 14 (1:0). Ди Натале, 25 (2:0).

Сампдория өөрсдийн боломжуудаа ашиглаж чадаагүйнхээ горыг амслаа. Шинэ цэрэг Македа нь энэ тоглолтод оролцсонгүй. Палермо энэ ялалтыг авснаар Европын эрхээ баталгаатай болгов. Тэд 6-р байранд яваа.

6 сарын 6. Палермо. Стадион “Ренцо Барбера”.
Шүүгч- Доменико Чели (Камбобассо).
ПАЛЕРМО – САМПДОРИЯ – 3:0 (1:0)
Микколи, 37 (1:0). Мильяччо, 50 (2:0). Маккароне, 79 (3:0).

Энэ өвөл Ромагаас зээлээр Барид очсон Окака дебут тоглолтдоо ялалтын гоол орууллаа.

6 сарын 6. Лечче. Стадион “Виа Дель Маре”.
Шүүгч- Паоло Тальявенто (Терни).
ЛЕЧЧЕ – БАРИ – 0:1 (0:0)
Окака Чука, 78 (0:1).
Мэргэн буучид
2011 оны 6 сарын 6-ны байдлаар
11 гоол
  • Italy Антонио Ди Натале (Удинезе)
10 гоол
  • Uruguay Эдинсон Кавани(Наполи)
  • Italy Марко Ди Вайо (Болонья)
9 гоол
  • Italy Марко Боррьело (Рома)
  • Cameroon Самюэль Это’о (Интер)
  • Sweden Златан Ибрагимович (Милан)
  • Italy Фабио Квальярелла(Ювентус)

Лигийн хүснэгт



GD Star Rating
loading...
Леонардо шинэ ажлаа ялалтаар эхэллээ, 8.2 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. rossoneri says:

    Хэхэ энэ Миланы гоолыг оруулдаг залуу чинь бэлтгэл дээр Ибра-д өшиглүүлдэг залуу байна шдээ. Ибра залуу тоглогч дээрэлхээд муухай зантай новш.

    GD Star Rating
    loading...
  2. aaya says:

    togloltuuud saihan boljeee ajil ihtei bsn bolhooor uzej amjaaagui pato butsaj bagtaa negdsend bayrtai bn…………. odooo ene ovliiin tsonhooor l joohon itvehitei ajilaaad sain nairuuulagch hamgaalagchaaar hucheee zuzaaatgachuuulch tottenhameees emeeegeed bh zuilgui bhoooooo……………………….hoer sain hamgaalagch neg sain nairuuulagch l heregtei bn daaa

    GD Star Rating
    loading...
  3. ronaldinho says:

    bi yawlaa bayartai bitgii namaig duudaarai, milandaa amjilt husie

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: