loading...
Эзэн хааны Реал цомын тэмцээний шөвгийн 16-гийн хариу тоглолтоо өнгөрсөн шөнө Левантегийн эсрэг хийж 2 : 0-ээр ялагдлаа. Гэхдээ тэд өмнөх тоглолтдоо 8 : 0-ээр ялсан болохоор дараагийн шатанд санаа зоволгүй шалгарлаа. Жозе гарааны бүрэлдэхүүнээ бүхэлд нь өөрчилж Гаго, Кака, Гранеро болон Матеос, Адан, Каналес, Гарай зэрэг бэртлээсээ эргэж ирсэн болон сэлээний тоглогчидоо талбайд гаргасан байв. 61 дэх минутад Чиско торгуулийн цохилтоос тоог нээж 86 дахь минутад Серхио тооны харьцааг холдуулсан. Реал ийнхүү Барсад 5 гоолоор бут ниргүүлснээсээ хойш анхны ялагдлаа амслаа.
Шөвгийн наймд Реалыг хүндхэн учраа хүлээж байна. Нэг хотын дерби Атлетико Мадрид тэдэнтэй энэ шатанд оноолт таарсан байна. Атлетико Эспаньолыг цуврал тоглолтын дүнгээр 2 : 1-ээр ялж энэ шатанд үлдсэн.
Саяхан багтайгаа 2 жилээр гэрээгээ сунгасан Серхио Агуеро тоглолтын гоолын салхийг хагалсан. Гэвч цаг дуусахтай зэрэгцэн Луйс Фернандез тэнцээий бөмбөгийг хийсэн юм. Өмнөх тоглолтод Мадридийн баг Симаогийн гоолоор ялаад байсан болохоор ийнхүү шөвгийн наймд үлдэж байгаа юм.
Валенсия болон Вильяреалын тоглолт 4 : 2-оор шар шумбагчидын ялалтаар дууссан. Өмнөх тоглолт хуурай тэнцсэн болохоор ч тэр үү өрсөлдөөн тун ширүүн байсан бөгөөд Жузеппе Росси 2 гоол оруулж багийнхаа ялалтын хөшүүрэг болсон.
Энэ шатны бусад тоглолтуудын тойм
Шөвгийн найм- Эхний тоглолт
| 1 сарын 12 | Вильяреал | v | Севилья | ||
| 1 сарын 12 | Реал Мадрид |
v | Атлетико Мадрид | ||
| 1 сарын 12 | Бетис | v | Барселона | ||
| 1 сарын 12 | Алмерия | v | Депортиво |
loading...




Финалд Реал Барсаг хармаар байн хэхэ
эндээс харж байхад Барса бол финалд чөлөөтэй хүрээд ирэх л юм байна
харин Реал хүнд тоглолтууддаа хожвол Финалд үлдэнэ дээ
loading...
real uhej dald or
loading...
hehe real finald irj amjihuu at madridiiga bol shaavl shaah bh harin Villareal Svilla 2iin 1tei ch nileen ym blndo za yahv tgd azaar shaala ghd finald Barcad humiuulishd mnah bol zajilahgui zalgnaduuuu
loading...
REAL hezeech uhehgui hairan ronaldinho chine ail hediin uhtsen aalzaa za t1 sda vee ner chine barcag gutaagaad bna
loading...
yayay ene villareal vs sevilla haluuhan yum bolnoo
loading...